Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

 Нарийн бичгийн дарга                  Б.Ариунсанаа

 Улсын яллагч                                Д.Уранчимэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                Ц.Гэнэндулам, С.Сувдаа

             Шүүгдэгч                                           Р.Хурцэцэг, Ж.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Р.Хурцэцэг, Ж.Ганбат нарт холбогдох 201718020147 тоот эрүүгийн хэргийг хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1977 оны 05 сарын 29-ний өдөр төрсөн, 40 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бараа судлаач мэргэжилтэй, хувиараа алтны тээрэм ажиллуулдаг, Дархан-Уул аймаг Дархан сум 16-р баг 20-р байр 09 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Раднаагийн Хурцэцэг, РД:МА77052909

 

Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1971 оны 12 сарын 28-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймаг Дархан сум 3-р баг Тосгоны 2 дугаар гудамж 29 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Боржигон овогт Жамъяндоржийн Ганбат РД: ТД71122873

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Р.Хурцэцэг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Бор толгой" гэх газарт хувиараа алтны тээрэм ажиллуулахдаа химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар ашиглах зорилгоор хадгалсан,

 

Яллагдагч Ж.Ганбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Бор толгой" гэх газарт иргэн Р.Хурцэцэгийн алтны тээрэмд туслах ажилтнаар ажиллахдаа 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг ашиглах зорилгоор хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Р.Хурцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хэдэн энгийн хувцастай хүмүүс ирээд хэрэглэж болдоггүй юмнуудаа гаргаад ир гэсэн. Тэгэхээр нь би Ганбаа ах хэд хоногийн өмнө би ийм бор савтай юм олсон гэж үзүүлж байхад нь тухайн үед би мөнгөн ус гэдгийг мэдээгүй, цаашаа тавьчих гээд хэлж байснаа гэнэт санаад Ганбаа ахаас очоод шалгалтын хүмүүс ирсэн байна. Та нөгөө юмаа хаашаа тавьсан бэ гэхэд шар шкапны хажууд тавьсан гэхээр нь та тэрийгээ далд хийчих гээд хэлээд байж байтал нэг энгийн хувцастай хүн намайг тээрэмрүү оч гэж хэлээд би тийшээ яваад өгсөн. Тэгээд байж байснаа мөнгөн ус энэ тэр болоод бөөн бужигнаан болсон гэжээ.  

 

Шүүгдэгч Ж.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Бор толгой гэх газар алтны тээрэм дээр ажиллаж байсан. Тэгтэл шалгалт ирсэн байсан. Тэгээд надаас тээрмийн эзэн нь хаана байна гэхээр цаана чинь Хурцэцэг гээд хүн байгаа тэрэнтэй уулз гээд та нар яах гэж байгаа юм гэхэд чулуу тээрэмдүүлье гэсэн. Тэгээд байж байтал Хурцэцэг над дээр ирээд нөгөө савтай юмаа хаана хийсэн юм бэ гэхэд шар шкапны ард хийсэн шдээ гэтэл шалгалт ирчихсэн байна. тэрийгээ аваад нуучих гэсэн. Тэгээд би нөгөөдхөө аваад гараад хашааны буланд нуух гэж байхад хяналтын албаны нэг хүн байшингийн ардаас харахаар нь би өөдөөс нь банз аваад очсон. Тэгтэл та сая тэнд юу нуусан бэ гэхэд би банз аваад ирлээ шдээ гэсэн. Тэгээд намайг дагуулаад буцаад очоод та наадахаа сайн ухаараа гэсэн. Тэгээд ухаад байж байтал бор савтай юм гараад ирсэн. Тэгээд миний зураг хөргийг аваад эхэлсэн гэжээ. 

 

         Гэрч М.Бумцэнд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай сумын үе үеийн Засаг дарга нар ажилгүй иргэдийн амжиргааг дээшлүүлэх ажилтай орлоготой байлгах зорилгоор дэмжиж “Бортолгой”, “Нарт” гэх газруудад алтны тээрэм ажиллуулж байсан. Дээрх алтны тээрмүүд нь хувь иргэний алтны тээрмүүд байдаг бөгөөд албан ёсны зөвшөөрөл гэх зүйл тэдэнд байдаггүй юм. Тэнд том, жижиг нийлсэн 10 гаран алтны тээрэм ажилладаг. Алтаа “Нарт” уулын хэсгээс олборлодог юм. Баянгол сумын иргэд тухайн газарт алт олборлож амьжиргаагаа залгуулдаг юм...ямар нэгэн зөвшөөрөл гэх зүйл байдаггүй юм. Шалтгааныг нь тодруулахаар орон нутгийн удирдлагаас аман хэлбэрийн зөвшөөрлийн дагуу тухайн газарт олон жилийн турш ажиллаж байгаа юм гэсэн хариу өгдөг юм..” гэх мэдүүлэг /Хх-ийн 18-р хуудас/

 

          Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн: 13,1 грамм хэмжээтэй цагаан өнгийн тагтай бор өнгийн хавтгай саван дотор байгаа зүйлд мөнгөн усны чанарын шинжилгээг металл зэстэй амальгам үүсгэх чанарын урвалд үндэслэн шинжилгээ хийхэд мөнгөн ус болох нь тогтоогдлоо...” гэх дүгнэлт /Хх-ийн 20-р хуудас/

           Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт: Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтыг баталсан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт /Хх-ийн 21-23-р хуудас/

                 

           Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /Хх-ийн 4-8 дугаар хуудас/  

Яллагдагч Р.Хурцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Ж.Ганбат гуай надад цагаан өнгийн тагтай. жижиг улаан хүрэн өнгийн савтай юм авчираад “энэ мөнгөн усыг оллоо” гээд үзүүлсэн юм. Тэгэхээр нь би цааш нь тавьчих л гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа буюу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тагнуулын ажилтнууд гээд хүмүүс ирэх үед нь би нөгөө мөнгөн усыг шкафны цаана тавьсан байсныг санаад  Ж.Ганбат ахад “ та нөгөө мөнгөн усыг нуучих” гэж хэлсэн юм. Ж.Ганбат ах тэр мөнгөн усыг аваад нуух гэж яваад тагнуулын ажилтнуудад баригдсан юм гэх мэдүүлэг /Хх-ийн 40 дугаар хуудас/

Яллагдагч Ж.Ганбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... би Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг “Бор толгой” гэдэг газарт Хурцэцэг гэдэг хүүхний ажиллуулж буй алтны тээрэмд 2017 оны 05 дугаар сарын дунд үеэс эхлэн ажиллаж эхэлсэн. Хурцэцэг түүнээс өмнө намайг Дархан-Уул аймагт байхад ажилд авч ажиллуулья гэж хэлээд авч ирсэн юм. Би Хурцэцэгийн алтны тээрэмд Хурцэцэгий туслахаар ажилладаг байсан юм. Намайг энэ ажилд орсноос хойш 3-4 хоногийн дараа Хурцэцэг надад “энэ мөнгөн усыг далд хийчих” гээд бор өнгийн жижиг хуванцар савтай мөнгөн ус өгсөн. Тэгэхээр нь би тэр мөнгөн усыг Хурцэцэг бид нарын амьдарч байгаа байшин дотор шкафны ар талаар хийчихсэн. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ялтны тээрэм дээр шалгалт ирэх уед Хурцэцэг чадад "шалгалт ирчихлээ, нөгөө мөнгөн усаа хаана хийсэн бэ” гэхээр нь байгаа газрыг нь хэлсэн чинь “мөнгөн усаа нэг газар сэмхэн нуучих” гэхээр нь очоод байгаа газраас нь савтай мөнгөн усыг аваад гарч хашааны зүүн хойд буланд газарт булж нууж * байсан чинь энгийн хувцастай албаны хүн ирээд мөнгөн усыг олчихсон юм....” гэх мэдүүлэг /Хх-ийн 35-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Р.Хурцэцэг, Ж.Ганбат нар

нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-ийн 47-48 дугаар хуудас/ Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Р.Хурцэцэг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Бор толгой" гэх газарт хувиараа алтны тээрэм ажиллуулахдаа химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар ашиглах зорилгоор хадгалсан, шүүгдэгч Ж.Ганбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Бор толгой" гэх газарт иргэн Р.Хурцэцэгийн алтны тээрэмд туслах ажилтнаар ажиллахдаа 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг ашиглах зорилгоор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэрч М.Бумцэндийн мэдүүлэг /ХХ-ийн 18-р хуудас/, Геологийн төв лабораторийн шинжилгээний  дүн /ХХ-ийн 20-р хуудас/ , Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ-ийн 4-8 хуудас/ эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /ХХ-ийн 17 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Р.Хурцэцэг, Ж.Ганбат нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Р.Хурцэцэг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Бор толгой" гэх газарт хувиараа алтны тээрэм ажиллуулахдаа химийн хорт бодис болох мөнгөн усыг хууль бусаар ашиглах зорилгоор хадгалсан, шүүгдэгч Ж.Ганбат нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэр “Бор толгой" гэх газарт иргэн Р.Хурцэцэгийн алтны тээрэмд туслах ажилтнаар ажиллахдаа 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр химийн хорт бодис болох мөнгөн усыг ашиглах зорилгоор хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ. 

Шүүгдэгч Р.Хурцэцэг, Ж.Ганбат нар анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан тагтай бор өнгийн савтай 13,1 грамм мөнгөн усыг ОБЕГазрын харьяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын албанд хүргүүлж, Хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй,  битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Раднаагийн Хурцэцэг, Боржигон овогт Жамьяндоржийн Ганбат нарыг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хурцэцэгийг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Ж.Ганбатыг хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Энэ гэмт хэрэгт Р.Хурцэцэг, Ж.Ганбат нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай. 

           

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд  зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 13.1 грамм мөнгөн усыг шийтгэх тогтоолын хамт ОБЕГазрын харьяа, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

           

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд  зааснаар 2017 оны 6 сарын 7-ны өдрийн алтны тээрэмийн үйлд ажиллагааг зогсоож битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

           

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Хурцэцэг, Ж.Ганбат нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.