Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 148/шш2024/00339

 

2024 оны 06 сарын өдөр

Дугаар 148/ШШ2024/009

                                          Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

дахь дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би

Нэхэмжлэгч:******* *******, ******* ******* ******* ******* *******, ******* *******, , 0 , ББСБ ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , ******* , ******* ,14 , /РД:МЮ90208, утас:9558294/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,010,616 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ББСБ ХХК нь Э.ын хүсэлтээр 2020 оны ******* сарын 21-ний өдөр 6805 тоот Зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд 2021 оны 07 ******* сарын 16-ны өдөр 00,000 төгрөгийг 0 хоногийн 5.8% хүүтэйгээр хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь манай ББСБ ХХК-аас зээл авах ХААН банк 5675507142 Э. дансаар хүлээн авахаар хүсэлт гаргасны дагуу уг дансанд зээлийг шилжүүлсэн болно. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2021 оны 08 ******* сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа залган, зээлийн талаар сануулсан боловч огт эргэн төлөлт болон сунгалт хийлгүйгээр итгэл эвдэн өдий хүрсэн болно.Зээлийн гэрээний 2.6.5-г ноцтой зөрчил гэж зээлдэгч нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, түүний хүүгийн төлбөр, алданги төлбөрүүдийг эргэн төлөлтийн хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн үйлдлийг ойлгохоор заасны дагуу хариуцагч нь зээлийн гэрээний .2.1 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн байна. Энэхүү зээлдэгчийн ноцтой зөрчил нь зээлийн гэрээний ..6-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 6..1, 6..7-т заасны дагуу зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй.Ингээд 2024 оны 05 сарын 07-ны өдрийн байдлаар хариуцагчийн үндсэн зээлийн үлдэгдэл 00,000 төгрөг, төлөх ёстой хүү 595,080 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 115,56 төгрөг, нийт 1,010,616 төгрөгийн үлдэгдэлтэй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 20 ******* тал/ Эрдэнэбат ой миний бие ББСБ-ын нэхэмжлэлтэй танилцаа. Нэхэмжилж буй 1,010,616 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Миний бие зээлсэн 1,010,616 төгрөгийг 4 сарын хугацаанд төлнө. Улсын тэмдэгтийн хураамж 14,400 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.ад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,010,616 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний дээрх тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнгөншагайгаас хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн талаараа утсаар шүүхэд мэдэгдсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,804 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,402 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 14,402 төгрөгийг төрийн сангийн 10010000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь т зааснаар ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.ад холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 1,010,616 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,804 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 14,402 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 14,402 төгрөгийг төрийн сангийн 10010000941 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6 дахь т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 74.4 дахь т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН