Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0061

 

                                                     Б.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

  Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Ж Яллагдагч Б.Б, Яллагдагчийн өмгөөлөгч Х.О Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр захирамжтай Б.Б, Б.О нарт холбогдох, 1825002310204 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Монгол Улсын иргэн, О овгийн Б.Б,

Монгол Улсын иргэн,  Ш овгийн Б.О,

Яллагдагч Б.Б, Б.О нарыг 2018 оны 03 дугаар сарын 17- 2 ноос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт, ”Магнай Трейд” шатгуун түгээх станцын нефтийн тусгайлан хамгаалсан агуулахад орж 40 литр түлш хулгайлан 81.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр захирамжаар: Яллагдагч Б.Б, Б.О нарт холбогдох 1825002310204 дугаар эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж, Хэргийг прокурорт шилжүүлтэл яллагдагч Б.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн прокурор эсэргүүцэлдээ: ...Яллагдагч Б.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн 182500231 0204 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж эсэргүүцэл бичлээ. Учир нь Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч Б.Бын ...би хулгай хийх санаачлага гаргаагүй, Б.О худал мэдүүлсэн байна... гэсэн, яллагдагч Б.Оын ...Би хэрэгтэн болж байгаагаа мэдээгүй, Баатарцогт гэм буруугүй... гэсэн хүсэлтээр хэргийг хэлэлцэхдээ хэрэгт яллагдагч нарын мэдүүлгээс өөр шууд нотлох баримт авагдаагүй гэж тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11.д заасан ..шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэсэн заалтыг зөрчсөн..., мөн мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааг явуулж дуусгасаны дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 .д зааснаар яллагдагч нарт хэргийн материалыг танилцуулж тэмдэглэл үйлдсэн ба яллагдагч Б.О нь 2018 оны 05 сарын 09-ний өдөр “танилцлаа, санал хүсэлт байхгүй" гэж, яллагдагч Б.Б нь “танилцав, санал хүсэлт байхгүй” гэж тус тус хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байтал яллагдагч нарт хэргийн материал бурэн танилцуулаагуй, оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарласан нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болж байна гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2.т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Ж дүгнэлтдээ: 3 Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь: Орхон аймгийн Прокурорын газраас яллагдагч Б.Б, Б.О нарыг бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 17- ноос 18-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт, Магнай трейд” шатахуун түрээх станцын тусгайлан хамгаалсан агуулахад орж түлшний савнаас 40 литр дизель түлш хулгайлан авч 81.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийн талаарх нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, яллагдагч нарт хэргийн материалыг бүрэн танилцуулаагүй гэсэн үндэслэлээр хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс шүүгчийн захирамжаар прокурорт буцаасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, болсон үйл баримтаас үзвэл анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байх ба Б.О, Б.Б нар нь 2018 оны 5 дугаар сарын 9-нд, Б.Бын өмгөөлөгч Х.О 2018 оны 5 дугаар сарын 28-нд тус тус хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэл хэрэгт байгаа бөгөөд тэднийг хэргийн материалтай танилцуулаагүй гэсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүх хэргийг үндэслэлгүйгээр прокурорт буцаажээ.

Иймд ...хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг буцаасан анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, ... хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах тухай.. прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 , 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 351 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Б.О, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор яллагдагч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД Ц.ТУЯА

С.ЦЭЦЭГМА