Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2024/02727

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 18 181/ШШ2024/02727

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  КБ ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй, Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Б /РД:.../-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б /РД:.../ нь тус банктай 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3035-2021/72 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г доорх нөхцөлөөр байгуулсан болно. Үүнд:

Кредит картын зээлийн лимитийн хүчинтэй хугацаа:

24 cap

Ашигласан зээлийн эргэн төлөгдөх хугацаа:

50 хоног хүртэл

Кредит картын зээлийн лимит

4,000,000.00 төгрөг

Зээлийн эрхийн хугацаа

2021.08.30-2023.08.30

Жилийн хураамж:

20,000.00 төгрөг

Бэлэн бус худалдан авалтын хүү /сараар/:

2%

Бэлэн зарлагын хүү /сараар/

3%

Хугацаа хэтрүүлсний шимтгэл

1% /багадаа 20,000.00 төгрөг/

Зээл эргэн төлөх өдөр /сар бүрийн/

20-ноос өмнө

Хүү бодогдох өдөр /сар бүрийн/

1 -ний өдөр

Эргэн төлөлтийн доод хэмжээ /зарцуулсан дүнгийн/

10%

Иргэн Б.Б нь дээрх Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлээгүй тул тус банк шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135/Ш32024/0.. дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцвол зохих этгээд болох Б.Бгийн оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч КБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Бг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Б.Бтэй байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Кредит карт эзэмших хүсэлтийн хуулбар, Иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаа тодорхойлолт өгөх нэгдсэн маягтын хуулбар зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

Б.Б нь ... тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 135/ШЗ2024/0.. дугаар захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Жинст овогт Б.Б /РД:.../-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Жинст овогт Б.Б /РД:.../-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Бг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч КБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г. /утас:./-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА