| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00204/И |
| Дугаар | 133/ШШ2024/00207 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 133/ШШ2024/00207
| 2024 оны 05 сарын 13 өдөр | Дугаар 133/ШШ2024/00207 | Есөнбулаг сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *** аймгийн *** сумын *** багийн *** хорооллын *** тоотод оршин суух, *** овогтой ***-гийн ***-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд гаргасан хүсэлтдээ: *** овгийн ***-гийн *** миний бие 1963 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. Одоо 61 настай, 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *** аймгийн *** сумын *** услалтын системийн барилга конторт тракторчнаар, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд *** хотын Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хаасан. 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд *** аймгийн *** одонт ***-т тракторчингоор тус тус ажиллаж байсан болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох тул ажилласан жилийг шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *** аймгийн *** сумын ***-ы услалтын системийн барилга конторт тракторчнаар, 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд *** хотын Ардын армийн 120 дугаар ангид цэргийн алба хаасан. 1986 оны 08 дугаар сарын 01-ний 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аж ахуйн харьяа *** услалтын системд тракторчнаар, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аж ахуйг удирдах газрын конторт тракторчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд *** аймгийн *** одонт *** аж ахуйн удирдах газарт тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-*** аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 433 дугаартай архивын лавлагаа, түүний хавсралт,
-БНМАУ, *** аж ахуйн яамны *** услалтын системийн *** угсралтын конторын даргын 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай тушаал,
-БНМАУ, *** аж ахуйн яамны *** услалтын системийн *** угсралтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 77 дугаартай Гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** одонт *** аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймаг дахь *** одонт *** аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай Ажиллагсадын хувийн хэрэг, хөдөлмөрийн дэвтэрт шинэчилсэн тэмдэглэл хийх тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** одонт *** аж ахуйн конторын даргын 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай тушаалын архивын хуулбар,
-*** аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас ***-ийн ***-т олгосон 006822 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч ***-ийн *** нь 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *** аж ахуйн яамны *** услалтын системийн *** угсралтын конторт тракторчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** Усны аж ахуйг удирдах газрын *** услалтын системд тракторчнаар, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** Усны аж ахуйн конторт тракторчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд *** аймгийн *** аж ахуйн *** компанид *** бригадад тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
2.1 Халзангийн Энхбаяр нь 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *** аж ахуйн яамны *** услалтын системийн *** угсралтын конторт тракторчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** Усны аж ахуйг удирдах газрын *** услалтын системд тракторчнаар, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** Усны аж ахуйн конторт тракторчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд *** аймгийн *** аж ахуйн *** компанид *** бригадад тракторчнаар тус тус ажиллаж байсан болох нь:
-БНМАУ, *** аж ахуйн яамны *** услалтын системийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 50 дугаартай *** -ийн *** -ыг 07 дугаар сарын нэгнээс тракторчнаар авч ажиллуулсан тушаалын архивын хуулбар,
-БНМАУ, *** аж ахуйн яамны ***-ийн услалтын системийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 77 дугаартай 1983 онд Ардын цэрэгт нас бие тэнцэж цэргийн албанд явсан *** нарт гэнэт халагдсаны 2 долоо хоногийн мөнгө олгосон Гэнэт халагдсаны мөнгө олгох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** одонт *** аж ахуйг удирдах газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 122 дугаартай *** -ыг *** услалтын системийн засварын отрядад Т-130 тракторчнаар 1986 оны 08 дугаар сарын 1-нээс ажиллуулсан Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймаг дахь *** одонт *** аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 62 дугаартай Ажиллагсадын хувийн хэрэг, хөдөлмөрийн дэвтэрт шинэчилсэн тэмдэглэл хийх тухай тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн *** одонт *** аж ахуйн конторын даргын 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай ажлын байраа олсон, хувиараа хөдөлмөр эрхлэх зэргээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ажилтан ажилчдад Хөдөлмөрийн хуулийн 21 дүгээр зүйлийн заалт, тус байгууллагад ажилласан хугацаа, ахуй амьдралыг нь харгалзан үзэж, 1,5 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэмж, амралтын тооцоог хийж чөлөөлсүгэй. Хөвийн хэсэг: 3. *** тракторчин гэж бичигдсэн тушаалын архивын хуулбар,
-*** аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 433 дугаартай тус аймгийн Гуулингийн услалтын системийн барилга угсралтын конторт 1982-1983 онд ажилчин, Усны аж ахуйг удирдах газарт 1986-1992 онд ажиллаж байсан ***-гийн *** -ын цалингийн тодорхойлолтыг гаргаж ирүүлсэн архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн архивын хуулбарууд,
-*** аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас *** -гийн ***-т олгосон 006822 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд *** услалтын системийн барилга конторын даргын 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 50 тоот тушаалаар мөн өдрөөс тракторчнаар авч ажиллуулсан, *** услалтын системийн барилга конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 77 тоот тушаалаар мөн өдрөөс Ардын цэргийн албанд нас, бие тэнцсэн учир ажлаас чөлөөлсөн, 8-9 дүгээр хуудсанд *** аймгийн *** аж ахуйг удирдах газрын 1986 оны 08 дугаар сарын 01-ний 122 тоот тушаалаар мөн өдрөөс цэргийн албанаас халагдаж ирсэн тул *** услалтын системд тракторчнаар томилон ажиллуулсан, *** аж ахуйн барилга, угсралтын конторын даргын 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 62 тоот тушаалаар услалтын системд тракторчнаар авч ажиллуулсан, 10-11 дүгээр хуудсанд *** аж ахуйн *** компанийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 19 тоот тушаалаар 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс *** аж ахуйн контор нь аж ахуйн нэгжийг шинээр үүсгэн байгуулж, *** аж ахуйн *** компани болсон тул тус компанийн *** бригадад тракторчнаар ажиллуулсан, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах эдийн засгийн нөхцөл бололцоогүй болон өөрийн хүсэлтээр ажлаас 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлсөн бичилтүүд хийгдэж, тамга дарж баталгаажсан байгаагаар тус тус тогтоогдож байна.
Уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, үнэлэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Иймд *** овогтой *** -гийн *** -ыг 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *** аж ахуйн яамны *** услалтын системийн *** угсралтын конторт тракторчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** Усны аж ахуйг удирдах газрын *** услалтын системд тракторчнаар, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** Усны аж ахуйн конторт тракторчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд *** аймгийн *** аж ахуйн *** компанид *** бригадад тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг *** овогтой *** -гийн *** -ыг 1982 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1983 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл *** аж ахуйн яамны *** услалтын системийн *** угсралтын конторт тракторчнаар, 1986 оны 08 дугаар сарын 01-ний 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** Усны аж ахуйг удирдах газрын *** услалтын системд тракторчнаар, 1987 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл *** аймгийн *** Усны аж ахуйн конторт тракторчнаар, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хооронд *** аймгийн *** аж ахуйн *** компанид *** бригадад тракторчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН