| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00700/И |
| Дугаар | 131/ШШ2024/00665 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2024/00665
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: оршин байрлах, ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, ******* овгийн ******* холбогдох
Барааны үнэ 1,777,220 төгрөг, алданги 888,610 төгрөг, нийт 2,665,830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь ******* ******* *******-тай үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч, дамжуулан зарж борлуулж ашиг олдог.
*******д нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл 1,777,220 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр тулган баталгаажуулж, тооцооны үлдэгдэлийн баталгаа баримт үйлдэж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан.
******* гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй бөгөөд төлбөрийн үлдэгдэл 1,777,220 төгрөгт алданги 888,610 төгрөг тооцсон болно.
2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хариуцагч нэхэмжилж байгаа мөнгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь барааны үнэ 1,777,220 төгрөг, алданги 888,610 төгрөг, нийт 2,665,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,802 төгрөгийг хариуцагч *******гээс 28,802 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь барааны үнэ 1,777,220 төгрөг, алданги 888,610 төгрөг, нийт 2,665,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* ******* ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,604 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 28,802 төгрөгийг хариуцагч *******гээс 28,802 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ