| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04749/И |
| Дугаар | 102/ШШ2024/03737 |
| Огноо | 2024-07-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 102/ШШ2024/03737
| 2024 оны 07 сарын 26 өдөр | Дугаар 102/ШШ2024/03737 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ***********-ийн нэхэмжилсэн 2 767 472.70 /хоёр сая долоон зуун жаран долоон мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг, далан мөнгө/ төгрөгийг хариуцагч Т.О********** нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 461 245.45 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр 461 245.45 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 461 245.45 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр 461 245.45 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 461 245.45 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 461 245.45 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 229.56 төгрөгөөс 29 614.78 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 29 614.78 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 29 614.78 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х*************-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН