Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2024/02394

 

 

 

2024 оны 05 сарын 31 өдөр

 

Дугаар 183/ШШ2024/02394

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:******  дүүргийн ** дугаар хороо, ******, ** дугаар байр, ** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ***** овогт Б*******ын Б*******гийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г*******ийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Б******* миний бие ****** дүүргийн ** дүгээр хорооны нутагт байрлах ** дүгээр байрны ** дүгээр орцны ** тоот бүрэн тавилгатай 2 өрөө өөрийн эзэмшлийн орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн компаниар зуучлуулан иргэн А.Г*******тэй харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 6 сарын хугацаатай, нэг сарын түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг, төлбөрийг сар бүрийн эхний 5 өдөрт багтааж төлөх нөхцөлтэйгөөр байгуулсан. Тэрээр гэрээний хугацаанд буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл барьцаа төлбөрийн хамт нийт 14.000.000 төгрөг төлж, хугацаа дуусахаас өмнөхөн цаашид үргэлжлүүлэн амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2023 оны 5 дугаар сарын төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн. Энэ саналыг нь миний зүгээс татгалзаагүй, цаашид гэрээгээ сунгахаар тохирсон. Гэвч түрээслэгч маань орон сууц түрээсэлсэн төлбөрөө төлөхгүй, утас нь холбогдох боломжгүй байсаар нийлээдгүй хуагцаа өнгөрсөн тул би түүнтэй биечлэн уулзах зорилгоор хөлсөлсөн байрандаа ирэхэд Б.Балжинням гэх залууд миний зөвшөөрөлгүйгээр орон сууцыг маань давхар түрээсэлж, барьцаа төлбөрт тооцож 1.000.000 төгрөг урьдчилгаан авч сарын 1.400.000 төгрөгөөр хөлсөлж 2023 оны 6 сараас мөн оны 11 сарыг дуустал 6 сарын хугацаанд нийт 9.400.000 төгрөг авсан байна. А.Г******* нь 2023 оны 12 дугаар сард 2.000.000 төгрөг төлж, тухайн үедээ намайг хохиролгүй болгох тухай ярьж байсан боловч өнөөдрийг хүртэл ганц ч төгрөг төлөөгүй, төлбөр төлөхийг удаа дараа шаардаж, нэмэлт хугацаа өгсөн боловч тэрээр надтай харилцаж байсан утасны дугааруудаа сольж холбогдох ямар ч боломжгүй болсон тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээ байгуулах үеийн оршин суугаа хаягаар нь нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаягтаа амьдардаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд А.Г*******ийн одоо оршин суугаа хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэх байгаа тул эрэн сурвалжилж, хаягыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: А.Г*******ээс түрээсийн гэрээний үүрэг нэхэмжилж, шүүх хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Монгол шуудангийн магадалгаа, хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6264 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байх тул А.Г*******ийг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

3. А.Г******* ******* дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6264 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Г******* ****** дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дугаар байр, ** тоот хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Б.Б******* хуульд заасан харьяаллын дагуу А.Г*******ийг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

5.Б.Б*******гийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар А*******ийн Г******* /РД:*******/ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар А.Г*******ийг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах ж*******р гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН