| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2023/01792/И |
| Дугаар | 181/ШШ2024/02484 |
| Огноо | 2024-06-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2024/02484
2024 06 19 181/ШШ2024/02484
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ХХ ХХК /... тоотод оршин байх, РД .../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТГТ ХХК /.тоотод оршин байх, РД ./-д холбогдох,
Түрээсийн гэрээний үүрэгт нийт 25,608,184 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч ТГТ ХХК-ийн барьцааны төлбөрийн үлдэгдэл 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л
Хариуцагчийн өмгөөлөгч С.Т
Шүүх хуралдааны нарын бичгийн дарга Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ХХ ХХК нь хариуцагч ТГТ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 25,608,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай ХХ ХХК нь ТГТ ХХК-тай 2022 оны 07-р сарын 23-ний өдөр 22-521 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, компанийн тухай хууль болон бусад тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр сапуд, пум, булан гэх нийг 4189 ширхэг бараа материал түрээслэн авч 75-172 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 17,072,123 төгрөгийг санхүүжилт хойшилсон, санхүүжилтийн материалаа өгсөн мөнгө орж ирэхийг хүлээж байна орж ирэнгүүт хийнэ гэх зэрэг шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна.
1. Хариуцагч нь түрээсийн бараа материалуудаас V-2 хэмжээтэй тулаас 13 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй дутааж актлуулсан. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.3 дах хэсэгт Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойшх эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасны дагуу тус барааг зарах үнээр тооцоолсон болно.
Актын төлбөрийн задаргаа:
| ДД/д | Нэр төрөл | Нэгжийн үнэ | Актлах тоо | Актын төлбөр |
| 11 | Тулаас, V-2, Цагаан, хуучин | 66,000 | 13 | 858,000 |
| Нийт: Дүн | 13 | 858,000 | ||
2. Хариуцагч нь түрээсийн барааг буцаан хүлээлгэн өгөхдөө түрээсийн 212 ширхэг бараа материалд гэмтэл учруулсан тул гэмтлийн төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 7.4 дэх хэсэгт заасан бараа материал засварлах үнийн тарифын дагуу тооцсон болно.
Гэмтлийн задаргаа хүснэгт байдлаар:
|
| нэр төрөл | эвдрэл | нийт | огноо | ||
| нэр | Tтоо | үнэ | ||||
| 11 | Тулаас V-2 хуучин, цагаан | резва | 3 | 8000 | 24,000.00 | 12/15/2022 |
| 22 | Хэв 40*120 шинэ | панер | 14 | 33000 | 462,000.00 | 12/27/2022 |
| 33 | Хэв 45*120 хуучин | Хөндөл | 34 | 0 | 1,151,000.00 | 12/27/2022 |
| панер | 32 | 34000 | ||||
| гагнуур | 21 | 3000 | ||||
| 54 | Хэв 60*120 хуучин | Хөндөл | 15 | 0 | 275,000.00 | 12/27/2022 |
| панер | 7 | 35000 |
| |||
| гагнуур | 10 | 3000 |
| |||
| 55 | Хэв 45*120 хуучин | Хөндөл | 1 | 0 | 1,054,000.00 | 1/11/2023 |
| панер | 31 | 34000 |
| |||
| 66 | Хэв 60*120 хуучин | панер | 12 | 35000 | 420,000.00 |
|
| 77 | Тулаас V-2 хуучин, цагаан | Гайка | 3 | 4000 | 12,000.00 | 1/11/2023 |
| 88 | Хэв 40*120 шинэ | панер | 1 | 33000 | 39,000.00 | 1/11/2023 |
| гагнуур | 2 | 3000 |
| |||
| 99 | Хэв 45*120 хуучин | панер | 24 | 34000 | 816,000.00 | 1/11/2023 |
| 110 | Хэв 60*120 хуучин | панер | 2 | 35000 | 70,000.00 | 1/11/2023 |
| нийт | 4,323,000.00 |
| ||||
3. Нийт тооцоолол хүснэгт байдлаар:
| № | Бараа | Гарсан огноо | Ирсэн огноо | Ашигласан хоног | Too | Үнэ | Дүн |
| 1 | Tyjiaac.V-2, Цагаан, хуучин | 2022/08/10 | 2022/10/24 | 75 | 300 | 130 | 2,925,000 |
| 2 | Tyjiaac.V-2, Цагаан, хуучин | 2022/08/10 | 2022/12/01 | 113 | 793 | 130 | 11,649,170 |
| 3 | Булан,2.4хуучин | 2022/07/23 | 2022/12/15 | 145 | 41 | 275 | 1,634,875 |
| 4 | Tv.iaac.V- 2, Цагаан, хуучин | 2022/08/10 | 2022/12/15 | 127 | 487 | 130 | 8,040,370 |
| 5 | Тулаас.V-2, Цагаан,хуучин | 2022/08/18 | 2022/12/15 | 119 | 403 | 130 | 6,234,410 |
| 6 | Булан, 2. 4хуучин | 2022/07/23 | 2022/12/27 | 157 | 71 | 275 | 3,065,425 |
| 7 | Хэв, 40*120шию | 2022/07/23 | 2022/12/27 | 157 | 191 | 550 | 16,492.850 |
| 8 | Хэв, 45*120 хуучин | 2022/07/23 | 2022/12/27 | 157 | 196 | 363 | 11,170,236 |
| 9 | Хэв,60* 120хуучин | 2022/07/23 | 2022/12/27 | 157 | 57 | 363 | 3,248,487 |
| 10 | Tyjiaac,V- 2,Цагаан,хуучин | 2022/08/18 | 2023/01/03 | 138 | 771 | 130 | 13,831,740 |
| 11 | Ty.iaac.V- 5,Цагаан,хуучин | 2022/08/18 | 2023/01/03 | 138 | 10 | 275 | 379,500 |
| 12 | Ty.iaac.V- б.Цагаан.хуучин | 2022/08/18 | 2023/01/03 | 138 | 9 | 330 | 409,860 |
| 13 | Хэв,40* 120шинэ | 2022/07/23 | 2023/01/11 | 172 | 32 | 550 | 3,027,200 |
| 14 | Хэв,45*120хуучин | 2022/07/23 | 2023/01/11 | 172 | 32 | 363 | 1,997,952 |
| 15 | Хэв,60*120хуучин | 2022/07/23 | 2023/01/11 | 172 | 12 | 363 | 749,232 |
| 16 | Тудаас.Ү-6, Цагаан, хуучин | 2022/08/18 | 2023/01/11 | 146 | 733 | 130 | 13,912,340 |
| 17 | Тулаас.V-5, Цагаан, хуучин | 2022/08/18 | 2023/01/11 | 146 | 10 | 275 | 401,500 |
| 18 | Тулаас,V-6, Цагаан, хуучин | 2022/08/18 | 2023/01/11 | 146 | 1 | 330 | 48,180 |
| 19 | Хэв,40*120шинэ | 2022/07/23 | 2023/01/11 | 172 | 1 | 550 | 94,600 |
| 20 | Хэв,45*120хуучин | 2022/07/23 | 2023/01/11 | 172 | 24 | 363 | 1,498,464 |
| 21 | Хэв,60*120хуучин | 2022/07/23 | 2023/01/11 | 172 | 2 | 363 | 124,872 |
| 22 | Tулaac.V-2, Цагаан,хуучин | 2022/08/18 | 2023/01/11 | 146 | 13 | 130 | 246,740 |
| Нийт дүн: | 4,189 |
| 101,183,003 | ||||
| Борлуулат дүн: |
|
| 19,228,750 | ||||
| Гэмтэл |
|
| 4,323,000 | ||||
| Актны төлбөр |
|
| 858,000 | ||||
| Төлсөн |
|
| 108,520,630 | ||||
| Нэхэмжлэх |
|
| 17,072,123 | ||||
Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2023.01.11 өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 8,536,061 төгрөгийн алданги тооцов.
Иймд иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТГТ ХХК-аас Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 17,072,123 төгрөг, алданги 8,536,061 төгрөг нийт 25,608,184 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
1.2 Нэхэмжлэгч ХХ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ нийт 108 520 630 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн хэмээн маргаж байгаа боловч уг төлбөрийн 19 228 750 төгрөг нь түрээсийн гэрээнээс тусдаа худалдах, худалдан авах харилцаагаар борлуулагдсан бараа материалын үнэд төлсөн төлбөр юм. Хариуцагч нь түрээсийн гэрээний төлбөрт нийт 89 291 880 төгрөг төлсөн байна. Уг борлуулалт түрээсийн гэрээний төлбөр төлөлтийн дэлгэрэнгүйг хавсаргав. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй, нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.3 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч "ТГТ ХХК болон манай нэхэмжлэгч "ХХ ХХК-ийн хооронд өнгөрсөн хугацаанд Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний харилцаа болон Худалдах худалдан авах гэрээний харилцаа тус тус үүссэн. Ингээд Худалдах, худалдан авах гэрээний харилцааны хүрээнд 4 удаагийн Зарлагын падаанаар нийт 16,335 ширхэг барааг худалдаж авсан. Үүнд:
1.2022.07.23-ны өдөр 4,898,750 төгрөгийн үнэ бүхий 10,575 ширхэг бараа,
2.202.08.10-ны өдөр 13,380,000 төгрөгийн үнэ бүхий 260 ширхэг бараа,
3.2022.08,22-ны өдөр 825,000 төгрөгийн үнэ бүхий 5000 ширхэг бараа,
4.2022.11.08-ны өдөр 125,000 төгрөгийн үнэ бүхий 500 ширхэг бараа буюу 19,228,750 төгрөгийн үнэ бүхий барааг худалдаж авсан байдаг.
Харин 2022.07.23-ны өдөр 22-521 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний хүрээнд 3 удаагийн Зарлагын падаанаар нийт 4,189 ширхэг барааг түрээслэн авч, ашигласан байдаг. Үүнд: 1.2022.07.23-ны өдөр 659 ширхэг бараа, 2.2022.08.10-ны өдөр 1,580 ширхэг бараа, 3.2022.08.18-ны өдөр 1,950 ширхэг барааг тус бүр 75-172 хоногийн хугацаанд түрээслэн ашигласан тул Түрээсийн төлбөр нь 101,183,003 төгрөг болсон байдаг. Дээрх түрээсийн гэрээний дагуу ашигласан бараа материалыг буцаан хүлээлгэн өгөх үед 212 ширхэг барааг эвдрэлтэйгээр хүлээлгэн өгсөн тул гэрээгээр тохиролцсон Гэмтлийн төлбөр 4,323,000 төгрөг болсон. Мөн түрээсийн гэрээний дагуу ашигласан нийт 4,189 ширхэг бараанаас 13 ширхэг барааг огт хүлээлгэн өгөөгүй дутаасан тул гэрээгээр тохиролцсон Актын төлбөр 858,000 төгрөг болсон байдаг. Ингээд хариуцагч ТГТ ХХК-н хувьд Түрээсийн гэрээний харилцааны хүрээнд 106,364,003 төгрөгийн төлбөр тооцоо үүссэн бөгөөд Худалдах, худалдан авах харилцааны хүрээнд үүссэн 19,228,750 төгрөгийн хамт нийт 125,592,753 төгрөгийн төлбөр тооцоо үүссэн.
Өөрөөр хэлбэл ТГТ компани 125,592,753 төгрөгийн төлбөрийг манай компанид төлөх үүрэг үүссэн. Ингээд үүнээс өнгөрсөн хугацаанд ТГТ компанийн зүгээс нийт 108,520,630 төгрөгийг манайд төлсөн байдаг. Үлдэгдэл 17 сая төгрөгийг одоогийн байдлаар төлөөгүй явж байгаа. Манайх түрээсийн гэрээний үүрэгт энэ 17,072,123 төгрөгийг төлөөгүй гэж үзэж байгаа. 4189 ширхэг бараанаас дутуу бараа хүлээлгэж өгсөн. Нийтдээ 4176 ширхэг бараа буцааж хүлээлгэж өгсөн. 13 ширхэг барааны зөрүү гарч байгаа. 13 ширхэг бараан дээр актын төлбөр буюу худалдах үнээр нь бодохоор 858,000 төгрөг болсон. Буцааж хүлээлгэж өгсөн 4176 ширхэг бараанаас 212 ширхэг бараа гэмтэлтэй буюу засвар хийх шаардлагатай болсон. Нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн түрээсийн төлбөр 101,183,000 төгрөгийг хариуцагч талаас зөвшөөрдөг. Энэ үнийн дүн дээр борлуулалт буюу худалдах, худалдах авах гэрээний харилцаанаас үүссэн 19,228,750 төгрөг нэмэгдэж, мөн гэмтлийн төлбөр болох 4,323,000 төгрөг актын төлбөр буюу 13 ширхэг барааг дутуу хүлээлгэж өгсөн гээд 858,000 төгрөгийн актын төлбөр үүссэн. Үүнээс нийт төлсөн нь 108,520,630 төгрөг, зөрүү нь 17,007,123 төгрөг, алданги 8 сая төгрөг, нийт 25,608,184 төгрөгийг нэхэмжилж байна.
Гэхдээ анхан шатны баримтууд дээр хариуцагч талаас хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан зүйл байхгүй гэж байна. Зөвхөн анхан шатны баримтыг шүүхэд гаргаад өгчихсөн юм биш. Үүнтэйгээ холбогдолтойгоор хавтаст хэргийн 10 дугаар хуудаст авагдсан тооцоо нийлсэн актаар давхар нотлогдож байгаа. Мөн түүнээс гадна хариуцагч талын зүгээс хариу тайлбар гаргахдаа хавтаст хэрэгт өөрсдийнхөө шилжүүлсэн төлбөрийнхөө баримтыг буюу гүйлгээнүүдээ хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Энэ нь хавтаст хэргийн 38-48 дугаар талд 10 хуудас баримт болох банкны гүйлгээг гаргаж өгсөн байдаг.
Нотлох баримт шинжлэн судалсантай холбоотойгоор орлого зарлагын падаан хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Борлуулалтын падаан, түрээсийн зарлагын падаан нь хоорондоо ялгагдахгүй байна гэж хариуцагч тал маргаж байгаа. Энэ баримтууд нь яаж ялгагдаж байгаа вэ гэхээр түрээс дээр манайх гэрээ байгуулаад 521 гэсэн түрээсийн гэрээний дугаар авагдчихсан байгаа. Тэгэхээр зарлагын падаан болон орлогын падаан болгон дээр 521 гэсэн дугаар тавигдсан байгаа. Түрээсэлж байгаа бараа материал болон худалдаж байгаа бараа материал нь хоорондоо ялгаатай. Гэрээний үнийн санал гээд түрээслэх болон борлуулах үнийн санал хавтаст хэрэгт авагдчихсан байгаа. Түүн дээр зөвхөн хулдалдах, худалдах авах гэрээгээр гардаг борлуулалтын дүн бичигдсэн байгаа. Түрээсээр гардаг үнийн санал анхнаасаа үнийн санал дээр бичигдсэн байгаа. Тэр үнийн саналыг үндэслээд түрээсийн гэрээ болон худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн. Ингээд нийтдээ 125,592,753 төгрөгийн харилцаа үүссэн. 4 удаагийн зарлагын баримтаар худалдах, худалдах авах гэрээний баримт нь нотлогдож байгаа. Энэ зарлагын баримт нь хавтаст хэргийн 11-12 дугаар тал, 67-68 дугаар талд авагдсан байгаа. Энэ нь бид нарын худалдаж авсан, аваагүй гээд маргаад байгаа 19,220,750 төгрөгийнхөө үнийн дүнг барьж байгаа...гэв.
2. Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбар сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Үүнд:
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс огт үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байгаа болно. Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр №22-521 дугаартай "Барилгын материал түрээслэх гэрээ байгуулагдсан билээ. Тус гэрээгээр нэхэмжлэгч ХХ ХХК нь туслах бараа материалыг тодорхой хугацаанд түрээслүүлэх, манай ТГТ ХХК нь гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс гэрээнд заасан үндэслэл журмын дагуу бараа материалын төлбөрийг ХХ ХХК-нд бүрэн төлсөн билээ. Бүрэн төлж барагдуулсан тул талууд 2023.01.12-ны өдөр Хүлээн авсан бараа материалын ак үйлдсэн. Тус актаар нийт бараа материалын түрээсийн төлбөр нь 101,183,003 төгрөг болсныг талууд харилцан баталсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг төлбөрийг хүлээн зөвшөөрч тухайн үед тооцоо нийлэх актад гарын үсэг зурсан болно. Мөн тухайн үед нэхэмжлэгч нь ямар ч үндэслэлгүйгээр бараа материал гэмтсэн, эвдэлсэн гэж үзэн биднээс гэмтлийн төлбөр болон актын төлбөрийг материалын түрээсийн төлбөрт нэмж төлөхийг шаардсан. Хэрэв төлөхгүй тохиолдолд бараа, материалыг хүлээн авахгүй, хүлээн аваагүй тул түрээсийн төлбөр бодогдож явах болно гэх шахалтад оруулсан. Иймд манай компанийн зүгээс нийт 108,520,630 төгрөгийг нэхэмжлэгч компанид төлсөн.
Дээрх бүгдээс үзэхэд манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, цаашлаад илүү төлөлт төлсөн бөгөөд нэхэмжлэгч нь ямар ч үндэслэлгүйгээр төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Нэгэнт үндэслэлгүй төлбөр нэхэмжилж байх тул алданги төлөх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.2 Хариуцагч ТГТ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Манай ТГТ ХХК болон "ХХ ХХК нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 23-ний өдөр 22-521 тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээ байгуулагдсан өдөр манай компанийн зүгээс гэрээний түрээслүүлэгч тал болох "ХХ-нд барилгын материалын түрээсийн төлбөрт 5,437,470 төгрөг, мөн барьцаа төлбөрт 15,000,000 төгрөг нийт 20,437,470 төгрөгийг төлсөн.
Мөн манай байгууллагын зүгээс нийт түрээсэлсэн барилгын материалын төлбөрийг гэрээнд заасан үнэ болон хугацааны дагуу ХХ ХХК-нд бүрэн төлсөн билээ. Гэтэл түрээсийн бараа материалыг хүлээлгэн өгөх явцад "ХХ" ХХК-ийн зүгээс хэвийн ажиллагаатай ашиглагдаж байсан материалуудыг эвдрэлтэй, гэмтэлтэй байна гтж шалтаглаж эхэлсэн. Хэрэв энэхүү эвдрэл гэмтлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бид материалуудаа хүлээж авахгүй, хүлээж авахгүй тохиолдолд танай байгууллага цаашид түрээсийн төлбөрөө төлөх үүрэгтэй гэх албан шахалтыг бидэнд тулгаж байсан. Тэдний энэхүү үйлдэл нь бизнесийн ёс зүйг илтэд зөрчсөн үйлдэл болсон. Манай байгууллагын зүгээс шаардлагагүй түрээсийн төлбөр төлөх нь их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй байсан тул ХХ ХХК-ийн албан шахалтын дагуу бараа материалыг хүлээлгэн өгсөн. Ингэхдээ талууд 2023.01,12-ны өдрийн 22-521 дугаартай Хүлээн авсан бараа материалын акт" үлдсэн. Тус актаар манай "ТГТ" ХХК нь нийт 4189 ширхэг бараа материалыг ХХ ХХК-нд бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд мөн уг бараа материалуудын нийт төлбөр 101,183,003 /нэг зуун нэгэн сая нэг зуун наян гурван мянга гурван/ төгрөг болсныг талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.
Харин "ХХ" ХХК-ийн албан шахалтын дагуу тус компанийг бусад төлбөрүүдээ нэхэмжлэх эрхтэй талаар Хүлээн авсан бараа материалын акт"-д тэмдэглэн үлдээсэн. Манай байгууллагын зүгээс барьцаа мөнгө болон түрээсийн төлбөрт нийт 108,520,630 /нэг зуун найман сая таван зуун хорин мянга зургаан зуун гучин/ төгрөгийг ХХХХК-д төлсөн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2023.01.12-ны өдрийн 22-521 дугаартай Хүлээн авсан бараа материалын акг'-аар "ХХ" ХХК-нд бараа материалуудын түрээсийн төлбөрт 101,183,003 төгрөгийг төлөх болохыг талууд харилцан тохиролцсон.
Дээрхээс үзэхэд "ХХ ХХК нь манай компанийн барьцаа төлбөрөөс ямар ч үндэслэлгүйгээр 7,337,627 төгрөгийг илүү бодож авсан. Иймд уг мөнгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч "ХХ ХХК-иас барьцаа мөнгөний үлдэгдэл болох 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2.3 Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр барилгын материал түрээслэх гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний дагуу ямар эрх үүргийг зохицуулсан бэ гэвэл нэхэмжлэгч ХХ компани туслах бараа материалаа тодорхой хугацаанд түрээслүүлэх, ТГТ компанийн зүгээс түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн. Энэ гэрээ бүрэн хэрэгжээд дуусгавар болсон. Гэрээнд заасан үүргийг бүрэн биелүүлсэн. Өөрөөр хэлбэл нийт түрээсийн үнийн дүнгийн хувьд талууд үүн дээр маргадаггүй бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсан бараа материалын акт үйлдсэн. Харин манай компанийн зүгээс нэхэмжлэгч компанид нийт 108,520,630 төгрөгийг шилжүүлсэн. Энэ баримтаа гаргаад өгсөн байгаа. Манай компани гэрээний үүргээ биелүүлсэн, түүнчлэн давуулж, илүү биелүүлсэн ийм нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэг зүйлийг ярьж байна. Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, ихэсгэх багасах эрхтэй боловч анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлага өнөөдрийн тодруулаад байгаа нэхэмжлэлийн шаардлага хоорондоо зөрүүтэй байна. Юу нэхэмжлээд байгаа нь тодорхой бус. Анх гаргахдаа нийт төлбөрийг түрээсийн төлбөрөөр нэхэмжилж байсан. Гэтэл манай гаргаж өгсөн баримт, талуудын мэтгэлцээнээс дүгнэнгүүтээ ингэж нэхэмжилбэл үндэслэлгүй юм байна гээд худалдах, худалдах авах гэрээний асуудал яриад эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага өөрөө худалдах, худалдах авах гэрээний төлбөр шаардаад байгаа юм уу? эсхүл түрээсийн гэрээний төлбөр шаардаад байгаа юм уу? гэдэг нь тодорхой бус байна. Мөн 19 сая төгрөгийн асуудал яригдаад байгаа. Талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээ байгуулагдаагүй. Энэ илт үндэслэлгүй байна. Манай компанийн түрээсийн төлбөрт төлсөн мөнгийг худалдах, худалдах авах гэрээгээр манайд шилжүүлэх ёстой мөнгө гэж тайлбарлаад байгаа. Энэ нь үндэслэлгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Анхан шатны баримт гэдэг зүйлийг ярьж байна. Хэргийн материалаас үзвэл анхан шатны нэг ч баримт байхгүй. Үүнийг баримт гэж үзэх эргэлзээтэй байна. Яагаад вэ гэвэл зөвхөн нэхэмжлэгч талын өөрийнх нь гаргаж өгсөн нэг талын баримтууд байна. Үнэхээр хүнд юм худалдаж байгаа бол худалдах худалдан авах гэрээ, эсхүл би үүнийг хүлээлгэж өглөө шүү гэдэг ийм баримт байх ёстой. Гэтэл тийм баримт байхгүй. Энэ анхан шатны баримтууд дундаас нарийвчлан үзвэл хоёрхон баримт дээр хүлээж авсан хүн гарын үсэг зурсан байдаг. Үүнийг бид нар хүлээн зөвшөөрдөггүй. Нэхэмжлэгч өөртөө ашигтай цаасан баримтыг бол яаж л бол яаж гаргана. Тийм учраас баримтаар нотлогдоод байна гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг үзэхээр бүгд зарлагын падаан байгаа. Худалдах, худалдах авах гэрээний дагуу өгч байгаа гэсэн нэг ч баримт байхгүй. Тэр зарлагын падаануудыг харахаар дандаа манайхаас гарч байгаа буцаагаад орлогоо авчихсан баримт бас байгаа шүү. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох ёстой. Гэтэл түүнийгээ нотолж чадаагүй. Хариуцагчийн зүгээс хуульд заасныхаа дагуу нэхэмжлэгч ХХ компани руу шилжүүлсэн бүх төлбөрийн баримтуудаа гаргаж өгөөд төлбөр төлсөн гэдэг энэ үүргээ биелүүлээд явж байгаа. Харин энэ нь худалдах худалдах авах гэрээ, энэ нь түрээсийн гэрээ байсан гэдгийг нотлох үүрэг нь нэхэмжлэгчид өөрт нь байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Тооцоо нийлсэн акт дээр үлдэгдэл өр төлбөр гэсэн нэг ч үг, үсэг байхгүй. Хэн ч хуульд заасныхаа дагуу шүүхэд гомдол гаргах, нэхэмжлэх эрхтэй учраас тэр эрхтэйгээр нь л бид нар үлдээсэн...гэв.
3. Хэргийн оролцогч нарын шүүхэд гарган өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтын тухайд: 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улсын тэмдэгтийн хураамжид 285,990 төгрөг төлсөн баримт, итгэмжлэл, 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №22-521 дугаар Барилгын туслах материал түрээслэх гэрээ, Хүлээн авсан бараа материалын актны хуулбар, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн зарлагын падааны хуулбар 2 ширхэг, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын падааны хуулбар 2 ширхэг, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн орлогын падааны хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн орлогын падааны хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 521 дугаартай орлогын падааны хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 521 дугаар орлогын падааны хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 521 дугаар орлогын падааны хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 521 дугаар орлогын падааны хуулбар, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орлогын 521 дугаартай падааны хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын 521 дугаартай падааны хуулбар, төлбөр төлсөн баримт нэртэй хүснэгт, Бараа материал түрээслэх болон зарах үнийн санал, ХХ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ТГТ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зарлагын падаан, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн зарлагын падаан, Хүлээн авсан бараа материалын акт, Борлуулалтын задаргаа, төлбөр төлсөн баримын дэлгэрэнгүй, 2022 оны 08 дугаар сарын 10, 2022 оны 08 дугаар сарын 18, 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдийн огноотой Түрээслэсэн бараа материалын акт, мөнгөн орлогын задаргаа баримт,
3.2 Хариуцагчийн шүүхэд гаргасан нотлох баримтын тухайд: ТГТ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Худалдаа хөгжлийн банкны 452674853 дугаар дансны 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртлэх дансны хуулга, ХААН банкны 5131029184 дугаар дансны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дансны хуулга, ХААН банкны 5131029184 дугаар дансны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дансны хуулга, ХААН банкны 5131029184 дугаар дансны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн дансны хуулга, ХААН банкны 5131029184 дугаар дансны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дансны хуулга, ХААН банкны 5131029184 дугаар дансны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дансны хуулга, ХААН банкны 5131029184 дугаар дансны 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дансны хуулга, ХААН банкны 5131029184 дугаар дансны 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дансны хуулга, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны 452674853 дугаар дансны 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийг хүртэлх дансны хуулга, сөрөг нэхэмжлэлд хавсаргасан улсын тэмдэгтийн хураамж 135,000 төгрөг төлсөн баримт, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2,598,750 төгрөг төлсөн баримт, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 4,898,750 төгрөг төлсөн баримт, 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 825,000 төгрөг төлсөн баримт, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10,437,470 төгрөг төлсөн баримт, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 10,051,470 төгрөг төлсөн баримт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 22,051,470 төгрөг төлсөн баримт,
3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт байхгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч ХХ ХХК нь хариуцагч ТГТ ХХК-д холбогдуулан Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүрэгт нийт 25,608,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн үндэслэлээр эс зөвшөөрч, Барьцааны төлбөрийн үлдэгдэл 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
5.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний хүрээнд 3 удаагийн Зарлагын падаанаар нийт 4,189 ширхэг барааг түрээслүүлсэн, 75-172 хоногийн хугацаанд түрээслэн ашигласан түрээсийн төлбөр 101,183,003 төгрөг, буцаан хүлээлгэн өгөх үед 212 ширхэг барааг эвдрэлтэйгээр хүлээлгэн өгсөн тул гэмтлийн төлбөр 4,323,000 төгрөг, 13 ширхэг барааг дутаасан тул актын төлбөр 858,000 төгрөг нийт түрээсийн гэрээний харилцааны хүрээнд 106,364,003 төгрөгийн төлбөр тооцоо үүссэн.
Худалдах, худалдан авах харилцааны хүрээнд үүссэн 19,228,750 төгрөгийн хамт нийт 125,592,753 төгрөгийн төлбөр тооцоо үүссэн. Хариуцагч ТГТ ХХК нь нийт 108,520,630 төгрөгийн төлбөр төлсөн, үүнээс 19,228,750 төгрөг нь Худалдаж авсан бараа материалын төлбөрт төлөгдсөн. Одоо Түрээсийн гэрээний үүрэгт үлдэгдэл 17,072,123 төгрөг, алданги 8,536,061 төгрөг нийт 25,608,184 төгрөгийг хариуцагч ТГТ ХХК-иас гаргуулах гэжээ.
5.2 Хариуцагч ТГТ ХХК нь Түрээсийн гэрээний харилцаа үүссэнд маргаагүй, түрээсийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн үндэслэлээр барьцаанд шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 7,337,627 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Худалдах худалдан авах гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, худалдах худалдан авах гэрээний харилцаанд ороогүй гэж маргадаг.
5.3 Талууд 108,520,630 төгрөгийн мөнгөн төлбөр өгсөн, авсанд болон барьцаа хөрөнгө 15,000,000 төгрөгийн нэхэмжлэгч хүлээн авсан үйл баримтад маргаагүй.
6. Зохигчийн хооронд Барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулагдсан бөгөөд хэрэгт талуудын хооронд бичгээр байгуулагдсан 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Барилгын туслах материал түрээслэх гэрээ авагдсан. /хх-ийн 7-10/
6.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
7.Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 1.2-т Түрээслэгч нь гэрээний хавсралт 2-т заасан барилгын туслах материалыг мөн гэрээний 10 дугаар зүйлд заасан хугацаагаар түрээслэх ба гэрээг сунгах шаардлагатай болсон тохиолдолд түрээслүүлэгч талд 7 хоногийн өмнө бичгээр, албан и-мэйл хаягаар төлөөлөгч өөрийн биеэр ирж мэдэгдэнэ, 1.4-т гэрээний хавсралт хэсгийг дараах байдлаар ойлгоно. Үүнд: 1.4.1-т Хавсралт 1 Бараа материалын үнийн буюу түрээсийн үнэ, барааны үнэлгээг нэгтгэн харуулсан баримт, 1.4.2-т Түрээслүүлсэн бараа материалын үнэ төлбөрийг нэгтгэн тодорхойлсон баримт, талуудын гарын үсэг зурж баталгаажуулсан орлго, зарлагын баримт тус тус байна. 1.4.3-т Талуудын бусад мэдээлэл агуулсан баримт гэж, 10.1-т гэрээний үйлчлэх хугацаа 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл байна гэж тус тус тохирчээ.
Түрээсийн зүйлийг түрээслэгчид хүлээлгэн өгсөн баримт буюу Түрээсийн гэрээний хавсралт-2 баримтыг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч талаас гаргуулсан байх ба нэхэмжлэгчээс Түрээслэсэн бараа материалын акт гэх 2022 оны 07 дугаар сарын 23, 2022 оны 08 дугаар сарын 10, 2022 оны 08 дугаар сарын 18-ны огноо бүхий ХХ ХХК-ийн санхүүгийн тамга дарагдсан баримтыг шүүхэд гарган өгсөн, хариуцагч тал нэхэмжлэгч талаас гарган өгсөн баримтуудыг нэг талын үйлдсэн баримт гэж маргадаг.
Гэрээний 1.5-д Тухайн барилгын туслах материалыг түрээслэгчид шилжүүлэх болон тэдгээрийг буцаан авахдаа хүлээлгэн өгсөн болон буцаан авсан тухай орлого, зарлагын баримтыг үйлдэж талуудын эрх бүхий этгээдүүдийн гарын үсэг зурж баталгаажуулсан байна гэж тохиролцсон байх ба гэрээний 4.1-т Гэрээнд талуудын гарын үсэг зурж түрээсийн үнийн нийт төлбөр эсхүл гэрээнд заасан урьдчилгааг түрээслэгч бүрэн төлсөн тохиолдолд түрээсийн зүйл болох барилгын туслах материалуудыг энэхүү гэрээний хавсралтуудад заасны дагуу хүлээлгэн өгөх, 4.2-т Гэрээ болон хавсралтуудын дагуу тооцоо нийлж хүлээлгэн өгөх, эргүүлэн хүлээн авах актуудыг хөтөлж тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих гэж тус тус заасан зарим үүргээ түрээслүүлэгч биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Хэнээс, ямар бараа материалыг, ямар тоо ширхэгээр, хэзээ, хэнд хүлээлгэн өгсөн, хэзээ, ямар шинж чанартай, хэдэн ширхэг бараа материалыг буцаан хүлээн авсан акт хэрэгт авагдаагүй.
8. Гэрээний хариуцлагын талаар мөн гэрээний 7 дугаар зүйлд заасан ба түрээсийн зүйлийг эвдсэн, гэмтээсэн талаар нэхэмжлэгч 4,323,000 төгрөгийн шаардлага гаргаж байх хэдий ч энэ талаар баримт гарган өгөөгүй, хуульд заасан арга хэрэгслээр нотлоогүй, хариуцагч эс зөвшөөрдөг.
9. Хэрэгт Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний хавсралт-3 баримтыг нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд гарган өгсөн.
9.1 Уг хавсралт-3 буюу Хүлээн авсан бараа материалын акт баримтад нийт дүн 101,183,003 төгрөг, борлуулалтын дүн 19,228,750 төгрөг, гэмтэл 4,343,000 төгрөг, актын төлбөр 858,000 төгрөг, төлсөн 108,520,630 төгрөг, нэхэмжлэх 17,072,123 төгрөг гэжээ. /хх-ийн 10-р тал/
9.2 Хариуцагч ТГТ ХХК-ийн төлбөрт шилжүүлсэн нийт 108,520,630 төгрөгт барьцаа 15,000,000 төгрөг багтсан гэж талууд тайлбарлаж, маргаагүй.
9.3 Хариуцагч нийт шилжүүлсэн 108,520,630 төгрөгнөөс нийт гэрээний дүн 101,183,003 төгрөгийг хасч тооцон зөрүү 7,337,627 төгрөгийг илүү төлсөн, барьцаа мөнгөний үлдэгдэл гэж шаардсан.
9.4 Нэхэмжлэгч ХХ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын гэмтэл 4,343,000 төгрөг, актын төлбөр 858,000 төгрөг гэх шаардлагыг баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй.
9.5 Борлуулалтын дүн 19,228,750 төгрөгийн тухайд: Шүүх хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан үзэж дээрх мөнгөн дүнг түрээсийн гэрээнээс өөр гэрээний харилцааны дагуу шилжүүлсэн эсэх үйл баримт нь баримтаар нотлогдох эсэхийг шалгахад хэрэгт авагдсан баримтууд Түрээсийн гэрээ, Худалдах, худалдан авах гэрээний хүрээнд үйлдэгдсэн баримт гэж шууд ялгаж тодорхойлох боломжгүй байх тул баримтуудыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж 19,228,750 төгрөгийн төлөлт нь өөр гэрээний харилцаа гэх үндэслэлээр төлсөн дүнгээс хасч тооцсоныг үндэслэлгүй гэж үзэв.
9.5.а Нэхэмжлэгч тал хэрэгт авагдсан Зарлагын баримт-ууд нь худалдах худалдан авах гэрээ, түрээсийн гэрээг ялгаж нотлоно, шууд утгаараа баримтын тоогоор нотлогдоно гэж тайлбарлаж байх боловч талуудын маргаж буй үйл баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв баримтад тулгуурлан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
10. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон төлбөрийн дүн, шилжүүлсэн мөнгөний дүнд зохигч маргаангүй тул зөрүү /барьцаа мөнгөний үлдэгдэл/ 7,337,627 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж, хариуцагчид олгох нь зүйтэй.
10.1 Хариуцагч нь шилжүүлсэн мөнгөн дүнгийн баримтуудыг дансны хуулгуудаар нотлосон, нэхэмжлэгч уг төлбөр шилжүүлсэн үйл баримт, мөнгөний хэмжээнд маргаагүйг дурдав. /хх-ийн 37-48-р тал/
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй гэж үзнэ.
12. Иймд шүүх хуульд заасан шаардлага хангасан, хэрэгт цугларсан баримтын хүрээнд, зохигчийн маргаж буй харилцааг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлэн нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,990 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 135,000 төгрөгийг гаргуулж хариуцагч ТГТ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ТГТ ХХК-иас 25,608,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ХХ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нэхэмжлэгч ХХ ХХК-иас 7,337,627 төгрөгийг гаргуулж, хариуцагч ТГТ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,990 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 135,000 төгрөгийг гаргуулж хариуцагч ТГТ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА