Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03727

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 25 өдөр  Дугаар 102/ШШ2024/03727 Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б************ нь нэхэмжлэлийн шаардлага 160 517 399 /нэг зуун жаран сая таван зуун арван долоон мянга гурван зуун ерэн есөн/ төгрөгийн 48 517 334.19 (дөчин найман сая таван зуун арван долоон мянга гурван зуун гучин дөрвөн төгрөг арван есөн мөнгө) төгрөгөөс татгалзаж, үлдсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 120 000 065.56 (нэг зуун хорин сая таван жаран таван төгрөг тавин зургаан мөнгө) төгрөгийг Т****** нь 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 30 000 000 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10 000 000 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 20 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 50 000 065 төгрөгийг дээрх графикийн дагуу барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т*********-иас 378 975 /гурван зуун далан найман мянга есөн зуун далан таван/ төгрөг гаргуулсан улсын орлогод олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН