Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0940

 

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0940

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн 5-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “” ХХК /РД:/,

            Хариуцагч: Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч , д холбогдох татварын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч “” ХХК нь тус шүүхэд хандан “Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын улсын байцаагч , нарын “” ХХК-д тогтоосон 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

            Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:

            2.1. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын даргын тоот томилолт[1], Татварын Ерөнхий газрын дарга болон Мэргэжилийн хяналтын Ерөнхий газрын дарга нарын баталсан Хяналт, шалгалт хийх удирдамж[2] нэхэмжлэгч “” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны  дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн /АМНАТ/ тайлангийн ногдуулалт, төлөлтийн байдалд “Эрсдэлд суурилсан- Хэсэгчилсэн хяналт шалгалтын ажил”-ыг хийж гүйцэтгэжээ.

            2.2.Тус хяналт шалгалтын хүрээнд нэхэмжлэгч “” ХХК-ийн захирал гаас мэдүүлэг авч, тус компанийн 2019-2021 онуудын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан[3], гаалийн мэдээ[4], Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт[5], 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн № “Төрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ”[6], 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн № ХХ-11-30 дугаар “Төрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ”[7],2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн № дугаар “Төрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээ”[8], 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № “Төрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ”[9], 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №******* тоот “Төрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ”[10],түүнийг дагалдаж гарсан №******* тоот Төмрийн хүдрийн экспортын тээврийн гэрээ[11], 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн тоот “Төрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ”[12],2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэл[13], 2020 оны 06 дугаар сарын16-ны өдрийн № тоот “Төрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ”[14], 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн тоот “Төрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ”[15] болон түүнийг дагалдаж гарсан тоот

Төмрийн хүдрийн экспортын тээврийн гэрээ[16], 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “” ХХК  болон “” ХХК-ийн хооронд байгуулсан Төмрийн хүдрийн бүхэл болон нунтаг баяжмал  худалдах худалдан авах тухай № тоот гэрээ[17] зэргийг нотлох баримтын хүрээнд хяналтын шалгалтыг явуулсан байна.

2.3.Улмаар “” ХХК-ийг Татварын нэгдсэн системд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгчөөр бүртгүүлсэн атлаа Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2019 онд 20,214,80 тонн, 2020 онд 40,428.17 тонн, нийт 60,642.97 тонн төмрийн хүдрийг борлуулахдаа 12,760,570,950.57 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмал ашигласны үндсэн төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.7, 47.1, 47.2, 47.2.1, 47.3, 47.3.3-т заасныг, нийт 60,642.97 тонн төмрийн хүдрийг экспортоор борлуулахдаа 12,760,570,950.57 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож, ашигт малтмал ашигласны нэмэлт төлбөр ногдуулж, төсөвт төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн /2019 оны хуулиар/ 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.2, 47.5, 47.8-д заасныг, Ашигт малтмалын нөөх ашигласны төлбөр 2021 онд  96,535,891.42 төгрөгийг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй, хугацаа хожимдуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.10, Татварын Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын Улсын байцаагч , нар нь 678,518,113.34 /зургаан зуун далан найман сая таван зуун арван найман мянга нэг зуун арван гурван төгрөг гучин дөрвөн мөнгө/ төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 /хоёр зуун арван гурван сая хоёр зуун есөн мянга хорин гурван төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг торгууль, 144,440,738.55 /нэг зуун дөчин дөрвөн сая дөрвөн зуун дөчин мянга долоон зуун гучин найман төгрөг тавин таван мөнгө/ алданги, нийт 1,036,167,875.03 /нэг тэрбум гучин зургаан сая нэг зуун жаран долоон мянга найман зуун далан таван төгрөг гурван мөнгө/ төлбөрийг төлүүлэхээр 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”[18]-ыг үйлджээ.

2.4.“” ХХК-иас энэхүү актаар тогтоогдсон торгууль, алданги, нөхөн төлбөрийг зөвшөөрөхгүй хэмээн Татварын маргаан таслах зөвлөлд хандахад Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 тоот тогтоолоор Татварын улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.5.Иймээс дээрх нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... дугаартай актаар 678,518,113.34 төгрөгийн нөхөн татвар, 213.209,023.14 төгрөгийн торгууль, 144,440,738.55 төгрөгийн алданги, нийт 1,036,167,875.03 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоосон. Энэхүү акт нь 2019 оны 11 дүгээр  сарын 25-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт буюу "ашигт малтмал экспортолсон этгээд” гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн манай компанийг экспортлогч гэж үзсэн байдаг.

"" ХХК нь зарим тохиолдолд төмрийн хүдрийг худалдаж аваагүй бөгөөд гадаад улсад экспортлоогүй юм. Бодит байдал дээр “” ХХК нь бусдын худалдсан болон худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн ба энэ нь АМНАТ төлөх үндэслэл болохгүй.

 Харин тээвэрлэлт хийж ачилт хийхэд тээвэрлэгч компанийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн ба зөвхөн тээвэрлэлттэй холбоотой зардал мөнгө нь манай дансанд ирж. зарцуулалт хийгдсэн байдаг. 

ХХК-ний “” ХХК-тай харилцсан гэрээний хувьд:

Үндсэн худалдан авалтын гэрээ: 2019.03.12-ны өдөр дугаартай ХК болон ХХК нарын хооронд байгуулагдсан "53000" тонн Төмрийн хүдрийн баяжмал худалдалдах, худалдан авах 1,956,083,266.55 төгрөгийн гэрээ хувьд дамжуулан худалдсан гэрээний харилцаа бөгөөд “” ХХК-нь 15000 тонн төмрийн хүдрийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны “” Худалдааны компани болон “” импорт, экспортын худалдааны компани нарт худалдахаар тохирсон. Энэ гэрээний дагуу төмрийн хүдрийн төлбөрийг “” импорт, экспортын худалдааны компаниас “” ХХК-д шилжүүлсэн байдаг. “” ХХК үлдсэн 43 000 тонн мөрийн хүдрийг хэнд, хэрхэн худалдсаныг мэдэхгүй юм. Харин дээрх 2 компанийн худалдан авсан төмрийн хүдрийг манай "" ХХК-иар тээвэрлүүлэхээр тохирсон. Тээвэр: Энэхүү тохиролцооны дагуу манай компани “” импорт, экспортын худалдааны компани нартай 2019 оны 3 дугаар 12-ны өдөр “Тээврийн гэрээ”-г байгуулсан ба 1 тонн төмрийн хүдрийг 17 ам.доллароор, нийт 255,000 ам.доллароор БНХАУ-ын Эрээн хот хүртэл вагоноор хүргүүлэх, гэрээний үнэнд машины богинын тээвэр, галт тэрэгний зогсоолын төлбөр, ачиж буулгах хураамж, гаалийн мэдүүлгийн хураамж, пүүний хураамж, төмөр замын зөвшөөрөл зэргийн үнэ багтахаар заасан.

Гэвч тус компаниудын хооронд 15000 тонн биш 10 000 тонн төмрийн хүдрийг хоорондоо шилжүүлсэн байдаг ба манай компани энэхүү 10 000 тонн төмрийг хүрдийг тээвэрлэсэн, гаалийн бүрдүүлэлт ӨМӨЗО-ны “” Худалдааны компанийн нэр хийгдсэн. Тээврийн зардлын хувьд тээврийн гэрээний дагуу “” импорт, экспортын худалдааны компаниас манай Голомт банкны дугаарын дансанд ачилт бүрээр нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 45000$, 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 30,000$, 2019 оны 4 дүгээр .22-ны өдөр 25,000$, 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 70,000$, нийт 170,000 ам.доллар буюу 448,029,850 төгрөгийг шат дараалалтай шилжүүлсэн. Манайх холбогдох зардлуудад тооцоо хийж төмрийн хүдрийг нь ачуулсан.

Ийнхүү "М*******" ХХК дээрх 2 компанитай төмрийн хүдэр худалдах гэрээ байгуулж, төмрийн хүдэр борлуулсны төлбөр, манай компани тээврийн зардлыг “” импорт, экспортын худалдааны компаниас хүлээн авсан. ӨМӨЗО-ны “” Худалдааны компанийн нэр дээр гаальд мэдүүлж, бусад компаниар 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 145 вагонд ачуулсан. Үндсэн худалдан авалтын гэрээ нь 2019 оны 7 дугаар сарын 24-ны өдөр дугаартай “” ХК болон “” ХХК нарын хооронд байгуулагдсан "40 000" тонн Төмрийн хүдрийн баяжмал Худалдах, Худалдан авах 760,000 ам.долларын гэрээ. Дамжуулан худалдсан гэрээний хувьд “” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны “” импорт, экспортын худалдааны компанид 20,000 тонн төмрийн хүдрийг худалдсан байдаг ба барааны төлбөр нь эдгээр компаниудын хооронд л шилжсэн байдаг. Тус гэрээний тээвэрлэлтийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны “” импорт, экспортын худалдааны компани, "" ХХК-тай байгуулж, тус компанийн худалдан авсан 20,000 тонн төмрийн хүдрийг 1 тонныг нь 18.26 ам. доллароор, нийт 365,200 ам.доллароор тээвэрлүүлэхээр тохирсон. Тээврийн зардал нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр манай компанийн Голомт банкны дугаарын дансанд 365,200 ам. доллар нь шилжиж ирсэн. Энэхүү мөнгөнөөс вагоноор хүргүүлэх, гэрээний үнэнд машины богинын тээвэр, галт тэрэгний зогсоолын төлбөр, ачиж буулгах хураамж, гаалийн мэдүүлгийн хураамж, пүүний хураамж, төмөр замын зөвшөөрөл зэргийн үнийг төлж зарцуулалт багтсан.

"" ХХК-ний Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-тай харилцсан гэрээний хувьд:

2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр "" ХК болон "" ХХК нарын хооронд дугаартай 30 000 тонн төмрийн хүдэр худалдан авах 570,000 ам.долларын үнийн дүн бүхий гэрээ байгуулсан. Тус төмрийн хүдрийг дамжуулан худалдсан гэрээний харилцааны хувьд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр "" ХХК, Эрээн хотын "" им-экспорт Худалдааны ХХК нарын хооронд № дугаартай гэрээгээр 30,000 тонн төмрийн хүдрийг 1 тонн нь 19 ам.доллароор буюу 570,000$-р худалдсан. Төлбөрийн мөнгө нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 500,000 ам.доллар, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 70,000$, нийт 570,000$ буюу 1,519,212,800 төгрөг " ХК- шилжиж ирсэн ба ХХК-иас мөн өдрүүдэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт үнийн дүнгийн зөрүүгүй шилжүүлсэн.

Тус гэрээний тээврийн хувьд 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн№ ******* дугаартай "" ХХК болон Эрээн хотын “” гадаад худалдаа ХК нарын хооронд 30,000 тонн төмрийн хүдэр, 10,000 тонн хэмжээгээр 3 удаа ачуулахаар тохирч, нийт 517,800 ам.долларын хөлс төлөхөөр болсон.

Энэхүү үнэнд вагоноор хүргүүлэх, машины богинын тээвэр, галт тэрэгний зогсоолын төлбөр, ачиж буулгах хураамж, гаалийн мэдүүлгийн хураамж, пүүний хураамж, төмөр замын зөвшөөрөл зэрэг багтсан. Тээврийн зардалд:

  • 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 60,000 ам.доллар,
  • 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100,000 ам.доллар,
  • 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 15,000 ам. доллар,
  • 2019 оны 10 дугаар сарын 01-ны өдөр 5000 ам.доллар,
  • 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 10,000 ам.доллар,
  • 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50,000 ам.доллар,
  • 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 40,000 ам.доллар,
  • 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 20,000 ам.доллар,
  • 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр  40,000 ам.доллар,
  • 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 58,000 ам.доллар,
  • 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 49,000 ам.доллар,
  • 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 45,000 ам.доллар,
  • 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 60,000 ам.доллар, нийт 552,000 ам.доллар шилжиж ирснийг холбогдох зардалд зарцуулсан байдаг.

Төмрийн хүдрийн ачилт нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацаанд явагдсан бөгөөд Гаалийн бүрдүүлэлт нь манайхаас Эрээн хотын “” гадаад худалдаа ХК-ний нэр дээр хийгдсэн. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “" ХК болон "" ХХК нарын хооронд дугаартай 10 000 тонн 255,000 ам.долларын үнийн дүн бүхий Төмрийн хүдэр Худалдах, Худалдан авах гэрээ байгуулсан.

2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр "" ХХК, БНХАУ-ын “” ХХК нарын хооронд №HNSJ-HXS202001 дугаартай 10.000 тонн төмрийн хүдрийг 1 тонн, 25.500 ам.доллароор буюу дамжуулан худалдсан худалдсан. 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 255,000 ам.доллар буюу 718,990,350 төгрөг “” ХХК-с шилжиж ирснийг мөн энэ дүнгээр т шилжүүлж, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр № дугаартай ""ХХК болон Эрээн хотын “” ХХК нарын хооронд 10,000 тонн төмрийн хүдэр 180 000 ам.доллароор тээвэрлэх гэрээ байгуулсан.

Уг үнэнд төмрийн хүдрийг вагоноор хүргүүлэх, машины богинын тээвэр, галт тэрэгний зогсоолын төлбөр, ачиж буулгах хураамж, гаалийн мэдүүлгийн хураамж, пүүний хураамж, төмөр замын зөвшөөрөл зэргийн үнэ багтсан. Тээврийн зардал нь 2020.06.22-ны өдөр 50,000 ам.доллар, 2020.07.17-ны өдөр 90,000 ам.доллар. 2020.08.12-ны өдөр 40,000 ам. доллар, нийт 180,000 ам.доллар шилжиж ирснийг холбогдох зардалд зарцуулсан байдаг. Ачилт нь 2020.06.27-2020.11.12 -ны хүртэл хугацаанд явагдсан. 

Гэтэл Татварын Ерөнхий Газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч , нар нь дээрх байдалд Хяналт шалгалтыг бүрэн дүүрэн явуулаагүй, нотлох баримтыг буруу үнэлж, Ашигт малтмалын тухай хуулийн 47-р зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэн. төмрийн хүдэр худалдаагүй, худалдах зорилгоор ачуулаагүй, БНХАУ-ын аж ахуй нэгжийн худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн компанийг экспортлогч гэж тооцон манай байгууллагын эрх, ашиг сонирхолд халдаж нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /цаашид АМНАТ/ оногдуулсан.

Энэ нь бодит байдалд нийцээгүй төдийгүй хууль зүйн хувьд үндэслэлгүй тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хүчингүй болгуулах тухай гомдлыг 2022 оны 07 сарын 26-ны өдөр Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан. Харин тус байгууллага 2022.11.15-ны өдрийн хуралдаанаар гомдлыг хянаж 12 дугаартай тогтоолоор дугаартай нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд Татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчилсан байх бөгөөд 5.1 дэх хэсэгт “... татварын хяналт шалгалт..." хийхдээ зайлшгүй байх. тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх зарчмыг баримтлах, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт "Татварын алба татварын хяналт шалгалтыг тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасан. Иймээс татварын улсын байцаагч нар "хяналт шалгалт”-ыг хэрэгжүүлж байгаа бол зөвхөн "Татварын удирдлагын нэгдсэн системд байх 945 ширхэг гаалийн мэдээллийг "" ХХК-ний нягтлан бодох бүртгэл, санхүү татварын тайлантай тулган шалгах"-аас гадна шалгуулагчийн ярилцлагын тэмдэглэл, дансны хуулга, тухайн мэдээлэл орох болсон шалтгаан, үндэслэлийг тогтоох шаардлагатай юм.

Өнөөдөр бизнесийн салбарт олон төрлийн, олон харилцааг зохицуулсан гэрээ хийгдэж байна, иймээс эдгээр гэрээний улмаас аль хуулийн этгээд татвар төлөх эсхүл төлөхгүй байх харилцааг хуулийн хүрээнд тогтоож, татвар төлөх ёстой этгээд төлөөгүй бол татвар, хүү, алданги тооцож байх шаардлагатай билээ. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд 47.1.1-47.1.3 дахь хэсэг, 47.16.1-47.16.3 дахь хэсгүүдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх этгээдийг хуульчилсан. Мөн уг хуулийн 47.2, 47.16 дахь хэсэгт “...борлуулалтын үнэлгээг тооцох журам", 47.3, 47.5 дахь хэсгүүдэд "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ", ... бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт, боловсруулалтын түвшнээс хамаарч нэмэгдүүлэх хувь"-тай холбоотой харилцааг зохицуулсан. Дээрх байдлаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьд АМНАТ төлөгч байна. Мөн хуулийн 47.1.2-д зааснаар дотоодод борлуулалт хийсэн тул бүтээгдэхүүний үнийг үндэслэн АМНАТ төлнө.

Мөн “” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д зааснаар төмрийн хүдэр экспортод гаргасан тул АМНАТ төлөгч байх ба экспортолсон төмрийн хүдрийн олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.3-д заасан үндсэн, 47.5-д заасан нэмэлт хувь тооцон АМНАТ төлөх үндэслэлтэй юм. Гэхдээ Ашигт малтмалын тухай 47.7, 47.16 дахь хэсэгт АМНАТ-ын төлбөрийг давхардуулан оногдуулахгүй байхаар заажээ. Үүнээс үзвэл "" ХХК “Майнтех бластинг” ХХК-ны бусдад борлуулсан төмрийн хүдрийг тээвэрлэх үйл ажиллагаа хийснээр АМНАТ төлөгч болох үндэслэлгүй юм. 

Мөн Татварын Ерөнхий газрын дэргэдэх Том татварын газар нь дээрх байдлыг бүрэн нотолж чадаагүйн улмаас Ашигт малтмалын тухай хуулийн 47.19-р зүйлийг зөв хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Ийнхүү татварын улсын байцаагч нар нь дээр дурдсан нотлох баримтуудыг эргэлзээтэй үнэлж, мөн Ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж зөвхөн "" ХХК-ийг АМНАТ төлөгч гэж үзэж, манай компанийн эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймээс "" ХХК-д тоот актаар 678,518,113.34 төгрөгийн нөхөн татвар, 213,209,023.14 төгрөгийн торгууль, 144,440,738.55 төгрөгийн алданги, нийт 1,036,167,875.03 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон нь үндэслэлгүй байх тул тус актыг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

            3.2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Том татвар төлөгчийн газартай харьцдаг, 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9011792116 тоот гэрчилгээ, тоот регистрийн дугаартай "" ХХК-ийн 2019 оны 3 сарын 13-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн тайлангийн ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан Хэсэгчилсэн татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан удирдамж, ТТТГ-ын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2022 оны 05 дугаар сарын 27-ний өдрийн тоот томилолтын хүрээнд хийж гүйцэтгэсэн болно.

"" ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, Монгол Улсын иргэн Лхамсүрэн овогтой Нарантуяагийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, 20,000.0 мянган төгрөгийн дүрмийн сантай, гадаад худалдаа, худалдааны зуучлал, ашигт малтмал ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр үүсгэн байгуулагдсан. Татварын албаны Татварын удирдлагын нэгдсэн систем /ТУНС/-ийн татварын төрлийн бүртгэлд 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр "АМНАТ-ын тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгч"-өөр бүртгүүлсэн байна.

"" ХХК нь уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлгүй. Тус компани нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн хувьд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар 2019 онд 16,813.10 тн төмрийн хүдэр экспортод гаргаж, 780,712,610.27 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 39,035,630.63 төгрөгийн үндсэн төлбөр, 2020 онд 40,431.99 тн төмрийн хүдэр экспортод гаргаж, 1,989,091,723.48 төгрөгийн борлуулалтын үнэлгээнээс 99,454,586.23 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр тус тус тайлагнаж, нийт 41,954,325.44 төгрөгийн төлбөрийг төлсөн.

Татварын Ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл нь тус компанийн 2022 оны 07 сарын 26-ны өдөр гаргасан А/03 дугаартай гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Маргаан таслах зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцээд татварын улсын байцаагч нарын 2022 оны 06 сарын 24-ний өдрийн нөхөн ногдуулалтын тоот актыг хэвээр баталсан болно. "" ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2022 оны 12 сарын 28-ны өдрийн А/11 дугаартай нэхэмжлэлдээ "Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч , нарын "" ХХК-д тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай" гэсэн.

Нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ "... Энэхүү акт нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалт буюу "ашигт малтмал экспортолсон этгээд" гэсэн хуулийн заалтыг үндэслэсэн манай компанийг экспортлогч гэж үзсэн байдаг. “” ХХК нь зарим тохиолдолд төмрийн хүдрийг худалдаж аваагүй бөгөөд гадаад улсад экспортлоогүй юм. Бодит байдал дээр “” ХХК нь бусдын худалдсан болон худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн ба энэ нь АМНАТ төлөх үндэслэл болохгүй юм. Харин тээвэрлэлт хийж ачилт хийхэд тээвэрлэгч компанийн нэрээр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн ба зөвхөн тээвэрлэлттэй холбоотой зардал мөнгө нь манай дансанд ирж зарцуулалт хийгдсэн байдаг." гэжээ.

Хууль хэрэглээний хувьд: Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан бөгөөд 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө" гэж өөрчлөн найруулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хууль нь Төрийн мэдээлэл сэтгүүл (2019.03.28-ны өдрийн №/)-д хэвлэгдсэн өдрөөс 10 хоногийн дараа буюу 2019 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоол гарсан хүртэлх хугацаанд хэрэгжсэн.

Мөн Монгол улсын Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан бөгөөд уг хуулийн өөрчлөлтөөр 47 дугаар зүйлийн 47.1. “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд” гэж өөрчлөн найруулсан, мөн өдөр /2019 оны 11 сарын 22/-ийн баталсан Ашигт малтмалын тухай хуулийг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш дагаж мөрдөхөөр заасан.

Иймд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэсэн заалт, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. “Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна”, 47.1.2. “ашигт малтмал экспортолсон этгээд” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэл болгон "" ХХК-ийн төмрийн хүдрийн баяжмалыг Монгол улсын дотоодын аж ахуйн нэгж, компаниудаас худалдан авсан "Худалдах, Худалдан авах гэрээ"-нүүд, БНХАУ-ын компаниудад худалдан борлуулсан "Худалдах, Худалдан авах гэрээнүүд, Монгол улсын Гаалийн Ерөнхий газрын гаалийн экспортын мэдээ, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлтүүд, Татварын албаны Татварын удирдлагын нэгдсэн систем /ТУНС/-д илгээсэн, тайлагнасан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн 2019, 2020, 2021 оны тайлан, ногдол, төлөлтийн мэдээ зэрэг татварын хяналт шалгалтын явцад авагдсан нотлох баримтууд, Татварын ерөнхий газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн хүрээнд татварын хяналт шалгалт хийгээд Ашигт малтмалын тухай хуулийн 47.3, 47.5-д заасны дагуу дутуу тайлагнасан АМНАТ-д татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актаар нийт 1,036,167,875.03 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно. 

"" ХХК болон "" ХХК хооронд хийгдсэн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №МТВ/РІЕ дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-г "" ХХК (цаашид "Худалдагч" гэх)-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал ажилтай , "Мэнд амар " ХХК (цаашид "Худалдан авагч" гэх)-ийг төлөөлж Захирал ажилтай нар ... төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр 2 компанийн хооронд 15,000 тн төмрийн хүдрийн баяжмалыг нэгж бүтээгдэхүүнийг 15.00 ам.доллароор, нийт 225,000 ам.долларын төлбөрийн нөхцөлтэй Худалдах, Худалдан авахаар харилцан хүлээн зөвшөөрч, гэрээ хийн, гарын үсэг зурж баталгаажсан. Дээрх гэрээний "...1.1-д Энэхүү гэрээний зүйл нь: "Худалдан авагч" нь "Дархан Төмөрлөгийн Үйлдвэр" ХК-иас "Худалдагч"-ийн гүйцэтгэсэн ажлын төлбөрт бартераар хүлээн авсан төмрийн хүдрийн баяжмалыг худалдан авч төлбөрийг гүйцэтгэх харилцааг зохицуулна" гэсэн заасны дагуу "Худалдагч" буюу "" ХХК нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ХК-д гэрээгээр ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын төлбөртөө бартераар төмрийн хүдрийн баяжмал аваад "Худалдан авагч" буюу "" ХХК-д худалдсан харилцаа байдаг. /гэрээ нотлох баримтаар авагдсан/ Нотлох баримт-2. Монголын талаас "" ХХК, БНХАУ-ын талаас "" хооронд 2019 оны 3 сарын 15-ний өдрийн №ХХ-19-30 дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-г нэг талаас "Мэнд амар " ХХК /"Төлбөр хүлээн авагч" гэх/-ыг Захирал төлөөлж, нөгөө талаас "" /цаашид "худалдан авагч" гэнэ/-ыг захирал Lu Wenxi төлөөлж гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр 2 компанийн хооронд 15,000 тн төмрийн хүдрийн баяжмалыг 1 тн-ыг 32 ам.доллар, нийт 480,000 ам.долларын төлбөрийн нөхцөлтэй Худалдах, Худалдан авах гэрээ хийн, гарын үсэг зурж баталгаажсан. /гэрээ нотлох баримтаар авагдсан/

Дээрх гэрээнүүд нь "" ХХК-ийн хувьд дотоодын аж ахуйн нэгж болох "" ХХК-иас 1 тн төмрийн хүдрийн баяжмалыг 15.00 ам.доллароор худалдан авах, БНХАУ-ын "" компанид 32.00 ам.доллароор худалдан борлуулах хууль эрх зүйн хүрээнд хийгдсэн, хэрэгжсэн, арилжаа /бизнесийн/-ны шинжтэй гэрээнүүд мөн бөгөөд худалдан борлуулсан, экспортолсон нь татварын хяналт шалгалтын явцад нотлогдсон болно.

Дээрх 2 гэрээний Худалдан авагч тал болох "Мэнд амар " ХХК, "" ХХК-иуд нь татвар төлөгчийн тоот дугаартай, нэг компани мөн. Нотлох баримт-3. "" ХХК болон "" ХХК хооронд хийгдсэн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №МТВ/HNSJ-19-01 дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-г "" ХХК (цаашид "Худалдагч" гэх)-ийг төлөөлж Гүйцэтгэх захирал ажилтай , "" ХХК (цаашид "Худалдан авагч" гэх)-ийг төлөөлж Захирал ажилтай нар төмрийн хүдрийн баяжмал худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд компани хооронд 20,000 тн төмрийн хүдрийн баяжмалыг нэгж бүтээгдэхүүнийг 19.00 ам.доллароор, нийт 380,000 ам.долларын төлбөрийн нөхцөлтэй Худалдах, Худалдан авахаар харилцан хүлээн зөвшөөрч, гэрээ хийн, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.

Уг гэрээг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "Худалдах, Худалдан” авах гэрээний сунгалт"-аар 2 тал харилцан тохиролцон гэрээний хугацааг 2019 оны 12 сарын 31-ний өдөр болгон сунгасан, гарын үсэг зурж баталгаажсан. /гэрээ нотлох баримтаар авагдсан/ 101 Мен "" ХХК, "" ХХК хоорондын 2019 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн тоот гэрээ дүгнэсэн акт-д “...Төлбөр төлөгч тал 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд нийт татаж авах ёстой 20,000 тн төмрийн хүдрээс 20,025.75 тн төмрийн хүдэр татан авч, илүү 25.75 хүдрийн 489.25 ам.долларын өрийн үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж гэрээний акт үйлдэв" гэсэн нь төмрийн хүдэр "Худалдах, Худалдан авах гэрээ"-ний дагуу худалдан авалт хийгдсэн, гэрээний үүрэг хэрэгжсэн гэдгийн нотолсон баримт мөн. /гэрээ, хавсралт нь нотлох баримтаар авагдсан/

Монголын талаас "" ХХК, Өвөр монголын талаас "Шун Юань Шин импорт экспорт худалдааны" ХХК хооронд 2019 оны 07 сарын 26-ний өдрийн №HNSJ/JXSH-19.01 дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-г нэг талаас "" ХХК-ийг төлөөлж захирал /цаашид "Худалдагч" гэх/, нөгөө талаас "" ХХК /РД:/-ийг төлөөлөн захирал Wu Hai Yan /цаашид "Худалдан авагч" гэх/ нар гэрээ байгуулсан. Дээрх гэрээгээр 2 компанийн хооронд 20,000 тн төмрийн хүдрийн баяжмалыг 1 тн-ыг 32.26 ам.доллароор, нийт 745,200 ам.долларын төлбөрийн нөхцөлтэй Худалдах, Худалдан авах гэрээ хийн, гарын үсэг зурж баталгаажсан. /гэрээ нотлох баримтаар авагдсан/ Мен "" ХХК, "" ХХК хооронд 2019 оны 7 сарын 28-ны №MTB/JXSH19.01 дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-г "" ХХК /РД:, цаашид “төлбөр хүлээн авагч" гэх/-ыг төлөөлж захирал , нөгөө талаас "Ш*******" ХХК /цаашид "худалдан авагч төлбөр төлөгч" гэх/-ыг төлөөлж “Ү *******” /хамтад нь талууд гэх/ нар ... гэрээ байгуулсан.

Дээрх гэрээгээр 2 компанийн хооронд 20,000 тн төмрийн хүдрийн баяжмалыг 1 тн-ыг 37.26 ам.доллароор, нийт 745,200 ам.долларын төлбөрийн нөхцөлтэй Худалдах, Худалдан авах гэрээ хийн, гарын үсэг зурж баталгаажсан. /гэрээ нотлох баримтаар авагдсан/ "" ХХК-ний Тээврийн мэдээлэл болон АМНАТ төлөгч биш тухайд нэмж тодруулж бичихэд: "" ХХК-иас татварын хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд "" ХХК нь "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК-иас 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн № дугаартай, 53,000 тн төмрийн хүдэр худалдан авах тухай "Худалдах, Худалдан авах гэрээ”, мөн 2019 оны 07 сарын 24-ний өдрийн №XX2019/71 дугаартай, 40,000 тн төмрийн хүдэр худалдан авах тухай “Худалдах, Худалдан авах гэрээ” гэсэн 2 ширхэг гэрээ, мөн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №1 дугаартай, 20,000 тн төмрийн хүдрийг Өвөр монголын "" ХХК-д худалдах тухай 1 ширхэг гэрээ ирүүлсэн. Эдгээр гэрээнүүдэд нэхэмжлэгч талын нэхэмжлэлд дурдсан "...дээрх компанийн худалдан авсан төмрийн хүдрийг манай "Мэнд амар " ХХК-иар тээвэрлүүлэхээр тохирсон.” гэх тээвэрлэлттэй холбоотой ямар ч зүйл заалт тусгагдаагүй, байхгүй болно. Эдгээр төмрийн хүдрийн экспортын тээврийн гэрээнүүд нь "" ХХК-ийн экспортын борлуулалтын "Худалдах, Худалдан авах гэрээ" хийсэн БНХАУ-ын компаниудтай ижил нэртэй байгаа /нэхэмжлэл 1-ийн нотлох баримт 2, 4-д, нэхэмжлэл 2-ийн 2, 4-д дурдсан/ гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байна. "" ХХК-ийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

"" ХХК-ний Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-тай харилцсан гэрээний хувьд: Нотлох баримт-1. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК, "" ХХК хооронд 2019 оны 07 сарын 01-ний өдрийн №XX2019/62 дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-г "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК (цаашид "Худалдагч" гэх), түүнийг төлөөлөн Ерөнхий захирал ажилтай *******, нөгөө талаас "" ХХК (цаашид "Худалдан авагч" гэх), түүнийг төлөөлж Захирал ажилтай нар гэрээ байгуулсан. Энэхүү компани хооронд 30,000 тн төмрийн хүдрийг нэгж бүтээгдэхүүнийг 19.00 ам.доллароор, нийт 570,000 ам.долларын төлбөр тооцооны үнийн дүнтэй, гарын үсэг зурж баталгаажсан. /гэрээ нотлох баримтад авагдсан/ Нотлох баримт-2. Монголын талаас "" ХХК, Өвөр монголын Эрээн хотын талаас "" им-экспорт Худалдааны ХХК хооронд 2019 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан №HNSJ-20190725 дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-г нэг талаас "" ХХК цаашид "Худалдагч" гэх/, түүнийг төлөөлж захирал , нөгөө талаас Эрээн хотын "" им-экспорт Худалдааны" ХХК /цаашид "Худалдан авагч" гэх/, түүнийг төлөөлөн Захирал Лу *******, (хамтад нь "Талууд" гэх) нар гэрээ байгуулсан байдаг.

Дээрх гэрээгээр 2 компанийн хооронд 30,000 тн төмрийн хүдрийг 1 тн-ыг 19 ам.доллароор, нийт 570,000 ам.долларын төлбөрийн нөхцөлтэй Худалдах, Худалдан авах гэрээтэй хийгдсэн. Энэ 2019 оны 07 сарын 25-ны өдрийн №HNSJ-20190725 дугаартай Худалдах, Худалдан авах гэрээ-ний хугацааг 2019 оны 10 сарын 27-ны өдөр, мөн 2020 оны 04 сарын 07-ны өдөр тус тус сунгасан тухай хавсралт гэрээтэй. /гэрээ, гэрээ сунгасан хавсралт нь нотлох баримтаар авагдсан/

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК, "" ХХК хооронд 2019 оны 06 сарын 16-ны өдрийн №XX2020/66 дугаартай Төмрийн хүдэр Худалдах, Худалдан авах гэрээ-г нэг талаас "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК (цаашид "Худалдагч" гэх), түүнийг төлөөлөн Ерөнхий захирал *******, нөгөө талаас "" ХХК (цаашид "Худалдан авагч" гэх), түүнийг төлөөлөн Гүйцэтгэх захирал нар гэрээ байгуулсан байдаг. Гэрээгээр худалдах төмрийн хүдрийн хэмжээ 10,000 тн, нийт 255,000 ам.долларын төлбөр тооцооны үнийн дүнтэй, гарын үсэг зурж баталгаажсан. /гэрээ нотлох баримтаар авагдсан/ Нотлох баримт-4. Монголын талаас "" ХХК, Өвөр монголын Эрээн хотын талаас "*******" ХХК хооронд 2020 оны 06 сарын 15-ны өдрийн №HNSJ-HXS202001 дугаартай Худалдах, Худалдан ав ах гэрээ-г нэг талаас "" ХХК /цаашид "Худалдагч" гэх/, түүнийг төлөөлөн Захирал , нөгөө талаас Эрээн хотын “*******" ХХК /цаашид "Худалдан авагч" гэх/, түүнийг төлөөлөн Захирал Мандах, (хамтад нь "Талууд" гэх) нар гэрээ байгуулсан. Гэрээнд компани хооронд 10,000 тн төмрийн хүдрийг 1 тн- ыг 25.5 ам.доллароор, нийт 225,000 ам.долларын төлбөрийн нөхцөлтэй Худалдах, Худалдан авахаар хийгдсэн байдаг. /гэрээ нотлох баримтаар авагдсан/.

Тээврийн гэрээнүүдийн хувьд: -Монголын талаас "" ХХК нь 2019 оны 07 сарын 26-ний өдрийн №******* дугаартай 20,000 тн төмрийн хүдрийн тээврийн гэрээг Өвөр монголын "" ХХК-тай, мөн 2019 оны 03 сарын 12-ний өдрийн №2019/12 дугаартай 15,000 тн төмрийн хүдрийн тээврийн гэрээг ""-тай, 2020 оны 06 сарын 15-ны өдрийн № Дугаартай 10,000 тн төмрийн хүдрийн экспортын тээврийн гэрээг Эрээн хотын "*******" ХХК-тай, 2019 оны 07 сарын 25-ны өдрийн №******* дугаартай 30,000 тн төмрийн хүдрийн экспортын тээврийн гэрээг Эрээн хотын "" ХХК-тай байгуулсан байдаг. 

Нэхэмжлэлд тэмдэглэсэн: "...Дээрх байдлаас үзвэл Ашигт малтмалын тухай хуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК тусгай зөвшөөрөл эзэмшигч хувьд АМНАТ төлөгч байна. Мөн хуулийн 47.1.2-д зааснаар дотоодод борлуулалт хийсэн тул бүтээгдэхүүний үнийг үндэслэн АМНАТ төлнө. Мөн М******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д зааснаар төмрийн хүдэр экспортод гаргасан тул АМНАТ төлөгч байх ба экспортолсон төмрийн хүдрийн олон улсын зах зээлийн үнийг баримтлан, 47.3.3-д заасан үндсэн, 47.5-д заасан нэмэлт хувь тооцон АМНАТ төлөх үндэслэлтэй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 47.7, 47.16 дахь хэсэгт АМНАТ-ын төлбөрийг давхардуулан оногдуулахгүй байхаар заажээ" гэсэн тухайд:

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд АМНАТ төлөгч мөн бөгөөд төмрийн хүдрийг "" ХХК-д 2019, 2020 онд борлуулахдаа АМНАТ-тай үнээр борлуулснаар тайлагнаж, тайланг татварын албанд ирүүлсэн байдаг. "Мөн хуулийн 47.1.2-д зааснаар дотоодод борлуулалт хийсэн тул бүтээгдэхүүний үнийг үндэслэн АМНАТ төлнө.” гэж бичсэн нь хуулийн заалтыг андуурсан бололтой. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.2-д “ашигт малтмал экспортолсон” этгээд АМНАТ төлөхөөр хуульд заасан тул төмрийн хүдрийг экспортолсон "" ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ мөн юм.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалыг шууд, эсхүл ашигт агуулгыг нэмэгдүүлэн баяжмал, бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлоход төлбөрийг давхардуулан ногдуулахгүй бөгөөд тухайн ашигт малтмалд төлбөр ногдуулах үнэлгээ, хувь хэмжээнээс хамаарч энэ хуулийн 47.18-д заасан төлбөрийн баримт, 47.19-д заасны дагуу суутган ногдуулсан тайланг үндэслэн өмнө нь ногдуулсан төлбөрийг хасаж тооцно." гэсэн, 47.16."Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь доор дурдсан үйл ажиллагаанд бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг энэ хуулийн 47.7-д заасны дагуу давхардуулалгүй ногдуулж улсын төсөвт төлнө:" гэсэн, 47.16.2. "экспортолсон” гэсэн заалтуудыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1 “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ...", мөн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд; мөн болох "” ХХК-ийн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХК- д төмрийн хүдэр худалдан авахдаа суутгуулан төлсөн 2019 оны 69,050,645.93 төгрөгийн, 2020 оны 32,589,779.36 төгрөгийн, нийт 101,640,425.29 төгрөгийн АМНАТ-ын төлбөрийг татварын хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийн дүн /ХШ-07(06)-маягтаас үзэх/-ээс хасаж тооцсон болно.

    ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “” ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компани ашигт малтмалыг олборлоогүй, ашиглаагүй, экспортлоогүй, бусдад худалдан борлуулаагүй..., ’Майнтех бластинг’’ ХХК -ийн ХК-иас худалдан авсан төмрийн хүдрийг БНХАУ-ын , “” худалдааны компанид тээвэрлэн хүргэх ажлыг БНХАУ-ын ” импорт, экспорт худалдааны компанитай байгуулсан гэрээнд тохиролцсоны дагуу БНХАУ-н Эрээн хот хүртэл галт тэргээр хүргүүлэх тээвэрлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсний зардал болгож, машины богино тээвэр, галт тэрэгний зогсоолын төлбөр, ачиж буулгах хураамж, гаалийн бүрдүүлэлт, мэдүүлгийн хураамж, пүүний хураамж, төмөр замын зөвшөөрөл зэрэг төлбөрийг тооцож авсан.

... тээвэр, зуучлалын үйл ажиллагааг гүйцэтгэхдээ өөрийн нэрээр ХК-иас төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч төмрийн хүдрийн төлбөрийг Хятад компаниас нь илгээхэд ямар нэгэн нэмэгдэл зардал тооцолгүйгээр гэрээнд заасны дагуу тээврийн зардлаас бусад бүх мөнгийг ХК-д шилжүүлсэн....хариуцагч нар нотлох баримтыг буруу үнэлж, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэн, БНХАУ-ын аж ахуй нэгжийн худалдан авсан төмрийн хүдрийг тээвэрлэх ажил гүйцэтгэсэн "” ХХК-ийг “экспортлогч” гэж тооцон манай байгууллагын эрх, ашиг сонирхолд халдаж нөхөн ногдуулалтын актаар ашигт матмалын нөөц ашигласны төлбөр оногдуулсан...” гэж тайлбарлан маргаж байх тул шүүх талуудын маргаж буй үйл баримт, хууль зүйн үндэслэлд дараах байдлаар дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөгч этгээдийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлээр зохицуулсан ба Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт 2011 онд орсон өөрчлөлтөөр “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж,  

Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орсон өөрчлөлтөөр “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэж,

Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орсон өөрчлөлтөөр “доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; ...заажээ.

Ийнхүү татварын хяналт шалгалтад хамаарах хугацаагаар үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөхөөр, 2019 оны 4 дүгээр сарын 08-аас 2019 оны 10 дугаар сарын 30-ыг хүртэл “ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд” ...төлөхөөр, 2019 оны 10 дугаар сарын 30-аас “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд”... төлөхөөр байна.

Онолын хувьд Экспорт (англи:-export) -гэж олон улсын худалдаанд бараа товар буюу ямар нэг үйлчилгээг гадаад оронд гаргаж зарахыг хэлдэг бол харин   "экспортлогч" нь гадаадад бараа, үйлчилгээ гаргаж зарж байгаа хуулийн этгээдийг ойлгоно[19].

Энэ тохиолдолд “” ХХК нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас олгодог Төмөр замын тээвэр зуучлалын болон олон улсын ачаа тээврийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй болохоо илэрхийлэхийн сацуу маргааны үйл баримтад дурдсан төмрийн хүдрийг өөрийн компанийн нэр дээр гаалийн байгууллагад мэдүүлэн, тогтоосон хураамжийг төлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэн Монгол Улсын гаалийн хилээр гаргах зөвшөөрлийг авч, БНХАУ -руу нэвтрүүлсэн.

Товчхондоо Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн бүрдүүлэлтийн горим, нөхцөл, шаардлагын дагуу гаалийн бүрдүүлэлт хийж төмрийн хүдрийг БНХАУ-д гаргаж зарж, үйлчилгээний экспорт хийсэн болох нь гаалийн мэдээ, төв лабораторийн дүгнэлтээр тогтоогдож байх тул

Татварын албанаас нэхэмжлэгч компани Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасан ашигт малтмал экспортолсон этгээд; гэж үзэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ноогдуулсан үндэслэлтэй болжээ.

            Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлсэн хариуцагч нарын “...Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт хасагдах зардал гэсэн ойлголт байхгүй бөгөөд борлуулалтын үнээс тооцно. Борлуулалтын үнэлгээг тооцохтой холбоотой Засгийн газрын журам хэрэгжинэ. Дотоодын борлуулалт 2,5% байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэр татвараас зайлсхийх гэсэн гурвалсан үйл ажиллагаа явагдсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 2,5% төлсөн бөгөөд жишиг үнээр тооцоход 5% төлөх ёстой юм...” гэх тайлбарыг хууль зүйн үндэслэлтэй.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан" гэж заасан бөгөөд хариуцагчийн “зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нь зөв  гэж шүүх үзлээ.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...хэрэгт байгаа удирдамж нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан баталсан он сар өдөр, нэгдсэн дугаар, шалгалтад хамаарах байгууллага, аж ахуй нэгж, объектын нэрийг нэг бүрчлэн заана гэснийг зөрчсөн. Хавсралтад  байгаа гэх боловч хэргийн материалд тухайн баримт авагдаагүй. Удирдамжийн 2.2 дэх хэсэгт “Хяналт шалгалтад эрсдэлийг тооцож үнэлсэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмалын бүтээгдэхүүнийг худалдан борлуулагч, худалдан авагч татвар төлөгч хамаарна” гэж тодруулж заасан байхад тусгай зөвшөөрөл эзэмшигч биш "” ХХК-г шалгасан,...” гэх боловч нэгэнт татварын зөрчил илэрсэн бодит тул энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хууль бусад тооцох боломжгүй юм.  

Иймд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн болохын хувьд нэхэмжлэгч компанийн гаргасан зөрчилд татвар төлөх үүрэг ногдуулсан нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн.

Уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2, 47.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан  “Татварын Ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын Улсын байцаагч , нарын “” ХХК-д тогтоосон 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай нөхнө ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Л.БАТБААТАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Нотлох баримт 1-р боть, 1-р хуудас

[2] Нотлох баримт 1-р боть, 2-р хуудас

[3] Нотлох баримт 1-р боть, 24-32-р хуудас

[4] Нотлох баримт 1-р боть, 33-45-р хуудас

[5] Нотлох баримт 1-р боть, 46-54-р хуудас

[6] Нотлох баримт 1-р боть, 55-56-р хуудас

[7] Нотлох баримт 1-р боть, 57-60-р хуудас

[8] Нотлох баримт 1-р боть, 61-65-р хуудас

[9] Нотлох баримт 1-р боть, 66-67-р хуудас

[10] Нотлох баримт 1-р боть, 73-75-р хуудас

[11] Нотлох баримт 1-р боть, 68-70-р хуудас

[12] Нотлох баримт 1-р боть, 71-72-р хуудас

[13] Нотлох баримт 1-р боть, 78-79-р хуудас

[14] Нотлох баримт 1-р боть, 80-81-р хуудас

[15] Нотлох баримт 1-р боть, 82-83-р хуудас

[16] Нотлох баримт 1-р боть, 84-85-р хуудас

[17] Нотлох баримт 1-р боть, 86-87-р хуудас

[18] 1-р хавтас, 11-12-р хуудас