Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/04012

 

 

 

 

   

 

       2024             08              06                                            184/ШШ2024/04012

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***-гийн

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, мөн оны 06 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн Изотоп конторт харуулчнаар 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн Инженер, техникийн хангамжийн хэлтэст жолоочоор ажилд ороод 1999 он хүртэл ажилласан. Энэхүү ажилласан он жилүүд нь архивт тэмдэглэгдээгүй, өөр гаргаж өгөх ямар ч баримт байхгүй тул намайг Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн Изотоп конторт 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд харуулчнаар, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Инженер, техникийн хангамжийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн Изотоп конторт 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд харуулчнаар, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Инженер, техникийн хангамжийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан  байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч ******* нь төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн Изотоп конторт 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд харуулчнаар, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Инженер, техникийн хангамжийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, Үндэсний төв архивын тодорхойлолт/ХХ 5 тал/, Нийслэлийн архивын газрын тодорхойлолт/ХХ 6 тал/, *******гийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 7 тал/, Гэрэл зургийн үзүүлэлт/ХХ 8 тал/, *******гийн гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 9-11 тал/, *******гийн гаргасан тодорхойлолт, түүний иргэний үнэмлэх болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/ХХ 12-13 тал/, *******, ******* нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 17-19, 22-23 тал/, Нийслэлийн архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/725 дугаартай албан бичиг/ХХ 36 тал/, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 02/609 дугаартай албан бичиг/ХХ 37 тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 4/8266 албан бичиг, хавсралтууд/хх 38-42 тал/, Иргэний улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 9/8144, 3/8185 дугаартай албан бичиг, хавсралтууд болох *******гийн ХААТР-1 маягтын хуулбар болон иргэний улсын бүртгэлийн холбогдох баримтууд/ХХ 43-51 тал/, ******* дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1372 дугаартай албан бичиг, хавсралт/ХХ 55-57 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******гийн хүсэлтээр гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ***-г Төрөл бүрийн барааны импекс хангамжийн нэгдлийн Изотоп конторт 1992 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1993 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд харуулчнаар, 1993 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Инженер, техникийн хангамжийн хэлтэст жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***