| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 131/2024/00725/И |
| Дугаар | 131/ШШ2024/00687 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 131/ШШ2024/00687
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат би
Нэхэмжлэгч: оршин байрлах, ******* *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: оршин суух, ******* овгийн ******* холбогдох
Дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 94,420 төгрөг, алданги 47,210 төгрөг, нийт 141,630 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн агуулга: ******* нь 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай 3337923 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 98115163 дугаарыг ашиглаж эхэлсэн.
Гэвч хэрэглэгч нь 2021 оны 10,11 дүгээр сарын ярианы төлбөр 94,420 төгрөгийг төлөөгүй байх тул хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 47,210 төгрөг, нийт 141,630 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.
2. Нэхэмжлэгчийн хүсэлтийн агуулга: Хариуцагч нэхэмжилж байгаа мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.
Хуулийн дээрх хэсгийн дагуу хариуцагч ******* нь дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 94,420 төгрөг, алданги 47,210 төгрөг, нийт 141,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлжээ.
Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж буйгаа шүүхэд бичгээр илэрхийлжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэл тогтоогдсон тул ******* *******-ийн нэхэмжлэлтэй *******т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,898.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,449.45 төгрөгийг хариуцагч *******аас 2,449.45 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь дараа төлбөрт үйлчилгээний төлбөр 94,420 төгрөг, алданги 47,210 төгрөг, нийт 141,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч ******* ******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,898.90 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,449.45 төгрөгийг хариуцагч *******аас 2,449.45 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ