| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2024/02204/И |
| Дугаар | 183/ШШ2024/02529 |
| Огноо | 2024-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2024/02529
| 2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 183/ШШ2024/02529 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:****** дүүргийн ** дугаар хороо, ** байр, ** тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар хэсэг, **** тоот хаягт байрлах, ******* регистрийн дугаартай, М******* ГХОХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй М******* ХХК-д холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 4.000.000 төгрөгийг хариуцагч 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрч байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн талууд эвлэрч байгаатай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээ авахуулах хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын хооронд байшуулсан эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Б******* ХХК нь М******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч Б******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 4.000.000 төгрөгийг хариуцагч М******* ГХОХХК 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ж******* нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б******* ХХК-ийн нэхэмжлэлтэй М******* ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч Б******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 5.000.000 төгрөгнөөс 1.000.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 4.000.000 төгрөгийг хариуцагч М******* ГХОХХК 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид үнийн дүн болон төлөх хугацаан дээр тохирч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94.950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас 39.475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч, тэдгээрийн төлөөлөгчид захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН