| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00708/И |
| Дугаар | 131/ШШ2024/00638 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 131/ШШ2024/00638
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, *******,*******,*******,*******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Л.Батнасан миний бие өвчний улмаас группэд орох шаардлагатай болсон. Архивын лавлагаагаар ажилд орсон он, сар, өдөр хөдөлмөрийн дэвтрийн ажилд орсон он, сар, өдөр зөрсөн. Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт нь засвартай тул энэ хөдөлмөрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож. Мөн 1987 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн туслах үйлдвэрт малчнаар, 1988 оны 03 дугаар сарын 058-ны өдрөөс 1989 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тус нэгдэлд жолоочоор, 1989 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тус нэгдлийн салбарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 294880 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1067 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4, 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 37, 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 33, 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай тушаалууд, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч *******,******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч*******гийн 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн жолоочоор, 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0267 дугаар тусгай салбарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь:******* нь 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн жолоочоор, 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0267 дугаар тусгай салбарт жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь*******г ажилд томилж, ажлаас чөлөөлсөн байдлыг бичиж тэмдэглэж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн 294880 дугаартай дэвтрийн хуулбар, ардын цэргийн алба хааж ирсэн тул ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай тушаал, нэгдлийн гишүүнээр элсүүлэх тухай Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тогтоол, газ-53 маркын БН 40-47 номерын машины жолоочоор 3-р сарын 16-ны өдрөөс томилох тухай Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04 дугаартай тушаал, комисс томилох болон машин трактор хуваарилан ажиллуулах тухай Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 37 болон 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай тушаалууд, түүний хавсралт, өөр газар шилжих болсон тул ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч*******гийн хөдөлмөрийн 294880 дугаартай дэвтэр нь 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн дарга ******* нь нээж, нэгдлийн тамга тэмдгээр баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, сар, өдөр нь зөрүүгүй, мэргэжил, зураг зэрэг нь тохирч байх тул хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.
5. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1067 дугаартай архивын лавлагаагаар Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4, 1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 37, 1989 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 33, 1989 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 14 дугаартай тушаалууд, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн зөвлөлийн гишүүдийн хурлын 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тогтоол зэргийг нотлох баримтаар ирүүлснээс үзвэл******* нь тус газарт ажилчин, жолоочоор ажиллаж байсан байх бөгөөд хөдөлмөрийн 294880 дугаартай дэвтэрт ажиллаж байсан газруудад ажилд орсон, гарсан тушаалыг бичиж тэмдэглэсэн байх тул түүний ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
6. Иймд хүсэлт гаргагч*******гийн 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн жолоочоор, 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0267 дугаар тусгай салбарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Лувсанжанцангийн Батнасангийн 1987 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Дэлгэрэх нэгдлийн жолоочоор, 1989 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хилийн ба дотоодын цэргийн 0267 дугаар тусгай салбарт жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА