Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02853

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02853

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ХБ ХК / ... байранд оршин байх РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Б/РД:.../-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жанбота оролцов.

Нэхэмжлэгч: ХБ ХК-ийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХК-ийн төлөөлөгч Н.Р нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Э нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1590089128 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 20,200,000 /Хорин сая хоёр зуун мянга/ төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан.Банк нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Ж.Эын ХБны 5005642623 дугаартай дансанд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн.

Зээлдэгч нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үндсэн зээлийн төлбөрт 4,151,990.99 /Дөрвөн сая нэг зуун тавин нэгэн мянга есөн зуун ерэн төгрөг ерэн есөн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,673,929.30 /Нэг сая зургаан зуун далан гурван мянга есөн зуун хорин есөн төгрөг гучин мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,006.21 /Дөрвөн мянга зургаан төгрөг хорин нэгэн мөнгө/ төгрөг, нийт 5,829,926.50 /Таван сая найман зуун хорин есөн мянга есөн зуун хорин зургаан төгрөг тавин мөнгө/ төгрөг төлсөн.

Ж.Э нь Зээлийн гэрээний гол нөхцөл болох 1-р хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 1590089128 дугаартай Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлээ төлж байгаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, 205 хоног хугацаа хэтрүүлж, зээл нь чанаргүй зээл болсон байна.

Банк 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхэд Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч нь Банканд бүртгэлтэй хаягаараа оршин суудаггүй гэх үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж 183/Ш32024/10891 дугаартай шүүгчийн захирамж гарсан.

Зээлдэгч нь зээл авах үедээ зээлийн өргөдөл дээр Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 25-28 тоотод оршин суудаг гэж бичсэн. Банк уг хаягаар шүүхэд хандсан. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 7 дугаар гудамж, 144 тоотод байнга оршин суудаг гэсэн бүртгэлтэй. Тухайн хаягаар очиход уг хаягаар оршин суухгүй байсан. Зээлдэгч зээл авах үедээ Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-д ажиллаж байсан. Зээл авсны дараа ажлаасаа гарсан. Хамт ажиллаж байсан хүмүүсээс лавлаж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, 10 дугаар гудамж, 417 тоот хаягт айлын хашаанд амьдарч байгаа гэсэн мэдээллийн дагуу хаягаар очиход эзэнгүй айл байсан.

Зээлдэгчийн зээл авах үедээ Банканд бүртгүүлсэн утас холбогдох боломжгүй болсон. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Сүхбаярын 99989613 дугаараар залгахад орох ярианы эрх хаагдсан, ээж Отгонтунгалагийн 80640268 дугаараар залгахад дуудаад аваагүй, дүү Эрдэнэсайханы 80304640 дугаараар залгахад дуудаж байсан боловч аваагүй.Зээлдэгч нь Зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, Банканд бүртгэлтэй хаягаар оршин суухгүй байгаа тул зээл төлүүлэх ажиллагаа хийх боломжгүй болгож байна.

Иймд зээлдэгч Ж.Эыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ХБ ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Эыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Ж.Э нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1590089128 дугаартай Барьцаат Зээлийн гэрээ байгуулсан байх ба гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн өргөдөл зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

Ж.Э нь ...тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 183/Ш32024/.. дугаартай захирамжаар нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Дээрх захирамжийн үндэслэх хэсэгт Ж.Эыг Хан-уул дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар гудамж 28 тоот хаягт бүртгэлтэй болохыг тодорхойлсон, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 7 дугаар гудамж, 144 тоотод байнга оршин суудаг гэсэн бүртгэлтэй. Тухайн хаягаар очиход уг хаягаар оршин суухгүй байсан гэсэнд тус тус үндэслэн хариуцагчийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Ж.Б/РД:ФМ90022481/-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Б/РД:../-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Эыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч ХБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н /утас:.../-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА