Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/04008

 

 

 

 

 

 

2024 08 06 184/ШШ2024/04008

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* би,

 

Нэхэмжлэгч: ***-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***-т холбогдох

 

Дундын өмчлөлийн орон сууцны зүйлийн засвар үйлчилгээний зардалд 336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2023 оны 04 дүгээр сараас 12 дугаар саруудад ******* ******* СӨХ-нд төлөх 336,000 төгрөгийг одоо болтол төлөхгүй, ******* ******* СӨХ болон бусад суугчдын эрх ашгийг хохироож байгаа тул Иргэний хуулийн 147-р зүйлийн 148.2.3, 149-р зүйлийн 149.1.1, сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д заасны дагуу *******ээс 336,000 төгрөгийг гаргуулж ******* ******* СӨХ-нд олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ийн төлөөлөгч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүх зохигчийн хүсэлтийг хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь хариуцагч *******т холбогдуулан дундын өмчлөлийн орон сууцны зүйлийн засвар үйлчилгээний зардалд 336,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж үндэслэлээ ...******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлж барагдуулсан тул. хэмээн тайлбарлажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *******т холбогдох дундын өмчлөлийн орон сууцны зүйлийн засвар үйлчилгээний зардалд 336,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,730 төгрөгөөс 5,365 төгрөгийг ******* дүүргийн татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас гаргуулан ******* ******* СӨХ-нд буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

  

 

 

ШҮҮГЧ ***