Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2024/02848

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 26 181/ШШ2024/02848

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: СБДХХҮХ / ... байрлах РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Ц/РД:.../-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Жанбота оролцов.

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нь өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн төлөлөгч О.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус хэлтэс нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.7, 12 дугаар зүйлийн 12.2, 23 дугаар зүйлийн 23.1.7, 23.1.11 дэх хэсэгт заасны дагуу тус дүүргийн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн О.Цд Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3/17 тоот гэрээ байгуулан олгосон.

Гэрээний дагуу О.Цтай cap бүр утсаар холбогдож, гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлөлтөө хийхийг сануулж байсан боловч 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд иргэн О.Ц нь 2,000,000 (хоёр сая) төгрөгийн эргэн төлөлтийн өртэй байна.

Үүний дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 08-нд нэхэмжлэл гаргасан боловч тухайн нэхэмжлэл гаргах үед оршин сууж байсан гэх Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 13 дугаар гудамж, 481 в тоотод оршин суудаггүй, .... утасны дугаар ашиглалтад байхгүй хаяг тодорхойгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох шүүгчийн 181/Ш32024/0...тоот захирамж гарсан.

Гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан О.Ц нь тус хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дтай 2024 оны 06 дугаар сард ирж уулзахдаа оршин суух хаягаа ...тоот гэж хэлсэн боловч Баянзүрх дүүргийн 16-р хорооноос лавлагаа авахад тухайн хаяг байдаггүй болохыг тодорхойлсон албан бичиг ирүүлсэн.

Одоогоор О.Ц нь санхүүгийн дэмжлэг авах үедээ амьдарч байсан...тоотод оршин суудаггүй, холбоо барих боломжгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхоогүй тул О.Цг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СБДХХҮХ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Цг эрэн сурвалжлуулж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдаан явуулахыг хүссэн байна.

 

Энэхүү хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д нийцнэ.

 

О.Ц нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралт Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр-ийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасны дагуу 100%-ийн эргэн төлөх нөхцөлтэй, 48 сарын хугацаатай 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 3/17 тоот гэрээ байгуулсан байх ба гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, маягт зэрэг баримт нь хэрэгт авагдсан байх тул уг гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлтэй байна.

 

О.Ц нь Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 13 дугаар гудамж, 481 в тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 183/Ш32024/0... дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны засаг дарга, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолтуудаар тус тус нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу О.Ц/РД:.../-ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд  О.Ц/РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд О.Цг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э /утас:/-д мэдэгдэхийг Цагдаагийн байгууллагад мэдэгдсүгэй.

 

4. СБДХХҮХ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГАНТУЯА