Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02851

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02851

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: БК ББСБ ХХК /.. тоотод оршин байх РД:.../-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.С/РД:.../-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жанбота оролцов.

Нэхэмжлэгч: БК ББСБ ХХК-ийн төлөөлөгч Г.Н нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч БК ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.С нь БК ББСБ-тай харилцан тохиролцож 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ2023/02/01 дугаартай "Зээлийн гэрээ, ФГ2023/02/01 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г тус тус байгуулж, 19,600,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлийн үндсэн хүү сарын /365 хоногийн /30 хувь, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг үл маргах журмаар төлөхөөр гэрээ байгуулсан.Гэрээний дагуу Б.С нь тус байгууллагын өмчлөлд байх Toyota Sai 5915УАУ улсын дугаартай, AZK102021898 арлын дугаар бүхий машиныг унаад явсан байна.

Б.С нь гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийлгүй зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрч байна. Түүнийг Зээлийн гэрээ-ний үүргээ биелүүлэхийг манай байгууллагаас удаа дараа шаардаж, Зээлийн гэрээг цуцлах, барьцаа хөрөнгө болох автомашиныг авчирч өгөхийг удаа дараа шаардсан боловч зээлээ төлөхгүй, утсаа авахгүй алга болж байгууллагыг хохироосоор байна.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, 2023 оны 2-р сарын 06-ны өдрийн ЗГ2023/02/01 дугаартай "Зээлийн гэрээ-ний 2.11, 2.13, 3.6, 3.8, 3.9, 5.9, 5.10, 6.2.1, 8.3-д заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн журмаар нэхэмжлэлийг гардуулах гэсэн боловч Б.С Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хантүшээ хотхон 101 дүгээр байр, 804 тоот хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон байна. Түүнийг шүүхээс тодорхой ажиллагаа хийгээд /Б.Сгийн 9999-5400, нөхөр Б.Э 9900-6160, дүү Б.Т 8000-5485, дүү Б.О 8028-2875 дугаарын утсаар ярьж/ дуудахад ирдэггүй, мэдэгдэх хуудас шуудангаар хүргүүлэхэд ирж авахгүй зайлсхийх зэргээр шүүн таслах ажиллагаанд саад болсоор байна.

Иймд түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжлахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БК ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Сг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

Нэхэмжлэгч БК ББСБ ХХК, Б.С нарын хооронд байгуулагдсан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЗГ2023/02/01 дугаартай "Зээлийн гэрээ, ФГ2023/02/01 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан байх ба гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн өргөдөл зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал...шүүхэд хүсэлт гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана гэж тус тус заасан.

 

Б.С нь зээлийн өргөдөл маягтад Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Хантүшээ хотхон 101 дүгээр байр, 804 тоот хаягт оршин суудаг талаар тусгаж өөрийн оршин суугаа хаягийг тодорхойлсон байх боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/Ш32024/0.... дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/Ш32024/07981 дугаартай захирамжийн үндэслэлд ...албадан ирүүлэх тухай захирамжийн дагуу цагдаагийн байгууллагын хаяг шалгасан тэмдэглэлээр...хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлийг дурдсан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/Ш32024/0... дугаартай захирамж, зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл зэрэг баримтуудыг тус тус үндэслэн Б.С/РД:.../-г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.С/РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Сг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч БК ББСБ ХХК-ийн төлөөлөгч Г.Н /утас:.../-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА