Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2024/00310

 

 

 

 

 

 

2024 08 02 136/ШШ2024/00310

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** оршин суух, Ч.Б ,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ч.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Э.Намуунзул нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие *** сумын *** нэгдэлд ***-ний өдрөөс ***-ний өдрийг хүртэл мал маллаж малчнаар ажилласан. Нэгдэл тараад компани болох үед *** суманд *** ХХК-д ***, *** онуудад мал малласан. Сум аймгийн архиваас *** ХХК-д ажиллаж байх үеийн ажлаас орсон,гарсан тушаал шүүлгээд огт баримт олдохгүй байгаа учир улсад ажилласныг тогтоох боломжгүй байгаа юм. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн ***-ний өдрийн *** дугаартай архивын лавлагаа /хх 3/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн ***-ний өдрийн ..., .... дугаартай архивын тодорхойлолт /хх 4-5/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 7-9/, *** сумын *** нэгдлийн даргын *** дугаартай тушаал /хх 10/, Дорноговь аймаг Засаг Даргын тамгын газар архивын тасгийн *** дугаартай цалингийн тодорхойлолт /хх 10/, ... оны жилийн эцсийн мал тооллогын А данс /хх 12-13/, ... оны жилийн эцсийн мал тооллогын А данс /хх 14, 15/, Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх 20/, гэрч Ц.Ц, О.О нарын тодорхойлолт/хх16,24/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 17, 25/, Бусад баримт бичгүүд /хх 21-23, 26-27/ зэрэг баримт бичгүүд.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

3.Шүүхээс: Ц.Ц, О.О нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Нэхэмжлэгч Ч.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Б нь *** сумын *** нэгдэлд ***-нээс ***-ний өдөр хүртэл, ***-с *** сар хүртэл *** ХХК -д тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

3.Нэхэмжлэгч Ч.Б нь *** сумын *** нэгдэлд ***-нээс ***-ний өдөр хүртэл, ***-нээс *** сар хүртэл *** ХХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3.1.Нэхэмжлэгч Ч.Б нь *** сумын *** нэгдэлд ***-нээс ***-ний өдөр хүртэл, *** ХХК-нд ***-нээс *** сар хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь түүний нэхэмжлэл, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн ***-ний өдрийн *** дугаартай архивын лавлагаа /хх 3/, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газар архивын тасгийн ***-ний өдрийн 307, 300 дугаартай архивын тодорхойлолт /хх 4-5/, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 7-9/, *** сумын *** нэгдлийн даргын *** дугаартай тушаал /хх 10/, Дорноговь аймаг Засаг Даргын тамгын газар архивын тасгийн *** дугаартай цалингийн тодорхойлолт /хх 10/, .... оны жилийн эцсийн мал тооллогын А данс /хх 12-13/, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын А данс /хх 14, 15/, Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх 20/, гэрч Ц.Ц, О.О нарын тодорхойлолт/хх16,24/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 17, 25/, бусад баримт бичгүүд/хх 21-23, 26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

3.2.Гэрчүүдийн ажилласан хугацааг нотолсон баримт бичгүүдийг үнэлсэн болно.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Ч.Б-г *** сумын *** нэгдэлд ***-нээс ***-ний өдөр хүртэл, ***-нээс *** сар хүртэл *** ХХК-д тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Б-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ