| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/03518/И |
| Дугаар | 183/ШШ2024/02500 |
| Огноо | 2024-06-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2024/02500
|
2024 оны 06 сарын 07 өдөр |
Дугаар 183/ШШ2024/02500 |
Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:******* дүүргийн ** дугаар хороо, ****** тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай,**** овогт Б*******ийн Х*******ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага:Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ө*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг оролцов.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ө*******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Х******* миний бие Т.Ө*******тай 2020 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 3 жилийн хугацаатай орон сууц түрээслүүлэх гэрээ байгуулж, 46.7 мкв талбайтай хоёр өрөө байрыг нэг сарын 500.000 төгрөг байхаар тохиролцсон. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байсан тул харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн. Түрээслэгч Т.Ө*******тай 2023 оны 7 дугаар сарын 27-ны өглөөний 7 цаг 30 минутад очиход хаалгаа тайлж өгөхгүй байсан тул хүү нь гарч ирэхэд гэрт нь орж нүүр тулж уулзсан. ****** дүүргийн ** дугаар хороо, **** тоотод амьдарч байсан. Т.Ө*******тай уулзаж ярилцахад Баянхошуунд хамаатнууд ирсэн нүүнэ гэж ярьж байсан. Иймд Т.Ө*******ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Х*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12285 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт, Т.Ө*******ын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т.Ө*******аас орон сууцны түрээсийн төлбөр нэхэмжилж, шүүх хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хариуцагчийг хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өглөө Т.Ө*******тай очиж уулзахад ****** дүүргийн ** дугаар хороо, **** тоотод амьдарч байсан. Баянхошуунд хамаатнууд ирсэн нүүнэ гэж ярьж байсан гэж тайлбарласан. Иймд хариуцагчийн хаяг тодорхойгүй, хаана оршин суудаг нь мэдэгдэхгүй байх тул Т.Ө*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3.Т.Ө******* ****** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** байр, ** тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 12285 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.
4.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Ө******* **** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **** байр, ** тоот, ****** дүүргийн ** дугаар хороо, **** тоот хаягаа өөрчлөн, одоо хаана байгаа газар нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч Б.Х******* хуульд заасан харьяаллын дагуу Т.Ө*******ыг эрэн сурвалжлах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
5.Б.Х*******ийн хүсэлттэй хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч биечлэн оролцох боломжгүй, байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн хэргийг түүний эзгүйд шийдвэрлэснийг тэмдэглэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Т*******ын Ө******* /*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.Ө*******ыг эрэн сурвалжлах, хаягийг тогтоох ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гүйцэтгэхийг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН