Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 00103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар:

 

                        Нарийн бичгийн дарга                    Б.Ариунсанаа

                        Улсын яллагч                                  Д.Уранчимэг

                        Шүүгдэгч                                            Ц.Аюуш нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ц.Аюуш-д холбогдох 1732000000016 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1981 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 182 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Олхонууд овгийн Цэрэндоржийн Аюуш РД:/МИ81070914 /

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ц.Аюуш нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 182 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Нэмэхжаргалыг зодож догшин авирласан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой эхнэр Улаанбаатар хотоос ирсэн. Тухайн үед би архи уугаагүй байсан. Тэгтэл дүү Батжаргал утсаар залгаад намайг зурагт хагалсан гээд элдэвийн юм яриад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би ууралсандаа эхнэр Нэмэхжаргалыг нүүрлүү нь 1 удаа цохиж, шанагаар 2 удаа цохьсон. Тэгтэл эхнэр айсандаа байшингийн 2 давхарын шатнаас бууж байхдаа халтирч унахдаа өрөөсөн талын бугуйгаа цохисон. Мөн өөрөө надад хэлэхдээ унахдаа тамхины үнсний саван дээр цээжээрээ унасан гэсэн. Тэгээд эхнэрийг унангуут нь би эхнэрээсээ уучлалт гуйгаад хоносон. Тэгээд маргааш өглөөн нь эгч, дүү хоёр нь аж ахуй явах гэж байна гээд манайхаар дайраад гарсан. Тэгэхдээ наадах чинь арай хэтэрхий болсон байна эмнэлэгт үзүүл гэсэн. Тэгээд би өөрийн аав Цэрэндоржийг дуудаж бид нар цуг эмнэлэг орж үзүүлсэн. Гэтэл эхнэрийн аж ахуйд байдаг Майцэцэг гэдэг бэр эгч нь цагдаад мэдэгдсэн байсан гэжээ.

Хохирогч Д.Нэмэхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 сарын 22-ны орой 23 цаг өнгөрч байхад би өөрийн хүүхдийн хамт Улаанбаатар хотоос галт тэргээр Зүүнхараад ирсэн тэгээд хүүхэдтэйгээ гэртээ яваад очтол нөхөр Ц.Аюуш согтуур байсан би гэртээ ороод хүүхдийн хичээлийн хэрэглэл авсныгаа үзүүлээд байж байтал манай дүү Батцоож миний утас руу залгатал Ц.Аюуш миний гар утсыг аваад ярьсан тэгсэн Батцоож утсаар өмнө телевизор эвдэлсэн тэрийгээ төлөөрэй гэж хэлсэн тэгээд л Ц.Аюуш тэр 2 утсаар хэрэлдээд удалгүй утсаа тасалсан тэгсэн Ц.Аюуш над руу уурлаад бид 2 маргалдсан тэгсэн Ц.Аюуш над руу уурлаад чи Батцоожид намайг телевизор эвдэлсэн гэж хэлсэн байна гээд над руу уурлаад бид маргалдсан тэгсэн Ц.Аюуш баруун гараараа миний нүд рүү 2-3 цохиод унагаасан тэгээд шанагаар миний 2 гар луу хэд хэдэн удаа цохисон тэгээд намайг зодохоо болиод унтаад өгсөн би маргааш өдөр нь буюу 2017 оны 08 сарын 23-ны өдөр эмнэлэгт очиж үзүүлээд цагдаад ирж мэдэгдсэн...Ц.Аюуш чи Батцоожид хов зөөлөө тэрнээс болж хэрүүл маргаан гарлаа хов зөөж өөрсдийгөө өрөнд орууллаа гээд уурлаад намайг зодсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-р хуудас/

           Гэрч Ц.Батцоож  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 08 сарын 22-ны өдрийн орой 23 цагийн орчимд байхаа би Д.Нэмэхжаргал эгчийн гар утас руу залгаж Д.Нэмэхжаргалыг гэртээ харьсан болов уу гэж асуухаар залгатал Ц.Аюуш ах гар утсыг нь авсан тэгэхээр нь би Д.Нэмэхжаргал эгчийг гэртээ харьцан уу Ц.Аюуш ахаа гэж асуутал ирсэн гэж хэлсэн тэгэхээр нь би Ц.Аюуш ахыг та манай телевизорыг хагалсан байна лээ төлж өгөөрэй гэсэн чинь урдаас уурлаад хувхай гичийнүүдээ пизда энэ тэр гээд уурлаад хашгираад байхаар нь би айгаад утсаа унтраасан тэгээд маргааш нь эгч Д.Нэмэхжаргалтай утсаар ярьсан чинь Д.Нэмэхжаргал эгч Ц.Аюуш ах нь намайг зодчихлоо гэхээр нь би гэрт нь очиход нүүр хөхөрсөн бие нь өвдөөд байна гээд хэвтэж байхаар нь би эмнэлэг рүү дагуулж очин үзүүлсэн /хх-ийн 14-р хуудас/

            Насанд хүрээгүй гэрч А.Оджаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “..Ахаа би аав, ээж зодолсныг мэдээгүй ээ би байшингийнхаа нэг давхарт унтаж байсан юм маргааш өглөө нь сэрсэн чинь ээжийн нүд нь хөхөрсөн байсан....ээж хэлэхдээ аав телевизороос болж зодсон гэж байсан гэх /хх-ийн 15-р хуудас/

 

2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №182 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Нэмэхжаргалын биед баруун нүдний доод зовхи, зүүн нүдний доод зовхи, баруун гарын шуу, зүүн гарын шуу, бугалга, цээж, зүүн ташаа, зүүн гарын алганы ар хэсэгт цус хуралт, толгойн хуйх, баруун, зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 17-р хуудас/

        2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №111 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

Ц.Аюуш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2017 оны 8 сарын 21-ны өдөр манай эхнэр Д.Нэмэхжаргал хүүхдийн хичээлийн хэрэглэлийг нь бэлдэхээр Улаанбаатар яваад 2017 оны 8 сарын 22-ны өдөр 23 цаг өнгөрч байхад галт тэргээр ирсэн тэгээд гэртээ ирсэн Улаанбаатар хотоос галт тэргээр ирэхдээ эгч Насанжаргал дүү Батцоож нартай ирсэн гэсэн Насанжаргал эгч надад өртэй байсан тэрнийхээ оронд ногоо хурааж өгнө гэж хэлчихээд Батцоожтойгоо яваал өгсөн үүнээс болж эхнэр бид 2 маргалдаад байж байтал Батцоож нь утсаар залгаад та манай телевизорыг эвдэлчихээд давраад байгаарай гэхээр нь би эвдлээгүй хэн тэгж байна гэсэн чинь Д.Нэмэхжаргал эгч тэгж хэлсэн гэхээр нт би Нэмэхжаргалруу уурлаад ах дүү нарын чинь телевизорыг би эвдээгүй гэж хэлээд гарынхаа алганы гадар хэсгээр нэхэмжаргалын нүүрлүү нэг удаа цохьёон чинь чи манайхыг дээрэлхлээ гээд оволзоод байхаар нь хажууд байсан шанагаар гарлуу 1 удаа цохьсон тэгээд өөрөө хальтарч унаад яваад байсан тэгэхдээ бас гэмтсэн.Тэгээд би 2-лаа ингэж байгаад нэг нэгнийгээ алах юм шиг байна гэж хэлээд уучлалт гуйгаад эвлэрээд унтаж амарсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ц.Аюуш нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-н 30-36 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Аюуш нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 182 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Нэмэхжаргалыг зодож догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Т.Болортуяагийн мэдүүлэг /ХХ-ийн 9-р хуудас/, Гэрч Ц.Батцоожийн мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/, гэрч А.Оджаргалын мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/, 2017 оны 08 дугаар сарын 25-ний өдрийн №182 дугаартай  Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 17-р хуудас/  болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Аюушийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.Аюуш нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 182 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Нэмэхжаргалыг зодож догшин авирласан байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Аюуш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Олхонууд овогт Цэрэндоржийн Аюушийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Аюушийг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Энэ гэмт хэрэгт Ц.Аюуш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг  тус тус дурьдсугай. 

             5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Аюушид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.