Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 148/шш2024/00351

 

 

 

 

 

04 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 148/ШШ04/00351

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ******* *******, ******* ******* ******* ******* *******, ******* ******* ,,, РД:/-ийн шүүхэд гаргасан

 

Нэхэмжлэлийн шаардлага: Я.ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гавалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хаан ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлэгч Б., хамтран үүрэг гүйцэтгэгч М. нар нь Хаан ны тооцооны төвөөс 01 оны 08 ******* сарын 09-ний өдөр цалингийн зээл авсан бөгөөд зээлээ төлөхгүй зээлийн гэрээ байгуулах үед оршин сууж байсан хаягтаа амьдрахгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. Зээлдэгч Б., хамтран үүрэг гүйцэтгэгч М. нар нь Хаан -ны тооцооны төвөөс 01 оны 08 ******* сарын 09-ний өдрийн ЗГ/0146648918 тоот зээлийн гэрээ, БГХ/0146648918 барьцааны гэрээ байгуулан 6,000,000 төгрөгийн цалингийн зээл аваад 04 оны 06 ******* сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 4,973,048.03 төгрөг , зээлийн хүүгийн төлбөр 1,796,096.50 төгрөг, нэмэгдүүлэн хүүгийн төлбөрт 1,088.14 төгрөг буюу нийт 6,990,3.68 төгрөг төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлтэй байна. Нийт зээлийн үлдэгдэл нь 6,990,3.68 төгрөг болно. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Дугаар-1 тоот захирамжаар Б., хамтран үүрэг гүйцэтгэгч М. нар нь Сэлэнгэ аймаг сумын н ******* , хөдөө тоот хаягт амьдардаггүй болохыг тодорхойлсон тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гавалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Хаан ны сэлэнгэ салбарын тооцооны төвөөс харилцагч Я. нь 03 оны 04 дүгээр сарын 05ны өдөр онлайн зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Зээлээ төлөөгүй 76 өдөр өнгөрсөн байна. Харилцагч Я. нь суманд ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй боловч үеэлийнхээ гэрт мал маллаж

байгаад одоо уурхайд ажиллаж байгаа сурагтай байгаа. Үеэл эгчээс нь асуухад мэдэхгүй шүүх, цагдаагаараа яв гэж хэлдэг. Одоо ямар ч холбоогүй байгаа тул эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан гэх.

 

Нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Хаан -ийн гаргасан ... Я.ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтаст хэргийн 1-18 ******* талд авагдсан нэхэмжлэл, итгэмжлэл, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга, ийн засаг даргын тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Я.ийн эрэн сурвалжилж, хаяг байршлыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* ******* зүйлийн 1*******..1, 133 ******* зүйлийн 133.1.9, *******5 ******* зүйлийн *******5.3, *******5.4-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Янжмаагийн /РД:ТБ97101619/-ийг эрэн сурвалжилж, хаяг байршлыг олж тогтоохыг Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 ******* зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 ******* зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 ******* зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН