Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 131/ШШ2024/00663

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: оршин суух, ******* овгийн ******* хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан хуулийн дээрх хэсгийн дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлтийн шаардлага: 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлтийн үндэслэл: Миний бие нь 1965 онд төрсөн. Одоо 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаалд ******* намайг эмэг ******* овоглосон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.

3. Хүсэлт гаргагч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар зөвлөмжийн хуудас

- Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаар архивын лавлагаа

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр Ажилд томилох тухай тушаал

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаал

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр Акт, тодорхойлолт батлах тухай тушаал

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар Шагнах тухай тогтоол

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 78 дугаар Аминд мал олгох тухай тогтоол

- Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03-06/3838 дугаар архивын лавлагаа

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 22-ны 06/160 дугаар архивын лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет/Д.Батжаргал/

- Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/497 дугаар албан бичиг, регистрийн карт/*******/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа/*******, *******/

- Нас барсны гэрчилгээ/*******/

4. Шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

- Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/497 дугаар албан бичиг, регистрийн карт/*******/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, хүсэлтийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2.1. Ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 435 дугаар архивын лавлагаанд ******* /*******/-гийн Жаргал нь сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980-1984, 1987-1990 онуудад малчнаар ажилласан жилийн, цалин нотлох баримт шүүлгэх захиалга ирүүлснээс ******* 2 дугаар бригадаас 1982 оны 01-12, 1983 оны 01-12, 1984 оны 01-05 дугаар саруудад цалин, 1981 онд 2 дугаар бригадад малчнаар ажилд томилсон тушаал, 1987-1990 онуудад нотлох баримт гарлаа. Мөн 1980 онд энэ хүнтэй холбоотой мэдээлэл гараагүй болно. Энэ цалин Төрийн архивын сан хөмрөгийн Х№31-01-668-36-37, ХН№31-01-831-18-19, Х№31-01-846-50, 52, Х№31-01-859-31,36, Х№31-01-867-67,68 нэгжид хадгалагдаж байгаа гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт цаасан суурьтай бичмэл нотлох баримт:

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр Ажилд томилох тухай тушаалын 1 дэх хэсэгт Сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар анги төгсөж, мал аж ахуйн үйлдвэрлэл дээр илгээлтээр ирж байгаа дараах хүмүүсийг 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн малчнаар ажиллуулсугай. Үүнд: 2 дугаар бригдад *******гийн Батжаргал-ямаачин,

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар Ажлаас чөлөөлөх ба томилох тухай тушаалд 1986 онд цэргийн албанаас халагдаж ирсэн болон ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийг төгсөж, мал аж ахуйн үйлдвэрлэлд хуваарилагдсан нэр бүхий 34 хүнийг хавсралтаар 1987 оны 07 дугаар сарын 25-наас эхлэн томилон ажиллуулсугай, уг тушаалын хавсралт түүний хавсралт 7 дахь заалтад *******гийн Жаргал, цэргийн албанаас халагдсан, хэсэгт,

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр Акт тодорхойлолт батлах тухай тушаалд 1988 оны 1,2,3 саруудадд өвчнөөр хорогдсон 76 малын акт, өвчний бусаар хорогдсон 110 малын тодорхойлолтыг тус тус баталсугай, уг тушаалын хавсралтын 3 дахь заалтад -ямаа-1,

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 30 дугаар Шагнах тухай тогтоолд Сүхбаатарын зам нэгдлийн ууган гишүүн мал аж ахуйн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа тэргүүний малчид нэр бүхий 341 хүнийг хавсралтаар шагнасугай, уг тогтоолын хавсралт 212 дахь заалтад ,

- Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хурлын 78 дугаар Аминд мал олгох тухай тогтоолд Аминдаа малтай болохоор өргөдлөө өгсөн нэр бүхий 39 өрхөд хавсралтад заасан үнээр малыг худалдсугай, уг тогтоолын хавсралтын 16 дахь заалтад 10 гэж тус тус тэмдэглэжээ.

2.2. Хүн амын тооллогын лавлагаа:

Үндэсний төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03-06/3838 дугаар лавлагаанд 1989 оны хүн амын тооллогод Баянхонгор аймгийн сумын хөдөөд оршин суух, өрхийн тэргүүлэгч *******гийн Жаргал 23 настай, эх *******гийн ******* 43 настай тоологдсон-ыг тодорхойлжээ.

2.3.Цэргийн алба хаасан талаарх лавлагаа:

Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 06/160 дугаар лавлагаанд *******гийн Жаргал Батлан хамгаалах яамны сайдын 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Баянхонгор аймгаас 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 186(210) дугаар ангид алба хааж, мөн сайдын 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн н/234 дүгээр тушаалаар 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 638464 дугаарын цэргийн батлахтай халагдсан.

Жич: 1984 онд Баянхонгор аймгаас 016(036) дугаар ангид татагдсан. 1987 онд 186(210) ангиас халагдсан бүртгэлүүдийг шүүн үзэхэд *******н Батжаргал гэдэг овог нэрээр гарахгүй байна гэжээ.

Уг архивын лавлагааны хавсралт Цэргийн албан хаагчийн анкет-д Овог, нэр: *******гийн Жаргал, төрсөн огноо: 1965 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, яс үндэс: халх, үндсэн захиргаа: Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригад, цэргийн албанд татагдахын өмнө эрхэлж байсан ажил: 1981 оноос сумын 2 дугаар бригадад малчин, төгссөн сургууль: 1981 онд сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар анги төгссөн, өрхийн мэдээлэл: ам бүл-3, эх ******* 57 настай, тэтгэвэрт, эгч Д.******* 39 настай, 2 дугаар бригадад малчин гэжээ.

2.4. Иргэний улсын бүртгэлийн лавлагаа:

Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1/497 дугаар албан бичгийн хавсралт БНМАУ-ын иргэний регистрийн картад *******н Батжаргал, 1965 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй, хал, хоршоолсон ард, 1988 оноос сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэр хэсэгт малчин ажилтай, хөдөөд оршин суудаг, эх *******гийн ******* гэжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний хэрэгт гаргасан ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, хүн амын тооллогын лавлагаа, хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн албан хаагчийн анкет шүүх бүрдүүлсэн регистрийн карт зэрэг нотлох баримтыг хооронд харьцуулж, огноо, дугаар, агуулгын хувьд харилцан бие биеэ дэмжин нотолж байгаа, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

Ийнхүү хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэхэд хүсэлт гаргагч ******* нь 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

Учир нь хүсэлт гаргагч *******ыг ерөнхий боловсролын сургууль төгссөн учир илгээлтээр ажилд томилсон, цэргийн албанаас халагдсан учир ажилд томилсон ажил олгогчийн шийдвэрт түүний эцэг/эх/-ийн нэрийг төрсөн эх Д.******* бус эмэг эх *******гээр тусгажээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, уг хэсгийн 135.2.6 дахь заалтад ажиллаж байсан байдал гэжээ.

Хуулийн дээрх заалтыг баримтлан хүсэлт гаргагч *******ын эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүхээс хүсэлт гаргагч *******ын ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.

Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар зөвлөмжийн хуудсаар хөдөлмөрийн дэвтэр үрэгдүүлсэн гэх, архивын лавлагаанд овог, нэр зөрүүтэй байх тул 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг хүсэлт гаргагч *******д зөвлөжээ.

Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цэргийн албанаас халагдсан боловч 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар томилогдсон байх тул түүнийг 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан гэж үзэх боломжгүйг дурдав.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж байхаар заажээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу *******ын ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан хүсэлт гаргагч ******* овгийн *******н Батжаргалыг 1981 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 1984 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар, 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МӨНХБАТ