| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2024/04858/И |
| Дугаар | 102/ШШ2024/03789 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2024/03789
2024 оны 07 сарын 30 өдөр Дугаар 102/ШШ2024/03789 Улаанбаатар хот
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.Т******** 240 810 /хоёр зуун дөчин мянга найман зуун арван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ А*****нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7874 төгрөгөөс 3937 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 3937 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН