Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2024/04011

 

 

 

 

   

 

       2024             08              06                                            184/ШШ2024/04011

 

                                                                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ***-гийн

 

Ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Би 1985 онд цэргээс халагдаж ирээд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хавьцаа авто баазад жолоочоор ажилд орсон. Тэгээд 1991 онд автобус авсан. Тэгэхэд манай байгууллага нэрээ өөрчилж “*******” компани болсон. Тэнд байж байгаад “*******” руу автобустайгаа шилжсэн. Автобус бааз байгуулагдана гээд 17 машин тийш шилжсэн юм. Тэгээд 1994 онд халагдсан. 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд “Үйлдвэр үйлчилгээний хайрхан” ХХК-д ажиллаж байгаад “*******” руу 1992 оны 11 дүгээр сард шилжсэн. Олон жилийн өмнөх явдал тул мартчих юм.  Тэгээд “Автобус бааз”-аас 1994 онд ажиллахаа больсон. Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны Авто тээврийн комбинат болон хувьчлагдсан Улаанбаатар хотын Ардын гүйцэтгэх захиргааны авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний “*******” компанид жолоочоор, 1992 оны 11 дүгээр сарын 01-ий өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хуучнаар Улаанбаатар хотын Ардын гүйцэтгэх захиргааны авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний “*******” компани буюу нэр хэлбэрээ өөрчилсөн Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний “*******” компани, “******* компани” УҮГ-т жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны Авто тээврийн комбинат болон хувьчлагдсан Улаанбаатар хотын Ардын гүйцэтгэх захиргааны авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний “*******” компанид жолоочоор, 1992 оны 11 дүгээр сарын 01-ий өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хуучнаар Улаанбаатар хотын Ардын гүйцэтгэх захиргааны авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний “*******” компани буюу нэр хэлбэрээ өөрчилсөн Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний “*******” компани, “******* компани” УҮГ-т жолоочоор ажиллаж байсан  байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэсэн байна. Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаарх хүсэлтийг тус шүүхэд гаргасан тул эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж шүүх иргэний хэрэг үүсгэн хүлээн авсан.

            Нэхэмжлэгч нь ******* дүүрэгт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар, ******* дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус нотлогдож байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргажээ.  

Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

            Хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны Авто тээврийн комбинат болон хувьчлагдсан Улаанбаатар хотын Ардын гүйцэтгэх захиргааны авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний “*******” компанид жолоочоор, 1992 оны 11 дүгээр сарын 01-ий өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хуучнаар Улаанбаатар хотын Ардын гүйцэтгэх захиргааны авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний “*******” компани буюу нэр хэлбэрээ өөрчилсөн Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний “*******” компани, “******* компани” УҮГ-т жолоочоор ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан баримтууд болон түүний гаргасан хүсэлт, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаар тушаалын орчуулга /ХХ 5 тал/, Барилга, барилгын материалын үйлдвэрийн яам Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн дэргэдэх Монгол ажилчдын захиргааны 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаар тушаалын хуулбар орос хэлээр /ХХ 6 тал/, Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний “*******” компанийн захирлын 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 195 дугаар тушаалын хуулбар /ХХ 7 тал/,  Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний “*******” компанийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээр тушаалын хуулбар /ХХ 8-9 тал/, Улаанбаатар хотын АХГЗ-ын Авто тээвэр үйлдвэрлэл үйлчилгээний ******* компанийн Ерөнхий захирлын 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 167 дугаар тушаалын хуулбар /ХХ 10-11 тал/, *******ын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, /ХХ 12 тал/, *******ийн шүүхэд гаргасан тодорхойлолт иргэний үнэмлэхийн хуулбар /ХХ 14 тал/, ******* дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн тодорхойлолт /ХХ 18 тал/, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ 19-20 тал/, *******, ******* нарыг гэрчээр асуусан тэмдэглэл/ХХ 23-27 тал/, Шүүхийн тусгай архивын тодорхойлолт, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1958 дугаартай шийдвэрийн хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1898 дугаартай шийдвэрийн хуулбар/ХХ 43-48 тал/, Үндэсний төв архивын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, хавсралтууд/ХХ 49-58 тал/, Нийслэлийн архивын газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, хавсралтууд болох  Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний “*******” компанийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191 дүгээр тушаалын хуулбар, Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний “*******” компанийн захирлын 1993 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 23 дугаар тушаалын хуулбар, 1994 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 195 дугаар тушаалын хуулбар, Авто тээвэр Үйлдвэрлэл, үйлчилгээний ******* компанийн захирлын 1991 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 190 дугаартай тушаалын хуулбар, 1992 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 112 дугаартай тушаалын хуулбар, Улаанбаатар хотын АХГЗ-ны Авто тээвэр үйлдвэрлэл үйлчилгээний ******* компанийн Ерөнхий захирлын 1992 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 167 дугаартай тушаалын хуулбар/ХХ 59-68 тал/, дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 182 дугаартай албан бичиг хавсралт/ХХ 69-70 тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 3/8518 дугаартай албан бичиг, *******гийн ХААТР-1 маягтын хуулбар/ ХХ 71-74 тал/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 9/8715 дугаартай албан бичиг, хавсралт болох ******* ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээ, дүрэм, хувьчлах тухай тогтоолуудын хуулбар/ХХ 75-104 тал/, дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 665 дугаартай албан бичиг, хавсралтууд/ХХ 106-109 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол  бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэсэн байх ба *******гийн хүсэлтээр гэрч *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.

Иймд *******гийн гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч ***-г 1985 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Зөвлөлтийн барилгын 2 дугаар трестийн Монгол ажилчдын захиргааны Авто тээврийн комбинат болон хувьчлагдсан Улаанбаатар хотын Ардын гүйцэтгэх захиргааны авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний “*******” компанид жолоочоор, 1992 оны 11 дүгээр сарын 01-ий өдрөөс 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хуучнаар Улаанбаатар хотын Ардын гүйцэтгэх захиргааны авто тээвэр үйлдвэрлэл, үйлчилгээний “*******” компани буюу нэр хэлбэрээ өөрчилсөн Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээний “*******” компани, “******* компани” УҮГ-т жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 ***