| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00157/И |
| Дугаар | 134/шш2024/00169 |
| Огноо | 2024-07-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 134/шш2024/00169
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* //
Хариуцагч:*******,*******,, тоотод оршин суух, /, утас:/
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,719,490.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөртай ЗГ3205114808 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн, 16.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч нь зээл авах үедээ*******,*******,, тоотод оршин сууж байсан.ны зүгээс зээлийн төлөлттэй холбоотойгоор******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2023 оы 10 дугаар арын 06-ны өдрийн 134/ШЗ2023/00824 дугаар шүүгчийн захирамжаар харицагч нь тус хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.
Иймд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2024/00628 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан. Энэ явцад хариуцагчийн хаягийг*******,*******,, тоот гэж тодорхойлсон.
ЗГ3205114808 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2023 оны 03 дугаар сард дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн үүрэгт:
Зээлийн үндсэн төлбөр 8,475,001.40 төгрөг, зээлийн хүү 1,960,829.77 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 283,659.67 төгрөг, нийт 10,719,490.84 төгрөгийгоос гаргуулна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
2.1. Миний бие*******-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 10,719,490.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. ньтай байгуулсан ЗГ3205114808 тоот зээлийн гэрээний үүргээ зөрчиж, банкийг хохироож байх тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,719,490.84 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,462 төгрөгийн тавин хувь болох 93,231 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 93,231 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 93,231 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2., 75, 123 дугаар зүйлийн 123.1.-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч -ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 10,719,490.84 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 186,462 төгрөгийн тавин хувь болох 93,231 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 93,231 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчоос улсын тэмдэгтийн хураамжид 93,231 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА