Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/03782

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/03782

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан А***** Ж**** /РД:******/ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан А.Ж***** эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг *****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т****/утас-*****, ******/ мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар ********-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.А.Ж***** нь С****** дүүргийн *** дүгээр хороо, Б**** *** дүгээр гудамжны *** тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/03782

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 байр, 701Б тоотод байрлах, регистр 6062296, Есөн Шижир Инвест ББСБ ХХК,

 

А.Жавхлантөгсийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан оролцов.

 

/Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь А.Жавхлантөгсийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Зээлдэгч нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК-тай 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 1,499,900 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлөхгүй зугтааж, манай байгууллагаас удаа дараа хаягаар очиход бүртгэлтэй хаяг дээрээ оршин суудаггүй болох нь тогтоогдсон.Иймд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Адилбишийн Жавхлантөгс /РД:СЭ88052013/-г шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Есөн Шижир Инвест ББСБ ХХК нь А.Жавхлантөгсийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Есөн Шижир Инвест ББСБ ХХК болон А.Жавхлантөгс нарын хооронд байгуулагдсан 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнээс үзэхэд А.Жавхлантөгс нь хариуцагч байх боломжтой байна.

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Жавхлантөгс хаягтаа оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 269 дүгээр тодорхойлолтоор нотлогдож байна.

Иймд Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Жавхлантөгсийг эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяад мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Адилбишийн Жавхлантөгсийг /РД:СЭ88052013/ эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан А.Жавхлантөгсийг эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг нь тогтоож баримтжуулан, хаягийн талаарх нотлох баримтыг Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяад /утас-90050525, 95097353/ мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Есөн Шижир Инвест ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.А.Жавхлантөгс нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Баянхошууны 29 дүгээр гудамжны 96 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН