Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

У.Оргил, Д.Загдбазар нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Б.Төрболд Яллагдагч Д.Загдбазар Яллагдагч У.Оргилийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл Яллагдагч Д.Загдбазарын өмгөөлөгч Б.Энхжаргал Хохирогч Ж.Ичинноров Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор Б.Төрболдын эсэргүүцлээр У.Оргил, Д.Загдбазар нарт холбогдох 19230001360090 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1961 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасагт зөвлөх эмч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамтаар Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн 12 дугаар байр 3-33 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Алтангадас одон зэрэг төрийн болон бусад салбарын шагналаар шагнуулж байсан, Клиникийн профессор цолтой, Хүний гавьяат эмч, хэрэг хариуцах чадвартай, Адууны Бунь овогт Урианхайн Оргил, /Регистрийн дугаар: ИП61100679/

Яллагдагч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чанарын албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Эмнэлгийн 16 айлын 1 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Монгол Улсын Эрүүл мэндийн тэргүүний ажилтан болон бусад салбарын шагналаар шагнуулж байсан, Клиникийн профессор цолтой, хэрэг хариуцах чадвартай, Олон хоньт овгийн Доржготовын Загдбазар, /Регистрийн дугаар: УС80093017/

Яллагдагч У.Оргил, Д.Загдбаяр нар нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрүүдэд түлэгдэлтийн улмаас мэс заслын тасагт хэвтэн эмчлэгдэж байсан Д.Сүндэръяагийн /4 настай, эмэгтэй/ эмчлэгч эмчээр ажиллаж эмчилгээ хийхдээ “Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношилгоо эмчилгээний удирдамж”, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “ Түлэгдсэн өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг зохион байгуулах удирдамж”-ыг мөрдөөгүй, эмнэлгээс гаргахдаа Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS 5095:2017 стандартын 9.5.1, 9.5.2-ыг мөрдөж ажиллаагүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс уг өвчтөн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг Залуучууд хэсэг 7-7 тоотод орших гэртээ уушгины хатгаа өвчнөөр нас барсан буюу “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугазүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан яллагдагч У.Оргил, Д.Загдбазар нарт холбогдох 1923001360090 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцааж, 2. Хэргийг тус аймгийн прокурорт очтол яллагдагч У.Оргил, Д.Загдбазарт наөмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан амь хохирогчийн өвчний түүх хэрэхавсаргагдсан болохыг дурдаж, 4. Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвл Б.Төрболд би эрүүгийн 1923001300000 дугаартай Д.Загдбазар нарт холбогдох хэрэгт прокурорын яллах 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 он08 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүгчийн 2021/Ш3/175 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. Шүүх Эрүүл мэндийн яамны Хүүхдийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэгаргасан шинжээч нар нь шинжээчийн тусгай мэдлэг чадвар, нотолсон баримт бичиг хэрэгт байхгүй, уг шинжээч нарын гаргасан дүгнэлтийн огноо тодорхойгүй, тэмдэг дарж баталгаажуулаагуй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 27.4 дүгээр зүйлийг зөрчсөн, мөн яллагдагч У.Оргил, Д.Загдбазар нарын эруугийн хариуцлага хүлээсэн эсэх лавлагааг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гаргуулан авсан ба 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд энэ нь ЭХХШТХ-ийн 31.3 дугаар 1. 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан "Мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамжийг 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн атанилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: 1. Эрүүгийн 1923001360090 дугаартай хэрэгт шүүхийн шинжилгээнбайгууллагаар болон шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур гаргуулсан хэд хэдэн дүгнэлт гаргуулсан болно. Эрүүл мэндийн яамны Хүүхдийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт нь хүчинтэй шинжээчийн дүгнэлт биш гэж үзэж, тухайн шинжээч нарыг шинжээчийн тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг хэрэгт байхгүй гэсэн үндэслэлээр шүүгч хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зуйлд нотлох баримтуудад ямар, ямар бичгийн баримтыг ойлгодог, ямар нотлох баримтыг ямар журмаар хүчинтэйд тооцох, ямар нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байхыг хуульчилжээ. Тухайлбал: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ" гэж, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэнэ" гэж тус тус заасан байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүл мэндийн яамны Хүүхдийн салбзөвлөлийн шинжээчийн дүгнэлт нь хүчинтэй шинжээчийн дүгнэлт биш гэж үзэж байгаа бол хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж нотлох баримтаар тооцохгүй байх шийдвэр гаргах, энэ талаар оролцогчийн санал хүсэлтийг харгалзан шийдвэрлэх боломжтой байсан. Учир нь Эрүүл мэндийн яамны Хүүхдийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэнь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөх цорын ганц дүгнэлт биш бөгөөд прокурорын хувьд нэмэлт дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон боловч мердегчийн зүгээс дүгнэлтийг гаргуулах явцад хуульд заасан зохих шаардлага хангуулаагүй байгаа боловч шууд прокуророос тухайн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх эрх хэмжээ эдлэхгүй юм. Иймд түүнийг нотлох баримтаас хасуулах талаар прокурор болон бус оролцогчийн хуулиар олгогдсон санал, эрхийг хэрэгжүүлэх боломжоор шүүх хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлд "Шинжилгэшүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх" талаар хуульчилсан ба шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шинжээч томилж болохоор байна. 2. Яллагдагч У.Оргил, Д.Загдбазар нарт холбогдуулан 2021 оны 06 дугаар сар16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Гэвч яллагдагчаар татахаас өмнө мөрдөгч 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдпрокурор руу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргах үедээ тэдний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагааг гаргуулан авсан байх ба энэ нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас өмнө хувийн байдлыг тогтоож буй үйл баримт биш юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зуйл Хувийн байдал гэдэгт юуг хамааруулах, хувийн байдлыг тогтоохын тулд ямар ажиллагаа хийж гүйцэтгэх талаар хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10-д "Хувийн байдлыг тогтоох" гэдэгт: 1. Мөрдөгч энэ хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хувийн байдлыг тогтоох зорилгоор дараах ажиллагааг явуулна: 1.1. Хувийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай тохиолдолд хувийн байдлыталаар нэмэлт мэдээлэл авах; 1.2. Гэрэл зураг, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэгээр нүүр царай, биеитөрх байдлыг бэхжүүлэх 1.3. Хуруу, алганы хээ, эсхүл бусад хэв загварыг бэхжүүлэх: 1.4. Шаардлагатай бол шинжилгээнд зориулж биеэс нь биологийн дээж авах, 1.5. Биед үзлэг хийх; 1.6. Харьцуулсан шинжилгээ хийх, 2. Хувийн байдлыг нь тогтооход саад учруулбал мөрдөгч холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэнэ. 3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувийн байдлыг тогтоосон мэдээллийг хавтаст хэрэгт тусгана" гэжээ. Гэвч яллагдагчаар татах хүнийг эрүүгийн хариуцлага хүлээж буй эсэхиЦагдаагийн байгууллага өөрсдийн сангаас гаргуулж авч байгаа үйл явц нь хувийн байдлыг тогтоож буй ажиллагаанд хамаарахгүй байх тул холбогдох хууль зөрчөөгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2021/Ш3/175 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс уг хэргийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцээд 175 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүл мэндийн яамны дэргэдэх хүүхдийн салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлт нь хүчинтэй бус тухайн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон холбогдох хуульд заасан журмыг зөрчсөн байна гэж эхний заалтаараа хэргийг прокурорт буцаасан. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хэд хэдэн шинжилгээний дүгнэлт гаргасан байдаг. Тэгэхээр өөрөө хэлбэл энэ хэрэг дээр дан ганц 1 дүгнэлт гараад энэ хэрэг шийдвэрлэгдсэн зүйл байдаггүй. Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дахь хэсэгт шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэсэн байдаг. Мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн дахь хэсэгт Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр энэ хэрэг дээр шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан байхад зөвхөн энэ дүгнэлт хүчин төгөлдөр бус байна гэж хэргийг прокурорт буцааж байгаа үндэслэлгүй харин бусад дүгнэлтийн хүрээд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байсан гэж прокурорын зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө тухайн шүүгдэгч У.Оргил, Д.Загдбазар нарын ял шийтгэлийн болон хувийн байдал тогтоож байгаа үйл явц гэж шүүх хэргийг буцаасан байгаа. Үүнийг прокурорын зүгээс мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил биш гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.10 дугаар зүйлд хувийн байдал гэдэгт юу хамаарах вэ? хувийн байдлыг тогтоох ажиллагаанд юу хамаарах вэ? гэдэг талаар заалтууд байдаг. Эдгээр заалтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 31.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хувийн бичиг баримтыг шалгах, шаардлагатай тохиолдолд хувийн байдлын талаар нэмэлт мэдээлэл авах, гэрэл зураг, дуу дүрсний бичлэг хийх” гэх мэт ажиллагаанууд байдаг. Өөрөөр хэлбэл тухайн яллагдагчаар татагдаж байгаа тэр хүн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна уу? гэдэг нь цагдаагийн албан хаагч өөрийн зүгээс сангаас орж харах зүйлийг бусад байгууллагаас гаргуулан авах үйл ажиллагаа биш байгаа. Иймд дээрх захирамж нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Эсэргүүцлээ дэмжиж байна. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв. Хохирогч Ж.Ичинноров давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргас тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв. Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа давж заалдах шатны шүүх хуралдаагаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Шүүгчийн захирамж хуульд нийцээггэж дүгнэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 62-оос 67 дугаар хуудсанд Эрүүл мэндийн яамнхүүхдийн салбар зөвлөлөөс томилогдсон шинжээчдийн дүгнэлт нь он, сар, өдөр бичигдээгүй байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шинжээчийн дүгнэлтэд нь он, сар, өдөр бичигдсэн байх ёстой гэснийг зөрчсөн гэж дүгнэдэг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд он, сар өдөр нь бичигдсэн байдаг. Шинжээчдийн тусгай мэдлэг чадварыг нотолсон баримт бичиг хэрэгт авагдаагүй гэж хэргийг буцаах үндэслэл болгож шүүх тайлбарладаг. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин Сүндэръяагийн үхлишалтгааныг тогтоосон эмч нарын эмчилгээ үйлчилгээтэй холбоотой ямар журам зөрчигдсөн бэ? гэдгийг тогтоосон 6 төрлийн шинжээчийн дүгнэлт байдаг. Эдгээр 6 төрлийн шинжээчийн дүгнэлт нь утга агуулгын хувьд яг адилхан байдаг. Сүндэръяа охины үхлийн шалтгаан эмч нарын буруутай үйл ажиллагааны талаар дүгнэсэн утга агуулга ижил шинжээчийн дүгнэлтүүд байдаг. Гэтэл зөвхөн 1 шинжээчийн дүгнэлтийн мэргэжил, ур чадвар, тусгай мэдлэгийг шалгасан баримт байхгүй гэдэг үндэслэлээр бусад шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх, прокурор, мөрдөгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг шинжээчээр томилох тохиолдолд тусгай мэдлэг, мэргэжил ур чадварыг тодорхойлсон баримт бичиг, шинжээчээр оролцож үндэслэлгүй байгаа эсэхийг шалгаж, тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэсэн байдаг. Тэгэхээр үүнийг шалгах л ажиллагааг тухайн субъектүүд хийх байх. Гэтэл заавал үүнийг хэргийн материалд хавсаргах шаардлагатай гэдэг хуулзаагаагүй шаардлагыг шүүгч тавьсан гэж үзэж байна. Хавтаст хэргийн 130 дугаар хуудаст шинжээч Батцэцэгийн дүгнэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.3 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлтийг шинжээч хувийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулсаар хүчинтэйд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэсэн. Гэтэл Батцэцэг шинжээч дүгнэлтээ явуулахдаа Мэргэжлийн хяналтын газрын албан бичигтэй буюу хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Аймгийн Цагдаагийн газрын дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргана хүргүүлэв хавсралт 2 хуудас, дарга Даваадорж гэсэн гарын үсэгтэй байгууллагын тэмдгээр баталгаажуулсан албан бичигтэй. Мөн Батцэцэг шинжээч өөрийн гарын үсэг тэмдгээр баталгаажуулсан байдаг. Хавтаст хэргийн 132-133 дугаар хуудсанд шинжээч Батцэцэгээс гаргасан шинжилгээтэй нь холбоотой шинжээчээс мэдүүлэг авсан. Тийм учраас хуульд заасан шаардлагыг хангасан шинжээчийн дүгнэлт мөн байна гэж үзэхээр байдаг. Үүнийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ дүгнэлт нь хуульд заасан хүчинтэй дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн яллагдагчийн хувийн байдлыг Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаөмнө буюу сэжигтнээр байх үед тодруулж, шалгасан ажиллагаа хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг зөрчсөн гэдэг дүгнэлтийг хийж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт мөрдөгч сэжигтний хувийн байдлыг тогтоох, яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор явуулна гэсэн байдаг. Тэгэхээр сэжигтэн гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнөх тухайн субъектийн статус юм. Сэжигтэн байх үед хувийн байдлыг тогтоох ажиллагаа хийж болохоор байдаг. Харин яллагдагчаар татсаны дараа мэдүүлэг авах ажиллагааг 12 цагийн дотор гүйцэтгэнэ гэсэн байдаг. Иймд бид нар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө сэжигтний хувийн байдлыг тодруулсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал биш юм. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хяншийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байгаа тул хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм гэв. Яллагдагч Д.Загдбазар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргастайлбартаа: Байхгүй гэв Яллагдагч Д.Загдбазарын өмгөөлөгч Б.Энхжаргал давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс Эрүүл мэндийн яамны хүүхдийн салбар зөвлөлийн дүгнэлтийг хуульд нийцсэн холбогдох баримтыг хэрэгт хавсаргах шаардлагагүй гэж байгаа болов ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “шалгаж” гэж тодорхой зааж өгсөн байгаа. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд холбогдох материалыг хавсаргах ёстой байдлаар хуульчилсан байгаа. Тийм учраас шинжилгээтэй холбоотой тухайн хүний ур чадварыг шалгасан байдал, шинжээчээр оролцохыг зөвшөөрсөн байдал болон холбогдох зүйлүүдийг тодруулж хэрэгт хавсаргах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйл дээр мэргэжил, ур чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцож болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгаж тухайн хүн шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг нарийвчилж Шүүхийн шинжилгээний тухай хуульд үүнтэй холбоотой материалыг заавал хэрэгт хавсаргахаар хуульчилсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр он, сар, өдөр болон шинжилгээ хийсэн он, сар, өдрийг заавал бичихээр хуульчилсан байгаа. Түүнчлэн тамга, тэмдгийг дарж баталгаажуулах ёстой байгаа. Яллагдагчийн өмгөөлөгчийн хувьд хувийн байдалтай холбоотой, урьд өмнө ял шийтгэл эдэлж байсан эсэхийг тодруулах шаардлагатай байгаа. Сэжигтнээр тогтоогдсон байна. Түүнээс биш яллагдагч гэдэг байдлаар таслал, зай байна гэж хохирогчийн өмгөөлөгч яриад байна. Тэгэхдээ миний үйлчлүүлэгчийн хувьд сэжигтнээр татагдан мэдүүлэг өгсөн зүйл байхгүй. Харин гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Тийм учраас яллагдагчаар татагдаад түүний дараа 12 цагийн дотор хувийн байдалтай холбоотой мэдээллийг тодруулах нь зүйтэй байгаа. Ял шийтгэлтэй эсэх нь хувийн байдалтай хамаарна тийм учраас шүүхийн шатабуюу нотлох баримтыг цуглуулах боломжгүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буюу прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэв. Яллагдагч У.Оргилын өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлээс үзэхэд нэмэлт дүгнэлт гаргуулахаар шинжээч томилоход мөрдөгчийн зүгээс хуульд заасан зохих шаардлага хангуулаагүй гэдэгтэй маргаагүй зөвшөөрсөн гэж ойлгогдохоор эсэргүүцэл бичигдсэн байсан. Тухайн дүгнэлт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж шүүх үзсэн. Яллах дүгнэлтэд тусгагдсан учраас шүүхийн шатанд нөхөн гаргах боломжгүй ажиллагааг хийлгэхээр прокурорт буцаасан гэж ойлгож байна. Хамгийн гол нь тухайн дүгнэлтийг шүүхээс хэрэгт ач холбогдолтой гэж үзсэний үндсэн дээр процесс журмын зөрчлийг арилгуулж хэргийг хянан шийдвэрлүүлэх гэсэн зорилгоор прокурорт буцаасан байгаа. Тэгэхээр прокурор шүүх өөрөө шинжээч томилж болно гээд байгааг ойлгохгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд зөрчигдсөн журмыг шүүх өөрөө шинжээч томилж нөхөж залруулах үндэслэл байхгүй. Тийм учраас урьдчилсан хэлэлцүүлгийн үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журам зөрчигдсөн. Энэ зөрчлийг арилгуулахаар буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэл байхгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокурорын эсэргүүцлийг үндэслэн У.Оргил, Д.Загдбазар нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, анхан шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Яллагдагч У.Оргил, Д.Загдбазар нарт холбогдох хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож ирүүлээгүй байна. Прокуророос У.Оргил, Д.Загдбазар нарыг 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдрүүдэд түлэгдэлтийн улмаас мэс заслын тасагт хэвтэн эмчлэгдэж байсан Д.Сүндэръяагийн эмчлэгч эмчээр ажиллаж эмчилгээ хийхдээ Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж, эрүүл мэндийн сайдын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Түлэгдсэн өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг зохион байгуулах удирдамж”ыг мөрдөж ажиллаагүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйгээс уг өвчтөн гэртээ уушигны хатгалгаа өвчнөөр нас барсан гэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. Гэвч яллагдагч У.Оргил, Д.Загдбазар нарын тус бүр ямар үйлдэл, эс үйлдэхүй нь Зонхилон тохиолдох өвчин, эмгэгийн оношлогоо, эмчилгээний удирдамж, эрүүл мэндийн сайдын 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 136 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Түлэгдсэн өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээг зохион байгуулах удирдамж”-ийн ямар заалтыг зөрчсөн нь хохирогч Сүндэръяагийн нас барахад нөлөөлсөн нь яллах дүгнэлтээс тодорхойгүй байгаа нь шүүгдэгч нар нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй, гэмт хэргийг хэн хэзээ, хаана яаж үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хангалттай тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл: Яллагдагч У.Оргил, Д.Загдбазар нарын хэн нь ажил, албан тушаал, албаны үүрэг, цаг хугацааны хувьд хохирогч Сүндэръяагийн эмчлэгч эмчээр ажиллаж байсан, яг хэнийх нь ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй хохирогчийн нас барсан үйлдэлд буруутай эсэхийг нарийвчлан тогтоогоогүй байна. Хэргийн үйл баримт хангалттай тогтоогдоогүй тохиолдолд анхан шатны шүүх энэ яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон байна. Түүнчлэн хэрэгт мөрдөгч шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.4 дүгээр зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 9 дүгээр зүйл, 17 дугаар зүйлийн 17.3 гэсэн хуулийн хэд хэдэн заалтыг биелүүлээгүй зөрчсөн байгааг зөвтгүүлэхээр буцаасан анхан шатны шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 175 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Төрболдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ