Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Будын Отгонсүрэн |
Хэргийн индекс | 143/2024/00088/И |
Дугаар | 143/ШШ2024/00215 |
Огноо | 2024-06-04 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 143/ШШ2024/00215
2024 оны 06 сарын 04 өдөр Дугаар 143/ШШ2024/00215 ******* сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******ын *******ы ******* *******Төрийн өмчит ******* ******* /РД: /, ******* аймаг, ******* сум, 8 дугаар баг, , 10, 10 тоот
Хариуцагч: ******* аймгийн /РД: /, ******* аймаг, ******* сум, 3 дугаар баг, , 0 тоот
Нэхэмжлэлийн шаардлага: 487 516 501.19 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын *******ы ******* *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ын *******ы ******* ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс тэй *******ы эрчим хүчээр хангах гэрээ байгуулан эрчим хүчээр ханган ажиллаж эхэлсэн. Хэрэглэгч ны нь *******ы эрчим хүчний төлбөрийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон тарифын дагуу НӨАТ-ын хамт тухайн сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулж байхаар тохиролцсон байдаг.
Гэвч нь *******ы эрчим хүчний төлбөрөө цаг тухайд нь төлөлгүй өр үүсгэж, улмаар *******ы эрчим хүчээр хангагч *******ын *******ы ******* *******-д санхүүгийн хүндрэл бэрхшээл тулгарч, иргэд, аж ахуй нэгжүүдийг *******ы эрчим хүчээр хангах үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээл тулгарч байна.
Иймд өөс *******ы эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр 327 046 497.61 төгрөг, алданги 160 470 003.58 төгрөг, нийт 487 516 501.19 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна. Алдангийг *******ы эрчим хүчээр хангах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу 0,5 хувиар тооцож нэхэмжилсэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн , манай байгууллагын 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгч гэдэг үүднээс төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байсан ч *******аар хангасан хэвээр байдаг. 2022 оны 10 дугаар сарын *******ы төлбөрөө тухайн сардаа төлж барагдуулсан. 2022 оны 11, 12 дугаар сарын *******ы төлбөрөө 2023 оны 01, 02 дугаар сард бүрэн төлж барагдуулсан. 2023 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл болон 10, 11, 12 дугаар сарын *******ы төлбөрөө төлөөгүй. Тухайн төлөгдөөгүй төлбөр дээр 0,5 хувийн алданги тооцож үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. 0,5 хувийн алданги тооцож байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй бол хэрэглэгч нь нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн эрчим хүчний үнийн дүнгийн 5.0 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг эрчим хүчээр хангагчаас нэхэмжлэх эрхтэй гэж заасны дагуу 2023 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тооцсон байгаа гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн , 2023 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сар хүртэл болон 10, 11, 12 дугаар сарын *******ы төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд хандсан. Хоёр талын байгууллага 327 000 000 төгрөг дээр тооцоо нийлсэн баталгаа байгаа. Иргэний хуульд 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангиа тооцоож бүрэн авна. ******* аймгийн , манай байгууллагын 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгч учраас төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй байсан ч *******аар хангасан хэвээр байдаг. Эрчим хүчний системд 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгч 2 дугаар зэрэглэлийн хэрэглэгч гэж ангилагддаг. 2 дугаар зэрэглэлийн хэрэглэгч төлбөр тооцоогоо бүрэн төлөөгүй тохиолдолд *******ы эрчим хүчээр хангахгүй байх үндэслэл байдаг. Харин 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгч төлбөр тооцоогоо бүрэн төлөөгүй байсан ч *******ы эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангадаг. ******* аймгийн , төлбөр тооцоогоо төлөхгүй манай байгууллагад санхүүгийн хувьд хүндрэл учруулж байгаад нь гомдолтой байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ын Дулааны ******* станц" -ийн нэхэмжлэлтэй Х.ын нэрэмжит ******* аймгийн , д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б. миний бие нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас ******* эрчим хүчний төлбөр гэж 487 516 501.19 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх боловч хариуцагч Х.ын нэрэмжит ******* аймгийн , нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алданги 160 470 003.58 төгрөгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн *******ын Дулааны ******* ******* нь зарим тохиолдолд *******аа өгөхгүй байх, ******* муу өгөх зэрэг асуудлыг үүсгэдэг байсан хэр нь тухайн хугацаандаа оногдох төлбөрөө хасаагүй байгаа учир хэрэглээний төлбөр гэж нэхэмжилсэн 327 046 497.61 төгрөгөөс хариуцагч байгууллагын буруугаас *******аар хангаагүй өдрийн төлбөрийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ******* эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 4.1, 4.2, 4.3 дахь хэсэгт хэзээ, хэдэн хувиар алданги тооцох талаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. 2024 онд нийт 454 054 409 төгрөгийн *******аар хангасан. Үүнээс хариуцагч тал 177 199 008 төгрөгийг төлж барагдуулсан. Үүний үлдэгдэл төлбөр нь 276 846 406 төгрөг байдаг. Үүнийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2 байгууллага нийлсэн байдаг. Тиймээс нэхэмжлэгч тал үлдэгдэл төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. Нийт нэхэмжилж байгаа 487 516 501.19 төгрөгтөө өмнөх оны үлдэгдэл болох 50 200 000 төгрөгийг оруулсан. Энэ нь тус гэрээний харилцаанд хамаарахгүй учраас үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн алдангийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхээр тооцоо нийлсэн акт дээр хэдэн төгрөгийн алданги тооцох талаар болон хэдэн төгрөгийн алданги өнөөдрийн байдлаар үүссэн талаар огт дурдаагүй байгаа. Анхнаасаа алданги тооцохгүйгээр тооцоо нийлсэн алданги авахгүй гэсэн агуулга харагдаж байна. Тиймээс дээрх алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн гэрээний 4.4 дэх хэсэгт дараа сарын 10-ны өдрийн дотор *******ы эрчим хүчний төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үнийн дүнгээс холбогдох заалтын дагуу 0.5 хүртэл хувь хэмжээгээр тооцон алданги тооцуулна гэж заасан. Энэ нь 0.5 хувь хүртэл гэж заасан нь хариуцагч, нэхэмжлэгчийн хооронд 0.1, 0.2, 0.01 гэж хувь хэмжээг тохирсон зохицуулалт байхгүй. Гэрээн дээр сар бүр алданги тооцохоор оруулж өгөөгүй. Хариуцагч талаас алданги төлөх боломжгүй. Хариуцагчийн зүгээс 276 846 406 төгрөгийг 0.5 хувиар алданги тооцоход 1 484 232 төгрөг гарч байгааг төлөх боломжтой. Гэрээний дагуу алдангийг хэдэн хувиар тооцох талаар нарийн тохиролцоо байхгүй учраас дээрх агуулгын хувьд ойлгомжгүй заалтыг үндэслэн хариуцагч талаас алданги гаргуулах боломжгүй гэж үзэж байгаа. Нийт нэхэмжилж буй үнийн дүнгээс 209 345 863 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж байна гэж үзэж байгаа. Үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/77 дугаартай Д.өөс Г.д олгосон итгэмжлэл, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээний хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн , кодтой тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн нэхэмжлэхүүд, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/62 дугаартай тушаал, хавсралт, 2023 оны 01, 02, 03, 04, 10, 11, 12 дугаар саруудын төлбөр тооцох хоног тодорхойлох хурлын тэмдэглэл, 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн жагсаалт, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01/211 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.гаас татгалзсан тухай албан тоот, Д.өөс 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/220 дугаартай Д., Ц. нарт олгосон итгэмжлэл,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д., Б. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/22 дугаартай тушаалын хуулбар, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаартай Б.ээс Н.д олгосон итгэмжлэл, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаартай итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.гээс татгалзсан тухай албан тоот, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 272 дугаартай Б.ээс Б.т олгосон итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ын *******ы ******* *******Төрийн өмчит ******* ******* нь ******* аймгийн т холбогдуулан *******ы эрчим хүч хэрэглэсний үлдэгдэл төлбөр 327 046 497.61 төгрөг, алданги 160 470 003.58 төгрөг, нийт 487 516 501.19 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч ******* аймгийн нь нэхэмжлэлийн шаардлагаас 209 345 863 төгрөгийг нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж маргадаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэг талаас *******ын Дулааны ******* *******, нөгөө талаас нар нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байна.
Аливаа гэрээ хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр байгуулагдах бөгөөд дээрхи гэрээнүүд нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авсан, мөн хуулийн 196 дугаар зүйлд 196.1.2 дахь хэсэгт зааснаар гэрээг бичгээр байгуулж нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж гэрээний саналыг харилцан зөвшөөрсөн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар *******ын *******ы ******* *******Төрийн өмчит ******* ******* нь бараа бэлтгэн нийлүүлэх буюу *******ы эрчим хүчээр хангах, ******* аймгийн нь гэрээгээр хэлэлцэн тохирсон хөлс буюу төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагчийг хэлэлцэн тохирсны дагуу 327 046 497.61 төгрөгийн хөлс төлөөгүй учир үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн Дулааны эрчим хүчээр хангах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу 0.5 хувь хэмжээгээр алданги тооцож 160 470 003.58 төгрөгийг шаарджээ.
Харин хариуцагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийн дүнгээс 276 846 406 төгрөг, тус мөнгөн дүнд тооцогдох алданги 1 484 232 төгрөг, нийт 278 330 638 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргадаггүй бөгөөд үлдэх 200 185 863.1 төгрөгийг эс зөвшөөрч маргадаг.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ 2024 онд нийт 454 054 409 төгрөгийн *******аар хангасан. Үүнээс хариуцагч тал 177 199 008 төгрөгийг төлж барагдуулсан. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 2 байгууллага үлдэгдэл төлбөр 276 846 406 төгрөгийн дүнд тооцоо нийлсэн учир уг мөнгөн дүн болон үүнд тооцогдох алданги 1 484 232 төгрөг гарч байгааг төлөх боломжтой. Нэхэмжилж байгаа 487 516 501.19 төгрөгт өмнөх оны үлдэгдэл болох 50 200 000 төгрөгийг оруулсан нь маргаан бүхий гэрээний харилцаанд хамаарахгүй учраас үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн гэрээний 4.4 дэх хэсэгт дараа сарын 10-ны өдрийн дотор *******ы эрчим хүчний төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үнийн дүнгээс холбогдох заалтын дагуу 0.5 хүртэл хувь хэмжээгээр тооцон алданги тооцуулна гэж заасан ба сар бүр алданги тооцохоор оруулж өгөөгүй гэж тайлбарлан маргадаг.
Иймд талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан байх тул гэрээний үүргийн дагуу ******* аймгийн нь нэхэмжлэгч *******ын *******ы ******* *******Төрийн өмчит ******* *******д 327 046 497.61 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээний 4.4 дэх хэсэгт Дараа сарын 10-ны дотор *******ы эрчим хүчний төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд үнийн дүнгээ Иргэний хууль, Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтын дагуу 0.5 хүртэл хувь хэмжээгээр тооцож алданги ногдуулна гэж тохиролцжээ.
Хэрэглэгч тал болох ******* аймгийн нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хангагч тал буюу *******ын *******ы ******* *******Төрийн өмчит ******* ******* нь хууль буюу гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй байна.
Талууд:
- 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээгээр /4.2/ Дулааны эрчим хүчний бичилтийг сар бүрийн эхний 10 хоногт бичиж хэрэглэгчид нэхэмжлэл хүрсэн байна гэж, /4.3/ Дулааны эрчим хүч хэрэглэгч нь Хангагч-аас нийлүүлсэн *******ы эрчим хүчний төлбөрийг ЭХЗ хорооноос тогтоосон тарифын дагуу НӨАТ-ын хамт тухайн сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулна гэж тус тус тохиролцжээ.
Алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангахгүй удаашруулахтай холбогдон гарч ирж байгаа анз бөгөөд үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлэлтэнд чиглэгдэж тогтоогддог.
Нэхэмжлэгч талыг төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс сар тутамд алданги тооцсоныг хуульд нийцээгүй байх тул гүйцэтгээгүй үнийн дүн 327 046 467.61 төгрөгт ногдох алданги 1 384 232 төгрөгийг гаргуулан олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу дагуу нэхэмжлэгч *******ын Дулааны ******* *******Төрийн өмчит ******* *******йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 595 533 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч ******* аймгийн үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 1 800 144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ын Дулааны ******* *******Төрийн өмчит ******* *******д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн үйлдвэрийн газраас нийт 328 438 730 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ын *******ы ******* *******Төрийн өмчит ******* *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 159 077 771.19 төгрөгийг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын *******ы ******* *******Төрийн өмчит ******* *******йн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 595 533 төгрөгийг орон нутгийн төсвийн орлого үлдээж, хариуцагч ******* аймгийн үйлдвэрийн газраас улсын тэмдэгтийн хураамж 1 800 144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ын *******ы ******* *******Төрийн өмчит ******* *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН