Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/17

 

С.*******, Б.******* нарт холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор Б.******* Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Д.*******а Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б. Хохирогчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б., шүүгдэгч С., түүний өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлоор Б.*******, С.******* нарт холбогдох 2123000390070 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-9, эхнэр-7 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******ын ******* /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Завхан аймгийн Завханмандал сумын Олонтүрүү багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овгийн *******ын *******, /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч З.*******, С.******* нар нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2021 оны 03 дугаар сарын 31-ээс 2021 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө бүлэглэн Завхан аймгийн Завханмандал сумын багийн гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.*******ын малаас 26 тооны эр хонь, 29 тооны төлөг, 12 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч овогт *******ын *******, овогт *******ын ******* нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар бүлэглэн, олон тооны мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарыг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, 3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, 4. Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас 3.584.051 төгрөг, шүүгдэгч С.*******оос 2.984.051 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.*******од олгож, 5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 морийг худалдан борлуулж, үнийг шүүгдэгч З.*******ын хохирогч Б.*******од төлөх хохиролд нөхөн төлөхөд зарцуулж, 6. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Б.*******, С.******* нарт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус бүр мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, 7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэБ.*******ыг Завхан аймгийн Завханмандал сумын нутаг дэвсгэрээс 2 жил 6 сарын хугацаагаар гадагш явахыг, шүүгдэгч С.*******ыг Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг 2 жил 6 сарын хугацаагаар тус тус хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр явах, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг тус бүр 2 жил 6 сарын хугацаагаар хүлээлгэж, 8. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй үлдсэн ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 9. Шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, 10. Шүүгдэгч Б.*******ын өмчлөлийн 2 морийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, 2 морийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, 11. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 12. Шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч С.*******ын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нарын цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдаж, 13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Д.*******а би Завхан аймаг дахь сдундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарын гэм буруугийн таладүгнэлт хийхдээ “...Шүүгдэгч нар нь нийт 67 тооны бог мал хулгайлсан гэдгийг”хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн хуульд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, үнэн зөв мэдүүлэг өгөх үүргийг яллагдагч хүлээдэггүй бөгөөд харин хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй байдаг. Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч нар 67 тооны бог мал хулгайлсан гэх үбаримт тогтоогдохгүй байхад зөвхөн хохирогчийн эргэлзээтэй мэдүүлэгт үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тодорхойлж, бодитой дүгнэлт хийж чадаагүй. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүүхгаргасан гомдолдоо: Өмгөөлөгч Б. миний бие Б.*******д холбогдох эрүүгийн хэрэгт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг 2021 оны 08-р сарын 19- ний өдөр хүлээн авч, зарим хэсгийг эс зөвшөөрөн энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, шүүхээр тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Харин шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нь нийт 67 тооны бог мал хулгайлсан" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд оролцсон гэрч Г., Б.. Б. нарын мэдүүлэгт ямаа байхгүй 30 орчим тооны хонь Байсан” гэж мэдүүлдэг. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.******* нарт холбогдох хэрэгт шүүгдэгч нар нь 29 тооны бог мал хулгайлсан байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08-р сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгч Б.*******ын өмгөөлөгч Б. давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрча,үй, нар мэдүүл өгөхдөө 30 гаруй хонь байсан гэдэг. Хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогчоос холбогдох малын данс бүртгэлээр 29 тооны хонь байх боломжтой нөхцөл байдлууд байдаг. Иймд Б.*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн зүйлчлэл дээр маргах зүйлгүй. Харин эргэлзээтэй байгаа зүйл нь олон тооны мал гэж хэдийгээр тооцогдох болов ч авсан хэмжээгээрээ 67 тооны хонь биш 29 тооны хонь байсан гэж хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч нар нь нийт 67 тооны бог мал хулгайлсан гэдэг дээр өөрчлөлт оруулж 29 тооны бог мал хулгайлсан гэж өөрчлөлт оруулж өгөөч гэсэн хүсэлт байгаа. Үүнтэй холбоотой төлөх төлбөрт өөрчлөлт орохоор байгаа тул давж заалдах гомдол гаргасан гэв. Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Д.*******а давж заалдах шатны шүхуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан баримт буюу хавтаст хэргийн 10, 11 дүгээр хуудаснуудхохирогчийн цагдаагийн байгууллагад ирүүлсэн гомдол мэдээллийг бүртгэж авсан байдаг. Уг гомдол мэдээлэлд хохирогч анх цагдаагийн байгууллагад 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гомдол мэдээлэл гаргахдаа 36 тооны бог малаа хулгайд алдсан гэдгээ маш тодорхой тоо, толгойгоор нь тодорхойлж мэдэж гомдол гаргасан хэр нь 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 67 тооны бог мал болгож анх хулгайлагдсан малынхаа тоог цагдаад мэдүүлж байснаасаа үндэслэлгүйгээр өөрчилсөн нөхцөл байдал байдаг. Үүн дээр нь холбогдуулж тогтоох шалгах ажиллагаа хийгдсэн байдаг. Гэрч болон холбогдогч нар мэдүүлэхдээ 29 тооны бог мал хулгайлсан талаар мэдүүлдэг. Б.*******ын мэдүүлэг хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдог. Яллагдагч С.******* нь бичиг үсэг мэддэггүй хүн байдаг ч 67 тооны мал байсан талаар огт ярьдаггүй харин 20 хонь 10 орчим ямаа байсан гэдэг. Харин Б.*******ын мэдүүлгээр 29 тооны хонь авсан талаар мэдүүлдэг. Ингэхдээ 20 тооны хонийг аа гэх айлд үлдээсэн. 4 тооны хонийг гэх айлд үлдээсэн. 3 хонийг С.*******т өгч явуулж заруулсан. Харин өөрөө 1 хонийг нь зарсан талаар ярьдаг. Энэ 29 тооны хонь хулгайлагдсаныг гэрч аа, , ******* нар мөн нотолдог. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч нарыг 67 тооны бог мал хулгайлсан гэдэг дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирлыг тодорхойлж, тогтоосон хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв. Хохирогчийн өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нь малаа алдаад тухайн орон нутагтаа хайж байгаад зарим малаа олсон байдаг. Харин олоогүй малаа цагдаа дээр очиж мэдэгдсэн байх. Шүүгдэгч С. өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэж байна. Мэдээж энэ эрхийг нь танилцуулаад өмгөөлөгчийг нь байлцуулж авсан 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгт 30 тооны хониноос гадна 10 гаруй ямаа хамт байсан гэдгийг мэдүүлсэн байдаг. Энэ мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудад үндэслэж шүүх шийдвэрээ гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхийг хүсэж байсан хэр нь өнөөдөр хохирлыг буюу нотлогдвол зохих зүйлийг бодитой тогтоосонгүй гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. өмгөөлөгчийн гомдлын тухайд шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэсэн байна. Шүүхээс Б.*******д ямар хохирол тогтоосон бэ? гэхээр 3.584.051 төгрөг гаргуулахаар тогтоосон. Гэтэл 29 тооны мал хулгайлсан тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү? гээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүхээс тогтоосон хохирлыг зөвшөөрсөн хэр нь 29 тооны мал хулгайлсан гэж яриад байгаа нь мөн адил ойлгомжгүй байна. Прокурор Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий үнэн зөв гарсан байгаа. Учирсхохирлын тухайд анхан шатны шүүх үнэн зөв гаргасан гэж үзэж байна. Хохирогчийн тухайд авч үзвэл гэмт хэргийг талаар анх гомдол гаргах үедээ 36 тооны хонь алдсан талаараа бүртгүүлсэн байдаг. Хохирогчийн тухайд сүүлд нь хамаатны хүнээ дуудаж байгаад хамт тоолоод 67 хонь дутсан талаараа нэмж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд гэдэг хүнээс 2-оос 3 удаа мэдүүлэг авсан бөгөөд мэдүүлэг авах болгонд яллагдагч *******ын тухайд надад нөлөөлөөд ингэж хэл, тэгж хэл гэж шахаж шаардсан талаар мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хянав. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. Шүүгдэгч Б.*******, С.******* нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 31-ээс 2021 оны 04 дүгээр сарын 01-нд шилжих шөнө бүлэглэн Завхан аймгийн Завханмандал сумын багийн гэх газарт бэлчээрт байсан иргэн Б.*******ын малаас 26 тооны эр хонь, 29 тооны төлөг, 12 тооны ямааг хулгайлсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч Б., Д.*******а нарын давж заалдах гомдолд: Нийт67 тооны бог мал хулгайлсан гэж анхан шатны шүүх үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй 29 тооны мал хулгайлснаар болгож шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Гэвч энэ давж заалдах шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүгдэгч нар нь ирээгүй байгаа байдал зэргээс үзэхэд шүүгдэгч нарын хохирлыг давж заалдах шүүх хуралдаанаас хохирлыг багасгаж шийдвэрлэх боломжгүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хөнгөн ял оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иймд анхан шатны шүүхийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б., шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр тогтов. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б., шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Д.*******а нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАРГАЛСАЙХАН

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Ж.БАТТОГТОХ