Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00067

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                      П.Нямсүрэн

             Улсын яллагч                                    Д.Уранчимэг

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                    Ж.Энхжаргал     

                         Шүүгдэгч                                            Г.Сарангуа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Найман овогт Ганболдын Сарангуад холбогдох 201718020067 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар  сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1996 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг Баянхангайн №16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /М3:96071807/ Найман овогт Ганболдын Сарангуа.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Г.Сарангуа нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А.Нямдаваа, Я.Батжаргал, С.Сайнхишиг, Ц.Цогмандах нарт хүчиндүүлсэн гэх гомдол гаргасаны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 201618020187 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулж хоёр удаа хохирогчийн мэдүүлэг авахад “Ц.Цогмандах, А.Нямдаваа нар миний хөлийг бариад Я.Батжаргал эхлээд хүчиндсэн дараа нь А.Нямдаваа, С.Сайнхишиг нар хүчиндсэн. Ц.Цогмандах намайг авто машиндаа суулгаж авч яваад хүчиндэхийг завдсан гэж мэдүүлсэн.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж гүйцэтгэн Прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэний дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэх үед Г.Сарангуа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулж хохирогчийн мэдүүлэг авахад “би А.Нямдаваа ахтай тохироод бэлгийн ажил хийсэн. С.Сайнхишиг, Ц.Цогмандах нар надтай бэлгийн ажил хийгээгүй” гэж болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулж шүүхийн шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сарангуа мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 09-р сарын 06-ны орой би гэрээс 22 цаг өнгөрч байхад гарч найзтайгаа уулзсан. Тэгтэл манай дүү залгаад хүүхэд чинь уйлаад байна гэхээр нь гэртээ харих гээд Буд хүнсний дэлгүүр өнгөрөөд төмөр замын халуун усны тэнд явж байхад нэг машин хажуугаар өнгөрсөнөө зогсоод буцаж хүрч ирээд эгчээ та хаа хүрэх гэж байгаа юм хүргээд өгье гэж хэлэхээр нь эмэгтэй хүн явж байна гэж бодоод машинд нь суусан, тэгээд л тэр хэрэгт хохирогч болсон. Би тэр үед мөрдөн байцаалтанд мэдүүлэг өгөхдөө үнэн мэдүүлсэн харин сүүлд шүүх хурал болох үед тэр хүмүүс надаас гуйгаад байхаар нь би зөвшөөрөөд шүүх хурал дээр худлаа мэдүүлэг өгсөн. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв харин шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг худлаа юм. Би худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

                  Мөрдөн байцаалтанд гэрч Д.Бурмаа мэдүүлэхдээ: … Иймэрхүү байдалд оруулсан тэр хүмүүст гомдолтой байна. Тэр манай охиныг хүчиндсэн гэж хэрэгт татагдсан хүмүүст гомдолтой байна. Би Нямдаваа өөр бас нэг залуугаас 2016 оны намар 2 сая төгрөг бэлнээр авсан. Нямдаваа Цогмандах нар нь “эгчээ уучлаарай. Охиныг чинь хүнд байдалд оруулчихлаа. ”Уучлаарай” гээд надад бэлэн 2 сая төгрөг өгсөн. Дахиад 1,5 сая төгрөг нэмж өгнө” гэж өөрсдөө хэлсэн. Гэхдээ өгөөгүй. Уг мөнгөөр Сарангуад эмчилгээ хийж сэтгэл санааг нь засах маягтай ойр зуур юманд нь хэрэглээд дууссан гэх мэдүүлэг /ХХ-ийн 47-48-р хуудас/

                  2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №324 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтэнд: ....

  1. “Сарангуа нь “Тархины гэмтлийн шалтгаант уналт таталт” сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь 2013 оноос үүссэн байх боломжтой байна. Дээрхи эмгэг нь тархины гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн олдмол эмгэг байна. Г.Сарангуа нь хэрэг үйлдэгдэх үед “Тархины гэмтлийн шалтгаант уналт таталт” сэтгэцийн эмгэгтэй байсан байна.
  2. Г.Сарангуа нь болсон үйл явдлын талаар тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Сарангуа нь тухайн үед өөрийнхөө үйлдлийг мэдэж удирдах чадвартай байсан байна. Г.Сарангуа нь мөрдөн байцаалтын ажиллагаанд ач холбогдолтой үйл явдлыг зөв тусган авч ойлгон мэдүүлэг өгөх чадвартай байна.
  3. Г.Сарангуа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /ХХ-ийн 25-р хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Г.Сарангуа мэдүүлэхдээ: … Би шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгсөн гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 45 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 23-р хуудас/, Эрүүгийн 201618020187 дугаартай хэрэгт Г.Сарангуа 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус хохирогчоор өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 56-59-р хуудас/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хохирогчид эрх, үүргийг тайлбарлаж өгсөн тухай баримт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /ХХ-ийн 52-56-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №19 тоот шийтгэх тогтоол /ХХ-ийн 5-9-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд: Г.Сарангуагийн иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 49 дүгээр хуудас/, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 65 дугаар хуудас/, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д “Шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Сарангуа нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А.Нямдаваа, Я.Батжаргал, С.Сайнхишиг, Ц.Цогмандах нарт хүчиндүүлсэн гэх гомдол гаргасаны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 201618020187 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулж хоёр удаа хохирогчийн мэдүүлэг авахад “Ц.Цогмандах, А.Нямдаваа нар миний хөлийг бариад Я.Батжаргал эхлээд хүчиндсэн дараа нь А.Нямдаваа, С.Сайнхишиг нар хүчиндсэн. Ц.Цогмандах намайг авто машиндаа суулгаж авч яваад хүчиндэхийг завдсан гэж мэдүүлсэн. Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж гүйцэтгэн Прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэний дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэх үед Г.Сарангуа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулж хохирогчийн мэдүүлэг авахад “би А.Нямдаваа ахтай тохироод бэлгийн ажил хийсэн. С.Сайнхишиг, Ц.Цогмандах нар надтай бэлгийн ажил хийгээгүй” гэж болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулж шүүхийн шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Бурмаагийн мэдүүлэг /ХХ-ийн 47-48-р хуудас/, Мөрдөн байцаалтанд Г.Сарангуагийн мэдүүлэг /ХХ-ийн 45 дугаар хуудас/,2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №324 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /ХХ-ийн 25-р хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ-ийн 23-р хуудас/, Эрүүгийн 201618020187 дугаартай хэрэгт Г.Сарангуа 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус хохирогчоор өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 56-59-р хуудас/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хохирогчид эрх, үүргийг тайлбарлаж өгсөн тухай баримт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /ХХ-ийн 52-56-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №19 тоот шийтгэх тогтоол /ХХ-ийн 5-9-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Иймд Г.Сарангуа нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр А.Нямдаваа, Я.Батжаргал, С.Сайнхишиг, Ц.Цогмандах нарт хүчиндүүлсэн гэх гомдол гаргасаны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 201618020187 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, мөрдөн байцаалтын шатанд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулж хоёр удаа хохирогчийн мэдүүлэг авахад “Ц.Цогмандах, А.Нямдаваа нар миний хөлийг бариад Я.Батжаргал эхлээд хүчиндсэн дараа нь А.Нямдаваа, С.Сайнхишиг нар хүчиндсэн. Ц.Цогмандах намайг авто машиндаа суулгаж авч яваад хүчиндэхийг завдсан гэж мэдүүлсэн.

Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийж гүйцэтгэн Прокурорын яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэний дагуу Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэх үед Г.Сарангуа нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагын талаар хууль сануулж хохирогчийн мэдүүлэг авахад “би А.Нямдаваа ахтай тохироод бэлгийн ажил хийсэн. С.Сайнхишиг, Ц.Цогмандах нар надтай бэлгийн ажил хийгээгүй” гэж болсон бодит байдлыг болоогүй гэж мушгин гуйвуулж шүүхийн шатанд зориуд худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж үзэн энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байх ба ял оногдуулахдаа хуульд заасан хорих ялыг оногдуулах, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул эдлэх ялыг нь жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгч Г.Сарангуад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна.

Шүүгдэгч Г.Сарангуагийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоох боломжтой байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг шийтгэх тогтоолд тус тус тусгах нь зүйтэй байна.   

 

Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон                                         

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Найман овогт Ганболдын Сарангуаг шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар  Г.Сарангуаг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Г.Сарангуад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Г.Сарангуад оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 /нэг/ жилийн  хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар Г.Сарангуад хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст даалгасугай.                                

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Сарангуад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.