Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 148/шш2024/00344

 

 

 

 

 

2024 оны 0 сарын 3 өдөр

Дугаар 48/ШШ2024/00344

Сэлэнгэ аймаг

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* *******, *******-******* ******* ******* ******* *******, ******* -, ,- , ХХК РД:29332/-ийн шүүхэд гаргасан

 

Нэхэмжлэлийн шаардлага: Г.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хаан ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь Хаан ны Төв тооцооны төвөөс 2022 оны 05 ******* сарын 05-ны өдөр цалингийн зээл авсан бөгөөд 280 хоног зээлээ төлөөгүй,зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Г. ОЮ9905097/ нь Хаан ны Төв тооцооны төвөөс 2022 оны 05 ******* сарын 05-ны өдрийн ЗГ-4784492 тоот зээлийн гэрээ, БГХ-4784492 барьцааны гэрээ байгуулан 0,000,000.00 /Арван сая / төгрөгийн цалингийн зээл аваад 2024 оны 05 сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 4,898,504.2 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 3,828.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,37.44 төгрөг буюу нийт 5,223,970.4 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдэл нь 5,223,970.4 төгрөг болно. Г. нь Хаан -аас зээл авах үед оршин сууж байсан Увс аймгийн Улаангом дүгээр багт оршин суудаггүй, зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж зээлээ төлөхгүй, оршин суугаа газар нь тодорхой бус байгаа учир эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

... Хүсэлт байна. Зээлдэгч Г. холбоо барьж зээлийн түүх нь хэвийн болсон байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна гэх.

 

Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Хаан ХХК-ийн ... Г.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээгээр татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 ******* зүйлийн 0.5, 0. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

.Хаан ХК-ийн нэхэмжлэлтэй Г.Мөнх-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,00 төгрөгийг төрийн сангийн 003000094 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН