| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04436/И |
| Дугаар | 102/ШШ2024/03728 |
| Огноо | 2024-07-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/03728
2024 оны 07 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2024/03728 Улаанбаатар хот
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Б.М******** нэхэмжилсэн 2 640 000 /хоёр сая зургаан зуун дөчин мянган/ төгрөгийг хариуцагч Ч.Д****** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 190 төгрөгөөс 28 595 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 28 595 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 28 595 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.М***** олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН