Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 134/шш2024/00168

 

 Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай  

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би, 

Нэхэмжлэгч: *******  

Хариуцагч:*******  

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2,358,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

1.1. 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө 10 цагийн орчим Оргил Ундраа дэлгүүрийн урд төв замд баруунаа зүүн чиглэлд зорчиж явахад хажуу талаас 11-99 ГСА дугаартай приус маркийн машин хажуу талаас хүчтэй мөргөж би айж сандарсандаа бүтэн эргэж замын боржур маргаж давж зогссан. Үүний улмаас газар дээрээ 3 дугуй хагарч хажуу тал болон хаалга урагдсан. Араатай хүчтэй тормоз гишгэж хроп эвдэрсэн.

...цагдаа ирж хэмжилт хийж камер шүүсэн. Үнэлгээний хүн ирж машины зураг авсан. Машины эвдрэлийг засвараас асуухад зөвхөн хаалга урагдсан хэсэг нь сая гаран төгрөг болно гэсэн. Үнэлгээний мөнгө 910,000 төгрөгийг цагдаа*******аа гагуулж өгсөн. Ингээд цагдаад үнэлгээний мөнгө зөвхөн хаалга, сэвэндээ хүрэхгүй байна гэхэд манайх үнэлгээний мөнгийг л гаргуулж өгнө, гомдолтой бол иргэний шүүхэд хандаж болно гэсэн. Ингээд******* руу утасдаж машин янзлуулж өгнө үү гэхэд би чадахгүй ажилтай гэсэн. Би 24 цаг гарч 48 цаг амардаг. Амралтын 2 өдөр дотор таксинд явж 2 хүүхдийнхээ хэрэгцээг болгодог. Дотор таксинд явдаг 1 өдрийн орлого 50,000 төгрөгөөр бодож, 9 хоног таксинд яваагүй 540,000 төгрөг, хаалга 150,000 төгрөг, сэв, будаг 900,000 төгрөг, кроп шинээр авч тавьсан 1,600,000 төгрөг, бензин 78,000 төгрөг, нийт 3,268,000 төгрөгнөөс 910,000 төгрөг хасагдаад 2,358,000 төгрөгийг*******аас гаргуулна гэжээ.

 

2.Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ:

2.1. ******* миний бие нь*******т холбогдуулж гэм хорын хохиролд 2,358,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээ татан авч байна. Учир нь******* нь өвчтэй хүүхэдтэй хүүхдээ эмчилгээнд авч явж чадахгүй, хохирол барагдуулж чадахгүй******* нь асаргаанд байдаг хүүхэдтэй гэсэн тул энэ байдлыг нь харгалзан үзэж нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.

 

      ҮНДЭСЛЭХ нь: 

 

1. Нэхэмжлэгчийн татгалзалыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. Хариуцагч*******аас гэм хорын хохиролд 2,358,000 төгрөг гаргуулна гэжээ.

3. Нэхэмжлэгч******* нь хариуцагч******* нь хүүхэд нь асаргаанд байдаг хүүхэдтэй, хохирол барагдуулах чадваргүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбар гаргасан байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,

74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Учир нь, нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

 

5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,678 төгрөгийн 50 хувь болох 26,339 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 26,339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон  

 

 ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.*******т холбогдох гэм хорын хохиролд 2,358,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5., 59 дүгээр зүйлийн 59.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,678 төгрөгийн 50 хувь болох 26,339 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 26,339 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4.-т зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  П.ЦОГЗОЛМАА