Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03697

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2024/03697

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:*****л дүүгийн ** дугаар хэсэг, Дү**** гудамж, ** дугаар байрны ** тоотод оршин суух, *******, Ч**** овогт Б**** А***,

Хариуцагч:Баянгол дүүргийн ** дугаар хороо,**дүгээр хороолол, Д*** Х*** Ж****** гудамж, ** дүгээр байрны * тоотод оршин суух, *******, М***** овогт Г****** Э******,

Нэхэмжлэлийн шаардлага:20 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц***** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ***********нь хариуцагч Г.Э* холбогдуу******лан зээлийн гэрээний үүрэгт 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.Үүнд:

***********нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Голден Будда төвийн Хаан банкны салбараас ХААН Банкны *********** тоот дансанд 20,000,000 төгрөг шилжүүлж Г.Э******** зээлүүлсэн.Дээрх мөнгийг Т.Н********* гуйснаар Г.Э* зээлүүл*********сэн бөгөөд Г.Э*******мөнгө шилжүүлэх данс асуухад эхнэр Булганыхаа дансыг өгснөөр тухайн дансанд шилжүүлсэн.Ингээд сарын дотор мөнгийг буцаан төлнө гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байгаа ба Г.Э********** утсаар ярихад удахгүй өгнө гэдэг байсан боловч сүүлдээ утсаа авахгүй, холбоо барих боломжгүй болсон.Тиймээс Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт хандаж өргөдөл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 1069 тоот тогтоолоор Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх иргэний маргаан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул зээлийн 20,000,000 төгрөгийг Г.Э********** гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ***********нь 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хаан банкны тоот дансанд 20,000,000 төгрөгийг Г.Э****** шилжүүлж, зээлүүлсэн, Г.Э******** нь энэхүү 20,000,000 төгрөгийг авахдаа эхнэр Булганы дансыг өгч, тухайн дансанд шилжүүлж зээлээр олгосон байгаа.Гүйлгээний утга дээр зээл гэж шилжүүлсэн.Энэхүү утгыг Г.Э******** нь тухайн үед ямар нэгэн байдлаар тайлбарлаж, эс зөвшөөрсөн зүйл байхгүй, зээл гэдгийг хүлээн зөвшөөрч мөнгийг өнөөдрийг хүртэл буцаан өгөөгүй байгаа тул 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Э*********с гаргуулж өгнө үү.

***********Т.Н*********** гуйлтаар Г.Э****** мөнгө зээлдүүлсэн нь үнэн, тухайн үед Г.Э******* хэлсэн дансанд зээл гэсэн утгаар шилжүүлэхэд тайлбар хэлээгүй зөвшөөрсөн тул Г.Э********* зээлдүүлсэн гэж үзнэ гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Б.А****** нэхэмжилсэн 20 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.А********** Г.Э******** нь уулзаж, харилцаж байгаагүй, түүнээс мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй.Г.Э******** нь Т.Н******* гэдэг хүнтэй нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулахад зуучилж 100 тонн нүүрсний гэрээ байгуулахад 50,000,000 төгрөгийн зуучлалын хөлс өгөхөөр тохиролцоод урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг өгөхийг шаардсан.Үүнийг Т.Н******** хүлээн зөвшөөрөөд эхнэрийнх нь дансаар шилжүүлж өгсөн.Т.Н********** гэдэг хүн Г.Э******** өгөх ёстой мөнгөө Б.А********* зээлсэн асуудал байгаа болохоос биш Г.Э********* мөнгө зээлэхээр Б.А******** тохиролцсон асуудал байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс:Хаан банкин дах дансны хуулгыг шүүхэд өгсөн,/хх-3/ Г.Э*********, Б.Б******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Б******* Хаан банканд данс эзэмшдэг тухай лавлагаа, Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Б.А*********, Г.Э******, Т.Н*********** нарын мэдүүлэг, хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг шүүх бүрдүүлсэн./хх 34, 35, 38-52/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Би Г.Э************н эхнэр Б.Б******* дансаар шилжүүлж зээлдүүлсэн 20 000 000 төгрөгийг Г.Э******** гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь Б.А*********с мөнгө зээлээгүй, Т.Н* хийсэн хэлцлий*******н урьдчилгаа төлбөрийн 20 000 000 төгрөгийг эхнэрийнхээ дансаар авсан гэж тайлбарлав.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн Хаан банкин дах дансны хуулга, Хан-Уул дүүргийн прокурорын газраас ирүүлсэн **************, нарын мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зээлийн гэрээ нь хоёр талын хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.

Бичгээр хийгдээгүй хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т заасан шаардлагуудыг хангасан байхыг шаардах бөгөөд зохигчид нь мөнгө зээлэх, зээлдүүлэх талаар хоорондоо ярилцаагүй, уулзаагүй, танихгүй байхад тэдний хооронд хэлцэл хийгдсэн, хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

Тодруулбал Т.Н********** гуйлтаар Г.Э******** мөнгө зээлдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар, Т.Н********* хийсэн хэлцлийн урьдчилгааг түүнээс авсан гэх хариуцагчийн тайлбараас үзэхэд зохигчдын хооронд хэлцэл хийгдээгүй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсан тооцно гэж заасан боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хариуцагч нь өөр этгээдтэй хийсэн хэлцлийн төлбөрийг авсан гэж ойлгож мөнгийг хүлээн авсан тухай үйл баримт тогтоогдож байна.

Иймд Б.А******** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлгүй тул Г.Э**********20 000 000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай Б.А******** нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНА