Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/03788

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/03788

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц********-ийн нэхэмжилсэн 2 032 916 /хоёр сая гучин хоёр мянга есөн зуун арван зургаан/ төгрөгийг хариуцагч Б.Н****бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 477 төгрөгөөс 23 738 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 23 738 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 23 738 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ц******-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН