Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 148/шш2024/00312

 

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 48/ШШ2024/0032

*******

                                            Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* дахь ******* дундын иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* , ******* ******* *******, ******* ******* , /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* *******, , /РД:МЛ770849/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Өвсний төлбөр 8,35,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Лхагвасүрэн ой нь ******* аймгийн ******* *******анд суудаг бөгөөд аймгийн *******ын иргэн З. /утас:8837-2680/-с 2023 оны сарын 0-ны өдөр тухайн үеийн үнэ ханшаар боодол өвсийг 7,000 төгрөгөөр тооцож 2,500 ширхэгийг худалдан авахаар тохиролцсон юм.

Ингээд 2023 оны сарын 6-ны өдөр нийт өвсний төлбөр болох 7,500,000 төгрөгийг З.ын эзэмшлийн Хаан банк-ны 509009437 дугаартай дансанд шилжүүлсэн болно. Худалдан авсан өвсөө 2024 оны 3 дугаар сард ******* аймгаас очиж авахаар ярилцаж тохиролцсон боловч, өвсөө авахаар очиход ",500 ширхэг боодол өвс өгнө, бид малдаа өгнө гэж хэлсэн боловч хашаанд нь угаасаа ,500 боодол өвс байсан тул анхнаасаа 2,500 ширхэг өвс зарахгүй байсан болох нь мэдэгдсэн.

З.тай уулзахад: 500 боодол өвсийг 0,000 төгрөгөөр тооцож 5,000,000 төгрөг буцааж шилжүүлж өгье гэсэн, 200 боодол өвсөө ав гэж хэлсэн. Тэгээд үлдэгдэл 800 боодол өвсний тооцоо яах билээ гэхэд: хажуу айлтай өөрсдөө уулзаад ав гэсэн. миний бие хажуу айлтай ярилцахад 800 боодол өвсний мөнгө болох 6.000,000 төгрөгийг өгье өөр илүү боломж алга аа гэж санал болгож тооцоо хийсэн. Тэгээд үлдэгдэл ,700 боодол өвснөөс 507 боодол өвсийг ачиж авсан.

Ингээд би 5,000,000 төгрөгөө шилжүүл гэхэд Мөнгө байхгүй гэж хэлээд өвсийг ч өгөөгүй, мөнгийг ч өгөөгүй 6 сарын хугацаа өнгөрч өдийг хүрлээ. З. нь өвс үнэтэй байхад малдаа өгнө гэж худал хэлж, хуурч мэхлэн мөнгийг буцаан огно гэж байсан боловч өвсний үнэ унасан үед өвсөө ав гэж хэлж үлдэгдэл өвс, өвсний үнэ алийг нь ч өгөхгүй иргэн намайг хохироосоор байна. Иймд З. нь надаас 7,500,000 төгрөгийг 2023 оны сарын 6-ны өдөр авахдаа иргэн намайг залилан мэхлэх санаа зорилготой байсан байх тул аваагүй 93 боодол өвсний тооцоо болох 8,35,000 төгрөгийн хохирлыг барагдуулж, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: /хавтаст хэргийн 4 тал/

...Л. нь З.д надад холбогдуулан 8,35,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хүлээн авч танилцлаа.

Хариуцагч З. нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,35,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргаан байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Л.ын нэхэмжлэлтэй З.д холбогдох Өвсний үнэ 8,35,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан дээрх тайлбараар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,566 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,283 төгрөгийг хариуцагчаас үлдэх тал хувь болох 74,283 төгрөгийг төрийн сангийн 003000094 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Л.ын нэхэмжлэлтэй З.д холбогдох Өвсний үнэ 8,35,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57., 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,566 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 74,283 төгрөгийг хариуцагчаас үлдэх тал хувь болох 74,283 төгрөгийг төрийн сангийн 003000094 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Л.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН