| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00342/И |
| Дугаар | 136/ШШ2024/00306 |
| Огноо | 2024-07-31 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 136/ШШ2024/00306
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** оршин суух, М.Б,
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.Б нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие С.Э-тэй ***өдрөөс бид нэг гэрт орж *** өдрийг хүртэл хамтдаа амьдарсан. *** өдөр охин С.Э, ***өдөр охин С.Ц-г төрүүлсэн. С.Э нь *** өдөр зуурдаар өвчний улмаас нас барсан.Охин С.Э-д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилготой. Иймд Биднийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэв.
2.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт /хх 2/, *** дугаар багийн Засаг даргын Тодорхойлолт /хх 3/,иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 3/, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх 12/иргэний үнэмлэхийн хуулбар/хх 13/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 4-5/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 7/, гэрчүүдийн бичиг баримтууд /хх 8-10,15,18/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс: П.Э, П.Э нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
3.Шүүхээс нэхэмжлэгч М.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.Б нь С.Э-тэй хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
3.М.Б нь С.Э-тэй 2018 оны 02 дугаар сарын 29-ны өдрөөс *** өдрийг хүртэл хамтран амьдарч хамтын амьдралтай байсан болох нь:
3.1.М.Б-гийн тайлбар болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт *** дугаар багийн Засаг даргын Тодорхойлолт /хх 3/, иргэний үнэмлэхийн лавлагаа/хх 3/, нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх 12/ иргэний үнэмлэхийн хуулбар/хх 13/, төрсний гэрчилгээний хуулбар /хх 4-5/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 7/, гэрчүүдийн бичиг баримтууд /хх 8-10,15,18/ гэрчүүдийн мэдүүлэг /хх 13-14,16-17/зэргээр нотлогдон тогтоогдож байна.
3.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь С.Э-тэй *** өдрөөс *** өдрийг хүртэл хамтран амьдарч байсан, хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар М.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь С.Э-тэй *** онд танилцан *** өдрөөс *** өдрийг хүртэл хамтдаа амьдарсан,тэднийг хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ