| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2018/0145/Э |
| Дугаар | 0058 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 12.1.2.10., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 0058
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.М болон түүний өмгөөлөгч В.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай
2. Шүүгдэгч Ц.М хохирогч Г.А-т хохиролын 267.000 /хоёр зуун жаран долоон мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурьдсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ТУЯА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ З.ХОСБАЯР