Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2024/0107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Батзориг, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:*********/

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч *******, ******* нарын хооронд үүссэн Нөхөн ногдуулалтын актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахтай холбогдох захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* хариуцагч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч *******, ******* нарт холбогдуулан Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан 840,601,195,06 төгрөгийн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. ******* ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0297550 дугаар шийтгэлийн хуудсаар 7,244,021,680.50 төгрөгийн зөрчилд нийт 973,017,276.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг татвар төлөгч эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянан хэлэлцээд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчдын үйлдсэн шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж[1], Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газарт ирүүлсний дагуу дахин шалгаж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна.[2]

2.2. Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 тоот нөхөн ногдуулалтын актаар 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд 593,108,616.52 төгрөгийн нөхөн Татвар 193,134,987.58 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

2.3. ******* ХХК нь дээрх нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 22,776,300.00 төгрөгийн зөрчилд ногдох 2,277,620.00 төгрөгийн нөхөн татвар, 683,286.0 төгрөгийн торгууль, 455,524.00 төгрөгийн алданги нийт 3,416,430.00 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 6,329,352,149.48 төгрөгийн зөрчилд ногдох 590,830,996.52 төгрөгийн нөхөн татвар, 192,451,701.58 төгрөгийн торгууль, 120,246,548.07 төгрөгийн алданги нийт 903,529,246.17 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандсан.

2.4. Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ы өдрийн 09 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актаар 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд 593,108,616.52 төгрөгийн нөхөн татвар, 193,134,987.58 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөрөөс хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 25,287,255.39 төгрөгийн торгуулийн төлбөрийг бууруулж, 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд ногдох 593,108,616.52 төгрөгийн нөхөн татвар, 167,847,732.19 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 881,658,420.78 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.[3]

2.5. Нэхэмжлэгчийн зүгээс ... 1/ М*********** ХХК-иас 2016 онд харилцах дансаар орсон ажил үйлчилгээний орлого 1,158,214,864.18 төгрөгийн .... орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дээрх орлого нь ******* ХХК-ийн борлуулалтын орлого биш, 2/ ******* ХХК-иас шилжүүлсэн 480,853,472.00 төгрөг буюу 437,139,520.00 төгрөгийн урьдчилж орсон орлогыг 2018 оны НӨАТ-ын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан, 3/ 100 хувийн хөрөнгө оруулагч Хятадын үндэсний газрын тосны корпораци компанид тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого шилжүүлсэнд төлбөр ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй, тоног төхөөрөмжийн түрээс гэж үзсэн 2,152,740,286.00 төгрөгийн 1,060,945,524.12 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй төлбөр болох ажилтнуудын цалин хөлс бөгөөд үүнийг компанитай хийсэн гэрээ, нэхэмжлэхээс тодорхой харагдана, 4/ ******* ХХК-ийн 100 хувийн хөрөнгө оруулагч Хятадын үндэсний газрын тосны корпораци компанид тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого нь Давхар татварын гэрээнд заасан "шан харамж, эрхийн шимтгэлийн орлого" биш, БНХАУ-тай байгуулсан Давхар татварын гэрээний дагуу БНХАУ-ын байнга оршин суугч татвар төлөгч, төрийн өмчит компанид шилжүүлсэн "үйл ажиллагааны орлого"-д хамаарах орлого тул Монгол Улсад төлөх орлогын албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй, 5/ Тэмдэглэх хэсгийн 5, 6-д хугацаандаа төлөөгүй татварт торгууль ногдуулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвараар 2016 оны 185,113,505.72 төгрөгт 22,200,663.29 төгрөгийн, 2017 оны 164,338,285.40 төгрөгт 21,058,666.61 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2017 оны 71,590,393.10 төгрөгт 19,803,704.24 төгрөгийн торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19-ийн "Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна ... " гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.6. Хариуцагчаас ...Татвар төлөгч ******* ХХК нь 2015-1017 оны татварын жилд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд нилээдгүй хэмжээний зөрчил илэрсэн. ******* компани нь М******* ХХК-тай 2016 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад энэ гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын орлогыг өөрийн харилцах ам.долларын дансаар 2016 оны 9 дүгээр сар, 10 дугаар сард тус тус хүлээн авсан боловч энэ орлогын зарим хэсгийг буюу нийт 1.158.214.864.18 төгрөгийг НӨАТ-ын 2016 оны тайланд татвар ногдуулж, төлж, тайлагнах үүргээ биелүүлээгүй зөрчлийг илрүүлсэн. Татвар төлөгч БНХАУ-ын хуулийн этгээдийн 100%-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан толгой компани нь Хятад улсад байдаг. Өөрийн толгой компанитай 2016 онд тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу өөрийн толгой компанид гүйцэтгэсэн ажлын орлогыг шилжүүлсэн байдаг. 2016 оны 9, 12 дугаар сард тус тус доллараар шилжүүлсэн, тухайн үеийн Монгол банкны долларын ханшаар татварын байцаагч тооцоолсон нийтдээ өөрийн толгой компанид 2.156.477.790.54 төгрөгийг Хятад улсын Үндэсний газрын тосны корпраци компанид шилжүүлэхдээ НӨАТ суутгаж, Монгол улсын төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчид шилжүүлсэн орлого эрхийн шимтгэлийн орлогодоо давхар татварын гэрээний 12.2-т заасны дагуу 10%-аар албан татварыг суулгаж улсын төсөвт суутгаж төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн.... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байцаагчийн нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсэгт заасан М********* ХХК гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс 1.1 тэрбум төгрөгийн орлогыг тайлагнаагүй гэсэн зөрчил байдаг. Гэтэл үүнийг манай компани 2022 оны 04 дүгээр сарын тайланд тайлагнасан, ногдох татварыг ногдуулж тайлагнасан. Манай компани үйл ажиллагаа явуулснаас хойших бүх орлогоо нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа тайлагнасан гэж үзэж байна. Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2, 4 дэх хэсэгт нэг зөрчил дээр эрхийн шимтгэл мөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэсэн үндэслэлээр татвар, торгууль, алданги ногдуулсан байдаг. Ямар үйл явагдсан бэ гэхээр БНХАУ-ын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан БЖП үндэсний газрын тосны корпраци, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ******* гэж 2 компанийн хооронд тоног төхөөрөмж, түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээгээр 2015007 гэсэн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр ямар үйл ажиллагаа явагдах бэ гэхээр түрээслүүлэгч нь Хятад улсын БЖП төрийн өмчит компани. Тухайн компани нь газрын тосны хайгуул хийх тоног төхөөрөмж, тоног төхөөрөмжийг ажиллуулах ажиллах хүчийг нийлүүлэх гэсэн гэрээ байгаа. Энэ гэрээний дагуу 2015 оноос хойш 3 төсөл дээр ажил хийгдсэн. Үүнийг татварын улсын байцаагч нар шалгахдаа янз бүрээр авч үздэг. Нийслэлийн татварын улсын байцаагч 2019 онд шалгахдаа 20%-аар татвар ногдуулсан. Татварын ерөнхий газрын байцаагч нар шалгахдаа эрхийн шимтгэлийн орлого байна гээд 10%-аар ногдуулж холбогдох торгууль, алданги ногдуулсан байдаг. Бид үзэхдээ манай үйл ажиллагаа эрх, эрхийн шимтгэл биш гэж үзсэн. Яагаад вэ гэхээр санхүүгийн тайлангийн олон улсын стандарт дээр хайгуул, хайгуулын хөрөнгийг үнэлэх зардалд тусгахыг зохицуулсан байдаг. Энэ стандартаар бол хайгуулын зардлыг хэрэв ТЗҮ батлагдаад үнэхээр орд байна гэдэг юм уу, үйл ажиллагаа явуулах нь тогтоогдох юм бол биет бус хөрөнгө гэж захиалагч үзээд хөрөнгөдөө бүртгэж болно. Харин ямар ч нөөц тогтоогдохгүй бол тухайн оны зардлаар тавигддаг, стандартаар бол ийм зохицуулалттай байна. Энэ нь захиалагч талын асуудал биет бус хөрөнгө гэж үзэх үү, зардаг гэж үзэх үү. Эрхийн шимтгэл гэдэг нь эрх борлуулсан тохиолдолд эрхийн шимтгэл үүснэ. Хэрэв нөөц тогтоогдоод хайгуулын зардлыг биет бус хөрөнгө гэж тухайн компани захиалагч тал үзвэл тэр хөрөнгөө бусдад ашиглуулахтай холбоотой үүсэх харилцаа дээр эрхийн шимтгэл гэж гарч ирнэ. Тэрнээс манай үйл ажиллагааны үр дүнг эрхийн шимтгэл гэж үзэж болохгүй. Сангийн яамны сайдын тушаалаар батлагдсан тушаал дээр хамаарах хүрээг зааж өгсөн байдаг. Эрхийн шимтгэл гэдэг бол захиалагч тал өөрийн санхүүгийн тайлан баланс дээр биет бус хөрөнгө гэж үзээд зөвшөөрөөд энэ бол ТЗҮ батлагдсны дараах үйл ажиллагаа, орд газар тогтоогдоод орд газар ашигтай байх нөхцөлд ТЗҮ батлагдана. Батлагдсаны дараа тухайн компани хөрөнгөө бусдад ашиглуулах юм уу, ингэсэн тохиолдолд эрхийн шимтгэл үүснэ. Манай хайгуул хийж байгаа компаниуд үйл ажилгаанд нь ордог. Тэгэхээр байцаагч нар манай компанийг эрх борлуулсан гэж үзэж татвар ногдуулсан нь татварын үндэслэлгүй байна гэж үзэж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухайн хуулийн 9 дүгээр зүйлд эрхийн шимтгэлийн орлогод зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны зохиогчийн эрхээд хамаарах бүтээлийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр. Патентын тухай хуульд заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүн болон ашигтай загвар ашигласны болон ашиглах эрхийн төлбөр. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу барааны тэмдэг ашиглах болон ашиглах эрхийн төлбөр. Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр. Үйлдвэр, худалдаа шинжлэх ухааны туршилтын тоног төхөөрөмжийг ашигласны болон ашиглах эрхийн төлбөр болон эдгээртэй адилтгах бусад эрх ашигласны төлбөр хамаарна гээд хуульд заасан. 2.1 тэрбум төгрөгтэй холбоотой НӨАТ ногдуулаагүй гэдэг дээр тайлбар хэлье. Мөн гэрээний 2 дугаар зүйл дээр хүн хүч гэдэгт дээрх тоног төхөөрөмжөөс гадна түрээслүүлэгч нь мэргэжилтэнгүүд нийлүүлэх бөгөөд цаашид ажиллах хүч гэх хавсралт 1-т заасан тоног төхөөрөмжийг ажиллуулах юм. ******* нь эдгээр мэргэжилтнүүдийн хөдөлмөр, аюулгүй байдлыг хангана. Түрээслүүлэгч нь эдгээр ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах зөвшөөрөл лицензийг авах үүрэгтэй. Түрээслэгч нь ажиллах хүчний цалин, урамшуулал болон холбогдох нийгмийн даатгал, бусад төлбөрийг төлнө гэж заасан. БЖП үндэсний газрын тосны корпраци гээд Хятад улсын толгой компанид шилжүүлсэн 2.1 тэрбум төгрөг дотор тоног төхөөрөмжийн түрээс, түүнийг ажиллуулсан 17 ажилтны цалин, хөдөлмөрийн хөлсийг шилжүүлсэн байдаг. Үүнийг байцаагч нар салгаж үзэхгүйгээр нийтэд нь НӨАТ ногдуулсан. Тоног төхөөрөмж түрээсэлснийг эрхийн шимтгэлийн орлого гэж үзээд НӨАТ ногдуулсан. Гэтэл энэ дотор ажилтны цалин, хөдөлмөрийн хөлс байгаа. Ажилтны цалин хөлсөд НӨАТ ногдуулдаггүй. Тухайн ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1-т Энэ хуулиар дараахь хөдөлмөрийн харилцааг зохицуулна. Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээтэй холбоотой үүссэн, 4.1.15-д Ажилтан ажил олгогчийн удирдлага заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг гэж заасан. Энэ 2 заалтаас үзэх юм бол хөдөлмөрийн харилцаа үүссэн 17 ажилтантай ******* компанийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн учраас Хөдөлмөрийн тухай хуулиар энэ харилцаа зохицуулагдана. Ажил олгогч мөн хуулийн 41.3 Ажил олгогч ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж заасан. Энэ ажилтнууд бол гэрээний дагуу цалин хөдөлмөр эрхэлсний орлого олсон байгаа учраас НӨАТ ногдуулахгүй. Байцаагч нар юу гэж үздэг үү гэхээр танайх нийтэд нь шилжүүлсэн цалин, хөдөлмөрийн хөлс гэдэг ч юм уу тийм утгаар мөнгө шилжүүлээгүй гэдэг. Эрхийн шимтгэлийн орлого гэхээр 10%-иас хэтрэхгүй гэсэн давхар татварын гэрээний заалт байна. Манайх болохоор үйл ажиллагааны орлого гээд давхар даатгалын гэрээгээр орлого олсон, тайлагнасан тэр талдаа төлнө гэж үзэж байна. Монгол улсад бол төлөхгүй, Хятад улсад тайлангаа гаргаад холбогдох зардлаа хасаад үйл ажиллагааны орлогын гол зарчим нь орлогоос зардлыг хасаж татвар ногдуулдаг зарчимтай. Энийг хангахын тулд орлого олсон этгээд тэнд ээ тайлагнаад татвараа ногдуулна. Давхар татварын гэрээний зарчим нь болохоор тэр татварыг давхар ногдуулахгүй байх. Татварын улсын байцаагчийн актын 5 дахь хэсэгт НӨАТ 2016 онд 185.113.505,72 төгрөг, 2017 онд 163.330.285 төгрөг нийт 339.451.790,12 төгрөг хуулийн хугацаанд төлөөгүй гээд алданги торгууль ногдуулсан байдаг. Энийг яаж ногдуулсан бэ гэхээр 1 сарын орлогоо бид нар тайлагналаа 2 дугаар сарын 10-ны дотор тайлагнах төлөх үүрэгтэй, НӨАТ-ын тухай хуулиар. Татварын улсын байцаагч хуулийн дагуу 2 дугаар сарын 10-нд төлөөгүй байх юм бол манайх 2 дугаар сарын 20-нд төллөө гэхэд 10 хоногийн торгууль, алданги тооцоод явсан. Гэтэл тухайн үед 2008 оны Татварын ерөнхий хууль хэрэгжиж байсан татвар, алданги, торгууль, өрийг төлөх хөөн хэлэлцэх хугацаа 43.5-д татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна гэж заасан. Ерөнхий зохицуулалт татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна. Татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа НӨАТ-ын хувьд 12 дугаар сарын 31-ний өдөр байна. Татварын ерөнхий хуулиар 11.1-т татвар нөхөн ногдуулах, алданги торгууль ногдуулах, хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй. Мөн хуулийн 11.3.2-т тайланг сар, улирал бүр гаргаж татвар төлөхөөр хуульд заасан татварын хуулийн хувьд тухайн жилийн 12 дугаар сар буюу жилийн эцсийн татварын тайлан гаргаж, татвараа төлж дууссан байх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тооцно гэж заасан байна. Тэгэхээр НӨАТ-ын тайлан бол 12 дугаар сарын тайлан дараа оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төлөх ёстой. Тэгэхээр дараа оны 1 дүгээр сарын 10-аас эхэлж татварын алданги, торгуулийг тооцох эрх зүйн үндэслэлтэй байна. Байцаагч нар өмнөх жил дотор нь алданги, торгууль тооцсон нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Татварын улсын байцаагчийн актын 1 дүгээр хэсэгт манай компани 2015-2022 оны хугацаанд харилцах дансаар нийт 15.992.667.143,77 төгрөгийн орлого орж ирсэн. Эндээс НӨАТ-ыг хасахаар 14.538.788.312,52 төгрөгийн борлуулалтын орлого олсон гэж үзэж байна. Үүнийг нэг ч төгрөгийн зөрүүгүй НӨАТ-аа тайлагнасан. Хариуцагч талаас тайлбар гаргаж байна. Татварын актаар тогтоосон байхад нөхөж тайлагнасан гэж нөхөж тайлагнаж болохгүй, хориглосон гэсэн хуулийн заалт татварын хууль тогтоомжид байхгүй. Манай компани борлуулалтын орлогыг олон улсын стандартаар хэзээ зөвшөөрсөн тохиолдолд бид нар тайлагнах үүрэгтэй, ёстой. Зохимжтой нөхцөл хангагдсан тохиолдолд 2022 онд тайлагнасан. Байцаагч нар бол 2015-2017 оны хүрээнд шалгасан, тэрнээс хойш шалгалт хийгээгүй учраас энэ тал дээр мэдээлэл дутуу байна. Эрхийн шимтгэлд газрын гүнд байгаа газрын тосны мэдээллийг хэний өмч үү, хэн эзэмшиж ашиглах эрхтэй вэ гэдгийг бид нар тогтоох ёстой. Тэр мэдээлэл ******* компанийн өмч биш, М********* ХХК буюу захиалагчийн өмч. Өмчийг хэн ашиглах уу, бусдад түрээслүүлэх үү гэдгээс шалтгаалаад М****** ХХК-д эрх шилжүүлсэн орлого яригдах болохоос биш, манайд бол үйл ажиллагааны орлого. Үйл ажиллагааны орлогыг давхар даатгалын гэрээнд Монгол улсад ямар тохиолдолд төлөх вэ гэхээр төлөөлөгчийн газар байгуулагдсан түүгээр дамжуулж үйл ажиллагаа явуулсан тохиолдолд төлөх хуулийн зохицуулалттай байна. Монгол улсаас эх үүсвэртэй орлого гэж ярилаа. Эх үүсвэртэй орлого гэж 2020 оноос татварын хууль тогтоомж шинэчлэгдсэнээс хойш Монгол улсаас эх үүсвэртэй орлого гэж яригдах болсон. Монгол улс олон улсын гэрээнд татвараас зайлсхийх, татварын суурийг давхардуулахгүй байх олон улсын гэрээнд нэгдсэнээс хойш Монгол улсаас эх үүсвэртэй орлого гэж яригдах болсон. Манай маргаан бол тэрнээс өмнөх асуудал. Нийслэлийн Татварын газарт шалгуулахад байцаагч нар танайх компанийн орлогыг нуусан байна гэсэн. Дараагийн удаа Татварын ерөнхий газарт шалгуулахад энэ гарч байгаа зөрчлийн талаар нэг ч удаа танилцуулаагүй бид 2-той 1 удаа уулзсан. Гарч байгаа зөрчил холбогдох тайлбаруудыг аваагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа хийгдээгүй, процесс зөрчсөн бид нарт актыг хүлээж авахад ямар ч ойлголт, мэдээлэл байхгүй байсан. Бид нар Х****** гэж байгаад байцаагч нарын акт гарсны дараа М******* ХХК-д ирж байгаа юм байна гэдгийг ойлгоод, судлаад холбогдох тайлбаруудаа өгсөн байна гэжээ.

3.2. Хариуцагч Ч.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Актын 1 дүгээр зөрчлөөр М***** ХХК татвар төлөгчийн тайлбарласан 2022 оны 4 дүгээр сард тайлагнасан гэж яриад байгаа анхан шатны шүүх дээр гаргасан нэмэлт тайлбарт тэр нь компанийн орлого байсан гэж дурдсан байсан. Бид энэ тайлбарыг аваад шалгаж үзсэн, сая нэмэлт нотлох баримт гаргаж өгсөн тэр дээр Монголиан У****** ХХК нь 2019 оны 3 дугаар улиралд татварын албанд тайлан өгөөд тэрнээс хойш тайлан өгөөгүй байна. Байгуулагдсанаас хойш хайгуулын үйл ажиллагаа явуулдаг учраас НӨАТ төлөгч болоогүй. Татвар төлөгчийн гэрчилгээнд тухайн М******** ХХК нь ямар татвар төлөгчөөр бүртгэгдсэн нь байгаа, НӨАТ төлөгч бол биш. 2, 3 дугаар хавсралтад татварын албаны бүртгэл мэдээллийн сангаас авсан тайлан ирүүлсэн байдал нь харагдаж байна. Хамгийн эхэнд 2019 онд, хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар улирлын тайланг хүлээж авсан байдалтай, 2020, 2021, 2022 оны тайлан огт ирүүлээгүй. Татвар төлөгчийн тайлбарлаж байгаа 2016 оны орлогыг НӨАТ-ын тайланд тайлагнаагүй байсан учраас 2022 оны 4 дүгээр сард компанийн нэр дээр тайлагнасан нь үндэслэлгүй худал мэдээлэл өгч байна гэж нэмж хэлмээр байна. Татвар төлөгч талаас Маргаан таслах зөвлөлд анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх яг энэ орлогыг 3 өөрөөр тайлбарлаж гомдол гаргасан байдаг. Би нэмэлт тайлбар хүргүүлэхдээ үүнийг шүүхэд өгсөн. Энэ дээр Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдолдоо 1.195.000.000 төгрөгийн компанид шилжүүлсэн барьцааны мөнгө, компанийн орлого юм, манай орлого биш гэж тайлбар өгсөн. Анхан шатны шүүхэд гаргасан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19/22 дугаартай нэхэмжлэлийн 1 дэх хэсэгт М***** ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хийсэн ажил гүйцэтгэл, гэрээний дагуу орлого хүлээн авсан, энийг 2016 оны 12 дугаар сарын тайланд зарим хэсгийн 1.151.000.000 төгрөгийн орлогыг 2018 оны 3 дугаар сарын НӨАТ-ын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан болно гэсэн тайлбар гаргасан. Энэ бол аль аль нь нотлогдоогүй. Давж заалдах шатны шүүхийн гомдолдоо энэ дутуу төлсөн орлогыг 2022 оны 4 дүгээр сарын тайланд тайлагнасан гэдэг. Нэг орлогыг 3 өөр тайлангаар нэхэмжлэлдээ бичсэн нь илт худал, тайлагнаагүй гэдэг нь харагдаж байна. Маргаж байгаа 2 дахь зөрчлийн хувьд хөдөлмөрийн гэрээгээр НӨАТ ногдуулахгүй гээд байна. Нэг талаас монголиа толгой компанийн Монгол улсад орж, ирж байгаа Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулаад ажил гүйцэтгээд байгаа тэр ажилчидтай яг ******* гэдэг компани хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Үнэхээр цалин, хөлс байсан юм бол хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол хувь хүний орлогын албан татвар цалин, хөдөлмөрийн хөлсөөр тусгаад монголиа компани өөрсдөө Монгол улсын нутаг дэвсгэр дээр 17 гадаад иргэдээс цалин хөлснөөс суутгал татвараас авах ёстой, энэ татвараа аваагүй байдаг. Үүнийг цалин, хөлс гээд тайлбарлах үндэслэлгүй гэж үзэж байна. Аж ахуйн нэгж суутгасан гэдэгт тайлбар хэлэхэд Монгол улсын нутаг дэвсгэрт ажил гүйцэтгэх гадны компани орж ирээд ажил гүйцэтгэсэн. Манай хуульчийн тайлбарласнаар хуулийн дагуу 20%-ийн ААНОАТ суутгах ёстой. Давхар даатгалын гэрээ хэрэглэгдэх нөхцөл нь татвар төлөгч өөрөө гадны компанитай гэрээгээр гадны компани руу орлого шилжүүлж байгаа бол шилжүүлэх болгондоо тэрийг аж ахуйн нэгжийн хуулийн этгээдээс суутгасан орлогын албан татвар гээд ТТ-13 маягтаар тайлагнах ёстой байдаг. Маягтаар тайлагнаад компанийн үйл ажиллагааны орлого байсан, Хятад улсын оршин суугчийн гэрчилгээтэй юм, ийм орлого олсонд нь бид нар тайлагнаж байна давхар татварын гэрээний энэ заалтаар татвараас чөлөөлөгдөх, эсвэл татвар нь хөнгөлөгдөөд 10% ногдохоо байна гэж тайлан гаргаж өгч байж давхар татварын гэрээ хэрэглэгдэх асуудал яригдана. Хариуцагч бид 2 давхар татварын гэрээ хэрэглээд 20% ногдуулахаас 10% ногдуулсан байгаа яагаад вэ гэвэл анх хяналт шалгалт Нийслэлийн Татварын газрын байцаагч нар шалгаад 2019 оны 3 дугаар сарын шийтгэлийн хуудсыг Нийслэлийн Маргаан таслах зөвлөл 2020 онд хэлэлцээд энэ бол оршин суугч бусын гэрчилгээгүй учраас давхар даатгалын гэрээ ашиглахгүй байсан, энэ бол 20%-аар ногдуулах байсан гээд дээд шатны байгууллага шалгаад түдгэлзүүлсэн. Манайд томилолт гарсны дагуу шалгаад татвар төлөгч талаас эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд татвар төлөгч талаас оршин суугч бусынхаа гэрчилгээг ирүүлнэ үү гээд баримт бичгийг шаардсан, ирүүлсэн учраас эрхийн шимтгэлийн орлогыг 20%-аар биш, 10%-аар давхар даатгалын гэрээ хэрэглэж ногдуулсан байна. 1 дүгээр зөрчилд татвар төлөгч талаас гүйцэтгэлийн хувиар нь тайлагнасан, стандартын дагуу тайлагнасан гэдэг асуудал яригдана. Энэ нь ААНОАТ-ын орлого хүлээн зөвшөөрөлт дээр яригддаг асуудал. 2016, 2017 оны ААНОАТ нь 2017 онд 4.9 тэрбум төгрөгний орлого тайлагнасан, НӨАТ-ын тайланд нэг төгрөгийн орлого тайлагнаагүй тайлан өгсөн байдаг. Татвар төлөгчийн хяналт шалгалтад хамрагдаж байгаа 2015-2017 оны орлогуудыг нийлбэр дүнгээр авч үзвэл ААНОАТ-ын тайлан дээр илүү орлого тайлагнасан, НӨАТ-ын тайлан дутуу байсан. Татвар төлөгч талаас 2018 онд нөхөж тайлагнасан гэж үзээд 4.9 тэрбум төгрөгийн орлого 2018 он руу шилжсэн, дутуу төлөлт гэж үзээгүй. Огт тайлагнаагүй байсан 1.1 тэрбум төгрөг М****** ХХК-ийн орлогыг зөрчилд авч үзсэн. НӨАТ-ын тухай хуулийн дагуу бол ерөөсөө гүйцэтгэлийн хувиар орлого хүлээн зөвшөөрнө гэдэг асуудал байхгүй төлбөрийг хүлээж авсан өдрөөр, нэхэмжлэл үйлдсэн өдрөөр гээд орлого хүлээн авах, зөвшөөрөх 3 асуудал байдаг. Гүйцэтгэлийн хувийн жин, санхүүгийн тайлан стандарт дээр санхүүгийн тайлангийн орлого, ААНОАТ-ын тайлан тусгай борлуулалтын орлого дээр гүйцэтгэлийн хувийн жин яригдана. Ажил хийгдсэн тухайн бүр нь гүйцэтгэлийн хувиа үнэлээд орлогоо хүлээн зөвшөөрөх асуудал яригдана энэ бол НӨАТ-ын орлогод хамаарахгүй. Татвар төлөгч эх үүсвэртэй орлого бол 2020 оноос хойш хэрэгжиж эхэлж байгаа гээд бруу хэлчих шиг боллоо. ААНОАТ-ын тухай хуульд 2013 онд өөрчлөлт ороод Монгол улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн, бараа ажил үйлчилгээ гэж байсныг Монгол улсын нутаг дэвсгэрээс эх үүсвэртэй гэдэг өөрчлөлтийг оруулж байсан энэ нь 2013, 2014 оноос хойш хэрэгжиж эхэлж байгаа процесс юм гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татвар төлөгч ******* ХХК нь 2015-1017 оны татварын жилд албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд нэлээдгүй хэмжээний зөрчил илэрсэн. Татвар төлөгчөөс шүүхэд гаргасан зөрчилд тухай бүрд нь хариу тайлбарыг өгье. ******* компани нь М***** ХХК-тай 2016 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад энэ гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын орлогыг өөрийн харилцах ам.долларын дансаар 2016 оны 9 дүгээр сар, 10 дугаар сард тус тус хүлээн авсан боловч энэ орлогын зарим хэсгийг буюу нийт 1.158.214.864.18 төгрөгийг НӨАТ-ын 2016 оны тайланд татвар ногдуулж, төлж, тайлагнах үүргээ биелүүлээгүй зөрчлийг илрүүлсэн. Энэхүү зөрчил нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, харилцах дансны хуулга, НӨАТ-ын тайлангаас тухайн орлогыг дутуу тайлагнасан нь харагддаг. Татвар төлөгчийн зүгээс тайлангаа гаргаагүй орлогыг 2022 оны 4 дүгээр сард тайлагнасан гэж шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ дурдлаа. Гэтэл Татварын ерөнхий хуулийн 6.1.28-т татварын жил гэдгийг тухайн жилийн 1 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацааг хамруулж ойлгохыг заасан байна. Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч нь тухайн жилийн татвар ногдох орлогыг үнэн зөв тайлагнах үүргийг хуулиар хүлээсэн, Татварын алба бол өнгөрсөн хугацаанд нөхөн шалгаж, тухайн хугацаанд мөрдөгдөж байсан хуулийн хэрэгжилтийг шалгадгаараа онцлогтой. Нэхэмжлэгч тал 2016 оны орлогыг бол тухайн татварын жилд тайлагнаагүй болохоор өөрсдийнх нь тайлбараар 2022 онд ногдуулсан гэж үндэслэлгүй тайлбарлаж байгаа ч гэсэн 2016 онд тайлагнаагүй, ногдуулаагүй гэдгээ зөвшөөрч байгаа хэлбэр гэж үзэж байна. 2022 онд манай татварын хяналт шалгалт 2015-2017 оны татварын жилийн хуулийн хэрэгжилтийг шалгасан. Манай акт 2021 онд гарсан, байцаагч нөхөн татвар ногдуулчхаад байхад тэр дүнгээр 2022 онд тайлагнах үндэслэл байхгүй, давхардуулж өөрсдөө төлөх байдал үүсэхгүй. 2022 онд тайлагнасан эсэхэд тайлбар ийм байна. Татвар төлөгч БНХАУ-ын хуулийн этгээдийн 100%-ийн хөрөнгө оруулалттай үүсгэн байгуулагдсан толгой компани нь Хятад улсад байдаг. Өөрийн толгой компанитай 2016 онд тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээг байгуулсан. Гэрээний дагуу өөрийн толгой компанид гүйцэтгэсэн ажлын орлогыг шилжүүлсэн байдаг. 2016 оны 9, 12 дугаар сард тус тус доллараар шилжүүлсэн, тухайн үеийн Монгол банкны долларын ханшаар татварын байцаагч тооцоолсон нийтдээ өөрийн толгой компанид 2.156.477.790.54 төгрөгийг Хятад улсын Үндэсний газрын тосны корпраци компанид шилжүүлэхдээ НӨАТ суутгаж, Монгол улсын төсөвт төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.5-д зааснаар бол оршин суугч бус буюу Хятад улсын хуулийн этгээд нь Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнээс олсон орлогоо Монгол улсын хуулийн дагуу НӨАТ төлөх үүрэгтэй. Орлого шилжүүлж байгаа тал буюу компани нь энэ орлогоос НӨАТ-ыг ногдуулж төсөвт төлж, тайлагнах үүргийг хүлээсэн боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. Татвар төлөгчийн зүгээс ажилчдын цалин, хөлсийг НӨАТ-аас чөлөөлөхөөр хуульчилсан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Хуулийн этгээд хоорондоо өөрийн толгой компанитай гэрээ байгуулсан. Тухайн гадаад улсын хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн орлогоос өөрийн компанийн ажилчдад цалин хөлс олгосон мэтээр тухайн Хятад улсын ажилчидтай харилцаа үүсгэсэн мэтээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж цалин, хөлс олгосон гэж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хуулийн этгээд хороондын гэрээний дагуу байгуулагдсан тус гэрээний дагуу төлбөрийг шилжүүлсэн байна. Гэрээний орлого хүлээж авч байгаа тал нь хэдэн хувийг цалин, хөлсний зардалд зарцуулах нь Хятад улсын хуулийн этгээдийн эрх хэмжээний асуудал. Гэтэл тэр компанийн өмнөөс цалингийн ажилчдад тооцож олгоод НӨАТ-аас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Мөн гэрээний дагуу шилжүүлсэн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн зөрчил, орлого татвар суутгаагүй зөрчилтэй байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар бол Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгч Монгол улсаас эх үүсвэртэй орлого олсон бол 20%-аар албан татвар төлөх хуулийн зохицуулалттай. Хэрвээ тухайн улстай Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчтэй бол Монгол Улсын Засгийн газар хооронд давхар татварын хэлэлцээртэй тохиолдолд хэлэлцээрийн заалтаар хувь хэмжээг тогтоож өгдөг зохицуулалттай байдаг. Монгол Улсын Засгийн газар болон Хятад Улсын Засгийн газартай бол давхар татварын гэрээтэй байна. Татварын улсын байцаагч нар орлого хүлээж авч байгаа толгой компанийг тухайн Хятад улсын байнга оршин суугчийн сертификаттай эсэхийг тодруулсан. Орлого хүлээж авч байгаа толгой компани нь Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид хамаарч байна. Хятад улсад байнга оршин суугч татвар төлөгч этгээд гэж тодорхойлогдсон. Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчид шилжүүлсэн орлого эрхийн шимтгэлийн орлогодоо давхар татварын гэрээний 12.2-т заасны дагуу 10%-аар албан татварыг суулгаж Монгол улсын төсөвт суутгаж төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил илэрсэн. М***** ХХК 2016 онд байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэлийн орлогыг 2 удаа тасдаж аваад нийтдээ НӨАТ ногдуулаагүй 1.158.000.000 орчим төгрөгийг тайлагнаагүй зөрчилд тодруулах шаардлагатай байна. Тайлбар хэлье. Талуудын хооронд байгуулсан гэрээнээс үзэх юм бол гүйцэтгэлийн хувиар орлогыг шилжүүлнэ гэж тохиролцсон байдаг. Гүйцэтгэлээ хүлээж аваад орлогоо хэсэгчилж шилжүүлээд тэр орлого нь НӨАТ ногдуулж, төсөвт төлөх орлого байсан. Энэ орлогыг 2022 онд хүлээн зөвшөөрөх нь манай компанийн эрх хэмжээний асуудал мэтээр үндэслэлгүй, хуульд нийцэхгүй тайлбарыг өгч байгааг харгалзаж үзээрэй гэж хүсэхээр байна. Татварын жил гэж тухайн татварын жилд олсон орлогыг төлж, тайлагнах үүргийг татвар төлөгчид хуулиар хүлээлгэсэн. Гэтэл татварын жил хамаарахгүй 2016 онд олсон орлогыг 2022 онд тайлагнаад, өнөөдөр 2022 онд тайлагнасан татвар дээр маргаан бүхий актыг өөрчлөх, бууруулах, үндэслэл болохгүй гэж үзэж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хуулиар бол Их хурал хууль баталсны үндсэн дээр нуусан орлогоо ил тод болгож, нөхөж тайлагнах түүнтэй холбоотой хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрддэг. Гэтэл 2016 оны татварын жилийн орлогыг 2022 онд тайлагнасан гэсэн үндэслэлгүй тайлбар гарч байна. Татвар төлөгч нуусан орлогоо хэдийд ч ил тод болгохыг хуулиар хориглоогүй гэж байна. Хуулиар үнэн зөв тайлагнах үүргийг хүлээлгэсэн байдаг. Өөрийн Хятад улсад байгаа толгой компанид шилжүүлсэн орлогод 2 улсын хуулийн этгээд хооронд байгуулагдсан гэрээний үндсэн дээр нийт гэрээний төлбөрийг шилжүүлсэн, энэ гэрээний төлбөрт нийт тухайн орлого хүлээж авч байгаа Хятад улсын компани үйл ажиллагааны орлого, түүнтэй холбоотой ажилчдыг цалинжуулах орлого орсон тухайн хүлээж авч байгаа тал өөрийн үйл ажиллагаанд хэрхэн яаж цалиндаа зарцуулах нь Хятадын улсын компанийн эрх хэмжээний асуудал. Гэтэл Монгол улсын хуулийн этгээд Хятад улсын иргэдтэй хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, гэрээ байгуулаагүй хуулийн этгээд хоорондоо байгуулсан гэрээг үндэслээд ажилчдын цалин хөлс гээд гэрээнд юуг ч ямар агуулгаар зохицуулсан байлаа гэхэд Монгол улсын хуулийн дагуу бид нар гэрээний нэршлээс үл хамаараад үйл баримтад үндэслээд аж ахуйн нэгж хооронд байгуулсан гэрээний дагуу түрээсийн орлого шилжүүлсэн НӨАТ болон ААНОАТ суутгаж авч Монгол улсын төсөвт төлж тайлагнаагүй зөрчил гэж үзсэн байна. Татвар төлөгч актын 3, 6-аас бусад зөрчилтэй маргаж байгаа гэтэл 1 дүгээр хэсэгт М****** ХХК-тай холбоотой зөрчилд тайлбар өгөөд маргаад байна. 1 дүгээр зөрчилд бас өөр нэг компанийн хүлээж авсан орлогоо тайлагнаагүй асуудал давхар явж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. Кап кодтой холбоотой ногдуулалт дээр тайлбар үндэслэл шүүх хуралдааны явцад нэг ч яригдсангүй ээ энэ хэсэг дээр талуудад дүгнэлт өгөгдсөнгүй гэж ойлголоо. Хугацааны алдангийн хувьд татварын алба тухайн төрлийн Татварын тухай хуулиар төлж, тайлагнах хугацааг зохицуулж байна. НӨАТ-ын тухай хуулиар бол дараа сарын 10-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй. 11-ний өдрөөс хугацаа хэтэрсэн татварын өрөнд тооцогдоод, хугацаандаа төлөөгүй татварын өр нь хоног тутамд алданги тооцсон үндэслэлтэй байна. Давхар татварын гэрээний эрхийн шимтгэлийн орлогод хамруулж үзсэн үндэслэлээ нэмж тодруулж тайлбарлая. Давхар татварын гэрээний 12.3-ыг уншихаар зөвхөн патент нь гэж хязгаарлаагүй байна, шинжлэх ухааны бүтээл, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, худалдааны зориулалттай ашигласан, ашиглах эрх эдэлсний төлөө бүх л төрлийн төлбөрийг хамруулна гэж заасан байна. Хятад улсын хуулийн этгээдийн захиран зарцуулах эрхтэй ажилчид нь бэлтгэгдсэн энэ тоног төхөөрөмжийг Монгол улсын ажилчид ашиглах зайлшгүй тусгай мэдлэг чадвар шаардаж байгаа шинжлэх ухааны багаж хэрэгсэл тоног төхөөрөмжид татварын алба хамааруулж үзээд эрхийн шимтгэлийн орлогодоо Монгол улсад хэлэлцэн тохирогч орлого шилжүүлж байгаа талд 10%-ийн татварыг суутгаж, Монгол улсын төсөвт төлүүлээгүй гэдэгт зөрчил гаргасан байна. Давхар татварын гэрээ нэг орлогод аль нэг улс давхардуулж татвар ногдуулахгүй гэдэг харилцааг зохицуулж байгаа боловч аль улсад татвар ногдуулах вэ гэдгийг зохицуулж өгсөн. Монгол улсаас авах ёстой татвараа хуулийн дагуу давхар татварын гэрээний дагуу заалтыг буруу хэрэглээд орлого шилжүүлж байгаа этгээдийн буруутайгаас Монгол улсын төсөв хохирох ёсгүй. 320 орчим сая төгрөг эрхийн шимтгэлийн орлого шилжүүлээд Монгол улсад орж ирэх орлогыг суутгагч үүргээ биелүүлээгүйгээс болоод Монгол улсын төсөв хохирол амсах ёсгүй. Актыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, ******* ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0297550 дугаар шийтгэлийн хуудсаар 7,244,021,680.50 төгрөгийн зөрчилд нийт 973,017,276.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл хянан хэлэлцээд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчдын үйлдсэн шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газарт ирүүлсний дагуу дахин шалгаж нөхөн ногдуулалтын акт үйлджээ.

2. Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 тоот нөхөн ногдуулалтын актаар 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд 593,108,616.52 төгрөгийн нөхөн Татвар 193,134,987.58 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

3. ******* ХХК нь дээрх нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан төлбөрөөс 22,776,300.00 төгрөгийн зөрчилд ногдох 2,277,620.00 төгрөгийн нөхөн татвар, 683,286.0 төгрөгийн торгууль, 455,524.00 төгрөгийн алданги нийт 3,416,430.00 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, үлдэх 6,329,352,149.48 төгрөгийн зөрчилд ногдох 590,830,996.52 төгрөгийн нөхөн татвар, 192,451,701.58 төгрөгийн торгууль, 120,246,548.07 төгрөгийн алданги нийт 903,529,246.17 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд хандсан.

4. Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ы өдрийн 09 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар нөхөн ногдуулалтын актаар 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд 593,108,616.52 төгрөгийн нөхөн татвар, 193,134,987.58 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 906,945,676.17 төгрөгийн төлбөрөөс хугацаанд нь төлөөгүй зөрчилд ногдуулсан 25,287,255.39 төгрөгийн торгуулийн төлбөрийг бууруулж, 6,352,128,349.48 төгрөгийн зөрчилд ногдох 593,108,616.52 төгрөгийн нөхөн татвар, 167,847,732.19 төгрөгийн торгууль, 120,702,072.07 төгрөгийн алданги, нийт 881,658,420.78 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчээс татварын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсэгт заасан зөрчлийг эс зөвшөөрч маргахдаа 881,658,420.78 төгрөгийн төлбөрийн зарим хэсэг болох 41,057,225.72 төгрөгийн төлбөртэй нэхэмжлэгч маргахгүй, үлдсэн дүнтэй маргасныг дурдах нь зүйтэй.

6. Шүүх маргаж буй 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1, 2, 4, 5 дахь хэсгүүдээс 1, 2, 5 дахь хэсэгт дурдсан зөрчлүүдийг хариуцагч зөв дүгнэсэн, харин 4 дэх хэсэгт дурдсан зөрчлөөс тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч, БНХАУ-д байрладаг Хятадын үндэсний газрын тосны компани-д тоног төхөөрөмж түрээслүүлсний орлогод нийт 2,156,447,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ татвар суутган тооцож төсөвт төлөөгүй гэж буруутгасны 1,091,794,761.88 төгрөг нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр, бусад нь ажилчдын цалин хөлс байхад тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрийг эрхийн шимтгэлийн орлого гэж үзэн 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтад зааснаар татвар ногдуулсан нь буруу гэж шүүх үзэн энэ хэсэгт хамаарах хэсгийг хүчингүй болгов. Тодруулахад:

7. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1 дэх зөрчлийн тухайд, татварын улсын байцаагч нар 2016 онд 1,158,214,864.18 төгрөг, 2017 онд 437,139,520.00 төгрөг нийт 1,595,354,384.18 төгрөгийн ажил үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 159,535,438.42 төгрөгийн нөхөн татварын төлбөр ногдуулжээ.

8. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр М****** ХХК-тай UVS1-2016-2D-001 дугаар "Монгол Улсын газрын тосны Увс-1 талбайд хоёр хэмжээст чичирхийллийн хээрийн бичиглэл, боловсруулалт, тайлал хийх ерөнхий гүйцэтгэл гэрээ" байгуулан Увс аймагт орших газрын тосны блок-1 талбайд чичирхийллийн хайгуулын судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээт ажлын урьдчилгаа төлбөрт ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1,097,800.00 ам.доллар буюу 2,128,370,728.00 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр гэрээний дагуу 439,120.00 ам.доллар буюу 971,149,009.60 төгрөг, нийт 1,536,920.00 ам. доллар буюу 3,099,519,737.60 төгрөгийг тус компанийн Голомт банкны ам.долларын ******** дугаар харилцах дансанд шилжүүлсэн орлогоос 1,665,857,672.14 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын "ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан"-д эцсийн хэрэглэгчээр бүртгэж тайлагнан, үлдэх 1,158,214,864.18 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системийн тайлангийн мэдээллээр нотлогдсон байна.

9. Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ******* ХХК-тай #2017CарCorpSeis01 дугаар Монгол Улс дахь блок IV, V дахь 3D ба 20 газрын чичирхийллийн хайгуулын үйлчилгээний гэрээ байгуулан Өвөрхангай, Баянхонгор аймагт орших газрын тосны блок 4, 5 талбайд хоёр болон гурван хэмжээст чичирхийллийн хайгуулын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. ******* ХХК гэрээт ажлын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу 2018 оны 1 дүгээр улиралд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 2,314,315,122.62 төгрөг, 02 дугаар сарын 01-ний өдөр 230,971,752.00 төгрөг, 03 дугаар сарын 01-ний өдөр 1,541,730,771.61 төгрөгийг тус тус шилжүүлсэн нь гомдол гаргагчийн Голомт банкин дахь төгрөгийн ********** дугаар харилцах дансны хуулгаар нотлогджээ.

10. Мөн ******* ХХК-ийн 2018 оны "ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан"-гийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалт, харилцах дансны хуулганы орлогын гүйлгээтэй тулгалт хийхэд ******* ХХК-иас гэрээний дагуу ажил үйлчилгээний төлбөрт 2018 оны жилийн дүнгээр 7,207,230,256.77 төгрөг шилжүүлснийг гомдол гаргагч нь тайландаа борлуулалтын орлогоор тайлагнасан.

11. ******* ХХК-ийн шилжүүлсэн 2018 оны 1, 2 дугаар сарын гэрээт ажлын төлбөр 2,313,897,158.75 төгрөгийг нэхэмжлэгч нь 2018 оны 3 дугаар сарын "ТТ-03а Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлан"-д борлуулалтын орлогоор эцсийн хэрэглэгчээр бүртгэж тайлагнасан нь татварын удирдлагын нэгдсэн системийн тайлангийн мэдээллээр нотлогдсон байна.

12. ******* ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 480,853,472.00 төгрөгийг Голомт банкин дахь төгрөгийн ********** дугаар харилцах дансанд шилжүүлж, 2017 оны 12 дугаар сард борлуулалтын орлогоор падаан бичсэн боловч тайлагнаагүй болох нь татварын удирдлагын нэгдсэн системийн татварын тайлан болон тооцооллын мэдээллээр нотлогдсон.

13. Нэхэмжлэгчээс "... 437,139,520.00 төгрөгийн урьдчилж орсон орлогыг 2018 оны НӨАТ-ын тайланд борлуулалтын орлогоор тайлагнасан болно" гэсэн гомдол үндэслэлгүй бөгөөд оршин суугч бус этгээдээс суутгасан албан татварыг "ТТ-036 Оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан"-гаар тайлагнах үүргээ биелүүлээгүй.

14. 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: гээд, мөн зүйлийн 7.1.1 дэх заалтад Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт "Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: гээд, мөн зүйлийн 8.1.1 дэх заалтад бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан тухай бүрд" гэж зааснаар нөхөн ногдуулалтын актаар 2016 онд 1,158,214,864.18 төгрөг, 2017 онд 437,139,520.00 төгрөг нийт 1,595,354,384.18 төгрөгийн ажил үйлчилгээний орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгалгүй, татвар ногдуулж төлөөгүй зөрчилд 159,535,438,42 төгрөгийн нөхөн татварын төлбөрийг ногдуулсан нь үндэслэлтэй байна.

15. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2 дахь зөрчлийн тухайд, нэхэмжлэгч нь Хятадын үндэсний газрын тосны корпораци компани-д тоног төхөөрөмж түрээслүүлсний орлогод шилжүүлсэн 2,152,740,286.00 төгрөгийн 1,060,945,524.12 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй төлбөр болох ажилтнуудын цалин хөлс гэж маргах боловч тус компанийн хөрөнгө оруулагч Хятадын үндэсний газрын тосны корпораци компанид 2016 онд тоног төхөөрөмж түрээслүүлсний төлбөрт 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчилд 215,647,779.05 төгрөгийн нөхөн татвар, 64,694,333.72 төгрөгийн торгууль, 43,129,555.81 төгрөгийн алданги нийт 323,471,668,58 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

16. Нэхэмжлэгч нь Хятадын үндэсний газрын тосны корпораци компани-тай 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр BGPMN-11-2016 дугаар Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээг байгуулан, тоног төхөөрөмж болон ажиллах хүчийг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлтэй газрын тосны тодорхой талбайд чичирхийллийн судалгаа, хайгуулын үйлчилгээг гэрээгээр хийж гүйцэтгэжээ.

17. Энэхүү гэрээний 1-д "Түрээслүүлэгч нь БЖП Монголиад ... хавсралт 1-д заасан тоног төхөөрөмжийг түрээслүүлэх", 2-т "Дээрх тоног төхөөрөмжөөс гадна түрээслүүлэгч нь мэргэжилтнүүдийг нийлүүлэх бөгөөд хавсралт 1-д заасан мэргэжилтнүүд нь тоног төхөөрөмжийг ажиллуулах ..., 2.1 Түрээслүүлэгч нь ажиллах хүчний цалин, урамшуулал болон холбогдох нийгмийн даатгал болон төлбөрийг төлнө" гэж заажээ.

18. Мөн гэрээний "Төлбөр тооцоо" гэх хэсгийн 5.1-д "Тоног төхөөрөмжийн түрээс болон ажиллах хүчний нийлүүлэлтийн нэг өдрийн зардал 13,000.00 ам.доллар /арван гурван мянган ам.доллар/ байх бөгөөд үнийн задаргааг хавсралт 1-д зааснаар тооцно", 5.3- д "БЖП Монголиа нь нэхэмжлэх дээр байгаа гарцаагүй дүнгээр Түрээслүүлэгчийн банкны данс руу цахилгаан шилжүүлгээр төлнө", хавсралт-3 үнийн саналд "тоног төхөөрөмжийн төлбөрийн өдрийн үнэлгээ нь 13,000.00 ам.доллар, тэмдэглэгээ хэсэгт операторын үйлчилгээ ороод" гэж зааснаас харахад түрээсийн гэрээ болон хавсралтад түрээсийн төлбөрийг тоног төхөөрөмжийн түрээсийг ажиллах хүчний хангалтын нэг өдрийн зардалтай хамтад нь нийт дүнгээр тодорхойлсон байна.

19. "Тоног төхөөрөмж болон түүнтэй холбогдох үйлчилгээний түрээсийн гэрээ"-ний дагуу "Хятадын үндэсний газрын тосны корпораци компани нь 2015 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт ажилласан 159 өдөрт хоногийн 8,025.00 ам.доллароор тооцож нийт 1,275,975.00 ам долларын BGP/MN-001-ээс BGP/MN-008 хүртэл дугаартай "Техникийн түрээсийн нэхэмжлэх"-ийг нэхэмжилсний дагуу нэхэмжлэгч нь 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 641,563.47 ам.доллар буюу 1,458,158,285.89 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 280,000.00 ам.доллар буюу 694,582,000.00 төгрөг, нийт 921,563.47 ам доллар буюу 2.152,740,285.89 төгрөгийг шилжүүлсэн нь Голомт банкны 8115100119 ам.долларын харилцах дансны хуулганы зарлагын гүйлгээгээр нотлогдож байна.

20. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан өмнөх гэрээний дагуу ажиллагсдын цалин хөлсний төлбөрийг тусад нь салгаж заагаагүй бөгөөд "ажлын тодорхойлолтыг гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөрт хоногийн 8,025.00 ам. доллар"-аар гэж нэхэмжилсний дагуу төлбөрийг шилжүүлсэн болох нь түрээслүүлэгч талын 8 нэхэмжлэх болон түүний албан ёсны орчуулгаар нотлогдсон тул "... 1,060,945,524.12 төгрөг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй төлбөр болох ажилтнуудын цалин хөлс ..." гэх гомдол үндэслэлгүй.

21. 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт "Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна гээд, мөн зүйлийн 7.2.5 дахь заалтад оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ", 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна", 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт "Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гээд, мөн зүйлийн 16.1.2 дахь заалтад оршин суугч бус этгээдээс энэ хуулийн 7.2.5-д заасан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө" гэж заасан тул оршин суугч бус этгээдээс ажил, үйлчилгээг худалдан авахад албан татварыг суутган авч төсөвт төлж тайлагнах үүргээ биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгчийн 2016 онд тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого 2,150,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ нэмэгдсэн өртгийн албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчилд 215,647,779.05 төгрөгийн нөхөн татвар, 64,694,333.72 төгрөгийн торгууль, 43,129,555.81 төгрөгийн алданги нийт 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

22. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 4 дэх зөрчлийн тухайд, нөхөн ногдуулалтын актын энэ хэсэгт нэхэмжлэгчийг Хятадын үндэсний газрын тосны корпораци компани-д 2016 онд тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй зөрчилд 215,647,779.05 төгрөгийн нөхөн татвар, 64,694,333.72 төгрөгийн торгууль, 43,129,555.81 төгрөгийн алданги нийт 323,471,668.58 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

23. Гэвч тус компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч, БНХАУ-д байрладаг Хятадын үндэсний газрын тосны компани-д тоног төхөөрөмж түрээслүүлсний орлогод шилжүүлсэн гэх дүнгийн бүрдлээс авч үзэхэд, 1,091,794,761.88 төгрөг нь тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөр, 1,060,945,524.12 төгрөг нь ажилчдын цалин хөлс байсан байна.

24. Шүүхээс хариуцагч нар 1,091,794,761.88 төгрөгийн тоног төхөөрөмжийн түрээсийн төлбөрт зөрчил тооцож, татвар ногдуулахдаа 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль болон "Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"[4]-ийн холбогдох зүйл, заалтыг буруу хэрэглэсэн гэж дүгнэлээ. Тодруулбал:

25. 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дахь заалтад "суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг", мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтад "Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар: ... в/эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого" гэж заажээ.

26. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзвэл, эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого нь Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй эсэхээс үл хамаарч 20 хувийн албан татвар ногдох орлого байхаар зохицуулжээ.

27. "Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Гэхдээ Хэлэлцэн хохирогч улсад бий болж байгаа шан харамж, эрхийн шимтгэлд тухайн улсын хуулийн дагуу татвар оногдуулж болох боловч уг шан харамж, эрхийн шимтгэлийг хүлээн авагч нь түүний жинхэнэ эзэмшигч мөн бол ийнхүү оногдуулж буй татвар шимтгэлийн нийт хэмжээний 10 хувиас хэтэрч үл болно" гэж зааснаар 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх хэсэгт заасан 20 хувь нь 10 хувь байж болохоор зохицуулжээ.

28. Энэ тохиолдолд, шүүхээс өгвөл зохих эрх зүйн дүгнэлт нь нэхэмжлэгчээс өөрийн компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч болох БНХАУ-д байрладаг Хятадын үндэсний газрын тосны компани-д тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого /1,091,794,761.88 төгрөгийн дүн бүхий/ нь эрхийн шимтгэлийн орлогод хамаарах эсэх асуудал юм.

29. Шүүх дараах үндэслэлээр тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого нь эрхийн шимтгэлийн орлогод хамаарахгүй гэж үзлээ. Үүнд:

30. Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Хэлэлцэн тохирогч улсад бий болж байгаа бөгөөд хэлэлцэн тохирогч Нөгөө улсад байнга оршин суугчид төлж буй шан харамж, эрхийн шимтгэлд Хэлэлцэн тохирогч нөгөө улсад татвар ногдуулж болно", 12.3-т "Энэхүү зүйлд хэрэглэгдэж буй шан харамж, эрхийн шимтгэл" гэсэн ойлголтод, уран зохиолын хэвлэн нийтлэх эрх, урлаг уран сайхан болон шинжлэх ухааны бүтээл,түүний дотор уран сайхны кино, бусад кино, радио болон телевизийн нэвтрүүлэгт зориулсан бичлэг, патент, ноу-хау, барааны тэмдэг болон дизайн, үүний зэрэгцээ загвар, зураг төсөл болон нууц томьёолол буюу процессыг ашигласан буюу ашиглах эрх эдэлсэн, эсвэл үйлдвэрлэл худалдаа буюу шинжлэх ухааны багаж хэрэгсэл, эсвэл үйлдвэр, худалдаа буюу шинжлэх ухааны туршлагатай холбогдсон мэдээллийг ашигласан буюу ашиглах эрх эдэлсний төлөө төлж буй бүх төрлийн төлбөрийг хамааруулна" гэжээ.

31. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч нь өөрийн толгой компани болох Хятадын үндэсний газрын тосны корпораци компани-д газрын тосны тодорхой талбайд чичирхийллийн судалгаа, хайгуулын үйлчилгээ үзүүлэхээр түрээсэлсэн тоног төхөөрөмжийн төлбөрт 1,091,794,761.88 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд үүнийг эрхийн шимтгэл-д хамааруулан тухайн орлогод төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй байна.

32. Иймд, нэхэмжлэгчийн тайлбарласан "Давхар татварын гэрээнд заасан "шан харамж, эрхийн шимтгэлийн орлого" биш, ... БНХАУ-ын байнга оршин суугч татвар төлөгч, төрийн өмчит компанид шилжүүлсэн "үйл ажиллагааны орлого"-д хамаарах орлого тул Монгол Улсад төлөх орлогын албан татвараас чөлөөлөгдөх үндэслэлтэй юм" гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байх тул нөхөн ногдуулалтын актаар хөрөнгө оруулагч компанид 2016 онд тоног төхөөрөмж түрээслүүлсний орлого 2,156,477,790.54 төгрөгийг шилжүүлэхдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган тооцож, төсөвт төлөөгүй гэх зөрчлийн дүнгээс 1,091,794,761.88 төгрөгийн зөрчлийг хүчингүй болгож, түүнд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг мөн хүчингүй болгох нь зүйтэй байна.

33. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 5 дахь зөрчлийн тухайд, нөхөн ногдуулалтын актаар 2016-2017 онд 349,451,791.12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 43,259,329.90 төгрөгийн торгууль, 23,293,686.16 төгрөгийн алданги, нийт 66,552,766.06 төгрөг, 2017 онд 71,590,393.10 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 19,803,704.24 төгрөгийн торгууль, 10,694,000.29 төгрөгийн алданги, нийт 30,497,704.53 төгрөгийн төлбөрийг тус тус ногдуулжээ.

34. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ы өдрийн 09 дүгээр тогтоолд[5], ... Зөрчлийн тухай хууль /2019.03.22-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт орсон/-ийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1-д "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн хэмжээ нь төлөх татварын хэмжээний 10 хувиас хэтрэхгүй байна" гэж зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэн тооцож үзэхэд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд торгуулийн хэмжээг 10 хувиар ногдуулахад 2017 онд 13,124,664.93 төгрөгөөр, нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй зөрчилд 10 хувиар торгуулийг тооцож үзэхэд 2016-2017 онд 12,162,590.46 төгрөгөөр тус тус илүү тооцсон байна. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д "Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх; 18.1.4. татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх" гэж заасны дагуу татвар төлөгч нь ногдсон татварыг хуулийн хугацаанд төлөх үүрэгтэй байна. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д "Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна", Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана: 16.1.1. тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө", Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2008 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-т Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ" гэж тус тус заасан ... гэх зэрэг дүгнэлт хийжээ.

35. Улмаар Татварын маргаан таслах зөвлөл нь маргаан бүхий нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 2017 онд 71,590,393.10 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 19,803,704.24 төгрөгийн торгууль, 10,694,000.29 төгрөгийн алданги, 2016-2017 онд 349,451,791.12 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 43,259,329.90 төгрөгийн торгууль, 23,293,436.16 төгрөгийн алданги, нийт 83,063,034.14 төгрөгийн торгууль, 33,987,436.45 төгрөгийн алданги, нийт 97,050,470.59 төгрөгийн төлбөрөөс 25,287,255.39 төгрөгийн торгуулийг бууруулж, 37,775,778.75 төгрөгийн торгууль, 33,987,436.45 төгрөгийн алданги, нийт 71,763,215.20 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

36. Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангаарх 2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар буцаан авах татварын 198,291,264.50 төгрөгийн үлдэгдлийг 1,595,354,384.18 төгрөгийн зөрчилд ногдох 159,291,264.50 төгрөгийн нөхөн татварын дүнгээр бууруулж 38,755,826.08 төгрөг болгож баталгаажуулсан байгаа нь уг маргаж буй актын Тэмдэглэх хэсгийн 1-д хамаарах зөрчилд холбоотой байна.

37. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар тодруулахад, буцаан авах татварын 198,291,264.50 төгрөгийн үлдэгдлийг зөрчилд ногдох 159,291,264.50 төгрөгийн нөхөн татварын дүнгээр бууруулж 38,755,826.08 төгрөг болгож баталгаажуулах талаар нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаагүй тухай хариуцагч тайлбарлаж, энэ үйл баримтыг нэхэмжлэгч үгүйсгэж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

38. Тиймээс шүүх энэ талаарх нотлох баримтыг цуглуулах нь хэрэгт нотолгооны ач холбогдолгүй гэж үзсэн болно.

39. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчид тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. Харин хэргийн оролцогчийн аль нэг нь зөвшөөрөөгүй бол шүүх хуралдааныг хойшлуулна. гэж заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нараас тодруулахад иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 7.1.1, 7.2.5 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 8.1.1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 16.1.2 дахь заалт, 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалт, 2008 оны Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Татварыг давхардуулж оногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НА-36210000003 дугаар Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 4 дэх заалтад заасан 2,156,447,790.54 төгрөгийн зөрчлөөс 1,091,794,761.88 /нэг тэрбум ерэн нэгэн сая долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун жаран нэгэн төгрөг наян найман мөнгө/ төгрөгийн зөрчил, түүнд хамаарах нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ

ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ