Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 0080

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Б.Сд холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

 

 

                                                     Хэргийн индекс 171/2018/0269/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

        Прокурор                                                           Ц.М

        Хохирогч                                                            У.Э

       Шүүгдэгч                                                           Б.С

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Д.О

       Нарийн бичгийн дарга                                   Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

   Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолтой Б.Сд холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Ц.Э-н давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, Ч овогт Б-ны С,

 

Шүүгдэгч Б.С нь 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-2-28 тоотод У.Э-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ч овогт Б-ны С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Б.Сг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.,5.д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сард 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдан,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1.д  хэсэгт зааснаар хохирогч У.Эрдэнэхүү цаашид гарах зардлаа баримт үндэслэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, 4,000,000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ц.Э давж заалдах гомдолдоо:

Mиний бие У.Э нь Б.Сд зодуулснаас эрүү гурав хугарч эрүүгээ хадуулахад гурван шүд авсан ба шинжээчийн дүгнэлтээр биедээ хүндэвтэр гэмтэл авсан. Б.Сгээс эмнэлэгт хэвтэж байх үедээ эмчилгээний зардал 2 300 000 төгрөг авсан. Эрүүнийхээ хадаасыг авахуулах болон цаашид гарах эмчилгээний зардал, эрүү нүүр, гоо сайхан оношлогоо эмчилгээний зардал 4 000 000 төгрөг 3 сарын хугацаанд багтааж өгөхөөр тохиролцож, зөвшөөрсөн баримт бичгээр үйлдэн хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч Б.С нь цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө гэдгийг шүүх хуралдаанд илэрхийлсэн боловч шүүх юуны зардал болох нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Иймд Б.Сгээс 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О хариу тайлбартаа:

Эрүүгийн хэргийн хохирогч У.Э-н давж заалдсан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

Анхан шатны шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь судлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролоос зайлшгүй зардлыг нотлох баримтын шаардлага хангасан хүрээнд бүрэн төлж барагдуулсан. Хохирогчийн гаргаж өгсөн цаашид гарах эмчилгээний зардал болох 4.000.000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурьдаж хэрэгсэхгүй болгож хохирлоос хасаж тооцсон нь үндэслэлтэй хууль нийцсэн шийдвэр болсон юм.

 

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 281 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоолыг хэвэр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

          Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Сг 2018 оны 06 дугаар сарын 23-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-2-28 тоотод У.Э-г зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар шийтгэжээ,

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл анхан шатны шүүх хэрэг шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна. Үүнд :

      - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх “тусгай журам” буюу үүнийг 17 дугаар бүлэгт “хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж тодорхойлсон,

     -  Энэ хэрэгт дээрх журмыг үндэслэн ажиллагаа хийгдэж шүүгдэгч Б.С нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлд заасны дагуу ...прокурорт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр бичгээр хүсэлт гаргасан.,/х.хийн 52- р хуудас/

        - шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, цаашид гарах эмчлгээний зардал буюу хохирогчийн эмчилгээний зардал 4,0 сая төгрөгийг 3 сарын хугацаанд төлж дуусгахаар хоёулаа тус, тусдаа бичгээр баталгаа гаргаж өгсөн байна.  /х.хийн 53.,54- р хуудас/

         Иймд прокурор дээрх хүсэлтийг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Б.Сд холбогдох хэргийг хялбашуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай 5/90 дугаар тогтоол гаргаж, хуульд заасан бусад ажиллагааг хийж, хэргийг шүүхэд шилжүүлж энэ тухай саналаа бичгээр ирүүлсэн.., шүүх 72 цагийн дотор хэргийг шийдвэрлэжээ. / х.хийн 55., 59., 63-р хуудас/

        Өөрөөр хэлбэл шүүгдэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасны дагуу гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хүсэлтээ гаргасан, хохирол 4,0 сая төгрөгийг 3 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг бичгээр гаргасан байна.

 

          Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ хохиролын талаарх хэргийн оролцогчдын эвлэрэл, тохиролцоог үл харгалзан эмчилгээний зардлыг хохирогч нь иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэсэн нь дээрх ...хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг...зөрчжээ.

 

Үүнээс гадна хэрвээ шүүхийн хэлэлцүүлэгийн үед шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байх., эсхүл хохирол төлөх тухай хохирогчтой эвлэрсэн тухай баталгаагаа үгүйсгэсэн, хохирол төлөхөөс татгалзсан., тохиолдолд шүүх хэргийг хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэхгүйгээр прокурорт буцаах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6.д тодорхой заасныг мөн зөрчсөн байна.

 

Иймд хохирогч У.Э-н гаргасан ... би зодуулсны улмаас эрүү 3 хугарч одоо ч биеийн эрүүл мэнд муу эмчилгээтэй байгаа., гэмтлийн улмаас арав гаруй кг турсан.., эрүү хадаастай.., бид эвлэрч эмчилгээний 4,0 сая төгрөгийг 3 сарын хугацаанд төлнө гэхээр нь ямар нэг маргаангүй гээд тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр болж бичгээр баталгаа гаргасан.., гэтэл шүүх энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна..., гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Хэрэгт дахин ажиллагаа хийхдээ шүүгдэгч Б.С хохирогчийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийгээ хамгаалах чадваргүй байх үед нь эсрэг хүйсийн хүмүүсийн дэргэд, бүх хувцасыг тайлж, нүцэглэн түүнийг тохуурхан, дормжилсон шинж байгаа эсэхийг анхаарч, тухайн цаг хугацаанд болсон үйл баримтыг тодорхой шалгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3., 39.8 дугаар зүйлийн 1., 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б-ны С-д холбогдох, эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

 

         2. Хохирогч Ц.Э-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

         3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

 4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                               Ц.ТУЯА