Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 136/ШШ2024/00311

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, Ж.Ө,

Нэхэмжлэлийн шаардлага: *** сумын *** баг *** байрны *** тоот хаягт байрлах ***мкв *** өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ж.Ө,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нар.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *** хотод *** онд шилжин ирж, сурч ажиллаж байгаад *** оноос хойш өнөөдрийг хүртэл *** сумын *** ,*** баг, *** байрны *** тоотод оршин сууж байна. Миний бие дээрх байранд *** онд шилжин ирэхэд манай эсрэг талын хаалганд  Ж.Д-н садан болох Д.Х гэх ганцаараа оршин сууж байсан ба бид айл хөрш болон *** жил амьдарсан. Тухайн үед бидний дээрх байрны нөхцөл байдал маш хүнд халаалт байхгүй байсан бөгөөд Д.Х гуай нас өндөр болсон учир та манай гэрт орж ирж хоол, цайгаа ууж идээд хамт нэг гэрт байж бай гэхэд ах нь айлд бие засах нь хүндрэлтэй байна гээд хүйтэн гэртээ ганцаараа байдаг байсан. ...Сүүлд хэвтэрт орж миний бие ажилтай учир асарч хүчрэхгүй байсан ба Д.Х гуайн бие болон амьдарч буй нөхцөл байдлын талаар багийн ***д уламжилж нутгийн дүү Л.А нь Д.Х гуайг асарч байгаад *** өдөр нас барсан.

Д.Х гуай амьд ахуй цагтаа ах нь чамд маш их баярлаж байгаа надаас хойш миний байрыг арчилж хамгаалж чи өөрийн нэр дээр шилжүүлж аваарай гэж надад өөрөө байрны гэрчилгээгээ эх хуваарь нь өгсөн.

Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл *** жил тухайн байрыг өөрийн эзэмшилд байлгаж, арчилж, хамгаалж илээр эзэмшиж, ашиглаж ирсэн. *** оноос хойш *** багт оршин сууж байсан айл өрх байраа орхиод нүүхэд тухайн барилга тоногдож үгүй болох нөхцөл байсан боловч, миний бие арчилж хамгаалж өмчилж ирснийх өнөөдрийг хүртэл бүрэн бүтэн байна.

Миний бие тухайн байрыг арчилж хамгаалж эзэмшиж байгаа болохыг манай багийн *** болон үе үеийн ахмадууд гэрчлэх болно. Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-т Өмчлөлгүй, эсхүл өмчлөгч нь өмчлөх эрхээ дуусгавар болгох зорилгоор эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэж үзнэ гэж, 104 дүгээр зүйлийн 104.1-т Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна гэж хуульчилсан. гэв.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:... нэхэмжлэгч Ө нь тухайн орон сууцыг ... жил эзэмшиж, ашиглаж, хадгалан хамгаалж ирсэн, мөн Х-г асран, халамжилж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн Э нь тухайн байрыг би авахгүй Ө-д өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн мэдүүлэг зэргээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 104 дүгээр зүйлийн 104.1-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх ***/ Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, *** сумын 5 дугаар багийн *** дугаар хэсгийн *** байрны *** тоот орон сууцны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 5/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн  *** ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 6/,  *** багийн засаг даргын Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй хүсэлт /хх 8/, гэрч Ц.Э, Д.Б нарын тодорхойлолт /хх 9-10, 14/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 11, 15/ зэрэг баримт бичгүүд.

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

***.Шүүхээс: Ц.Э, Д.Б, Ц.Э нарыг гэрчээр оролцуулж, гэрчийн мэдүүлэг авсан.

Нэхэмжлэгч Ж.Ө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасан ... үнэн зөв тайлбар өгөх... үүрэгтэйг сануулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч *** сумын *** баг *** байрны *** тоот хаягт байрлах ***мкв *** өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

2.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

***.Нэхэмжлэгч Ж.Ө-г *** сумын *** баг *** байрны *** тоот хаягт байрлах ***мкв *** өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

***.1.Нэхэмжлэгч Ж.Ө нь *** сумын *** баг *** байрны *** тоот хаягт байрлах ***мкв *** өрөө орон сууцны өмчлөгч мөн болох нь түүний нэхэмжлэл, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх 4/, *** багийн *** дугаар хэсгийн *** байрны *** тоот орон сууцны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар /хх 5/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан-н  ***  өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх 6/,  *** багийн засаг даргын Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй хүсэлт /хх 8/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

***.2.Гэрч Ц.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Манай ээжийн дүү. Манай ээжийг С.Д гэдэг. Өөр хүнээр овоглодог. Манай ээжийн аавын дүүгийн хүүхэд гэж ойлгож байгаа. Би бага байхдаа Х-гийнд ирэн очин байсан. Зундаа амардаг байсан. Манайхаар бас ирдэг байсан. Х нас барахдаа тэр байрны гэрчилгээг надад бичиж өгсөн байсан. Би дараа нь Ө-д өгсөн. Одоо энэ байрыг Ө  аваг ээ. Би өгөх гээд байгаа. Энэ байрны өмчлөл дээр маргахгүй гэх мэдүүлэг /хх 25-26/,

Гэрч Ц.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: Аль нь аль тоотыг мэдэхгүй байна. Би   ***д шилжиж ирсэн. Манайх *** байрнаас ... байшингийн цаана байдаг. Миний мэдэхийн тэр байранд Г буюу Ө байсан. Тэдний хажууд Х-гийнх байсан. Ганц бие *** хажуу талд нь байдаг байсан. Нэр хүндтэй ууган ажилчдын нэг байсан. Хамаатан садан эсэхийг мэдэхгүй. Ганц бие гэдэг. Энэ талаар сайн мэдэхгүй. Би ***-***,  онд *** багийн ***-р ажиллаж байсан. Ө Х-г гэр бүлийн гишүүн мэт анхаардаг байсан. Хоол унд хийж өгдөг, хувцас хунарыг нь угааж өгдөг байсан. Х-тэй ярихад "Энэ хоёрын ачаар сайхан байна" гэж байсан. Ө над дээр ирээд " Х-гийн бие муу болоод байна. Манайд ирээ гэхээр ирэхгүй байна. Нийгмийн халамжийн чиглэлээр хун харуулах боломжтой юу?" гэж надаас асууж байсан. Би халамжийн газартай ярьж А гэх хүн сахиураар харах боломжтой, гэхдээ гэрт нь харах нөхцөлтэйгөөр харахаар болсон. Х- нас бартлаа А-гийнд байсан. А-гийнд байхад Ө эргэж тойрдог, сэтгэл санаагаар дэмждэг, дуртай юмыг нь аваачиж өгдөг байсан. Би ойлгохдоо *** их баярласан юм шиг байсан. Аваарай гэсэн юм шиг байсан. *** захиасны дагуу гэж ойлгож байгаа. Нэг газар хамт ажиллаж байсан, нэг газар хамт амьдарч байсан хүмүүс гэж ойлгож байгаа гэх мэдүүлэг /хх 9-10, 19-20 /

Гэрч Д.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: ... онд ***д очиж амьдарч эхэлж байхад Х- амьдарч байсан. *** онд юм уу тэрнээс хойш Ө-х амьдарч байгаа. Мэдэхгүй. Гац бие гэдэг. Манайх, *** үйлдвэрийн газраар явдаг байсан. Хамаатан садан нутагт нь байдаг гэж Х- ярьж байсан. Энэ талаар сайн мэдэхгүй. Би *** оноос хойш ***д амьдарсан тэнд байдаг хүмүүсийг таньдаг болохоор энэ талаар мэдэж байна. Манай тэнд амьдардаг хүмүүс их найрсаг, нэгнийгээ мэддэг хүмүүс байдаг. Тэр ганц бие хөгшинд хоол унд хийж өгдөг, хувцас хунарыг нь угааж өгдөг байсан. Бараг нэг өрөө болсон байсан. Манайхаар Х- ирж энэ талаар ярьдаг байсан. Хамаатан садан биш. Нэг байгууллагын ажилчид гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Ө улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Ж.Ө-г *** сумын *** баг *** байрны *** тоот хаягт байрлах ***мкв *** өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Ө улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

***.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ