Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 148/шш2024/00370

 

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 148/ШШ2024/00370

******* аймаг

                                                   Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би,

 Нэхэмжлэгч: ******аймаг, ******сум *** дүгээр баг, **** тоотод оршин суух, овогт /РД:****/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ****аймаг, *****сум ** дүгээр баг, *** тоотод оршин суух хаягтай, *** овогт /РД:****

 Хариуцагч: *****аймаг, *****сум, ** дүгээр баг, ****тоотод оршин суух хаягтай, ******овогт /РД:****/ нарт холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянаад;

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хийх болсон шалтгаан нь: Би отгон дүү түүний нөхөр гуйлтаар, тэдний амьдралд тус болох үүднээс газар, хашаа байшинг цаасан дээр худалдаж байгаа мэт харагдахаар гэрээ хийж, гэрчилгээг тэдний нэр дээр шилжүүлэн өгсөн. Энэ үйлдэл нь тэднийг зээл авахад нь туслах, амьдралд нь дэм болох үүднээс хийсэн үйлдэл юм. Тэрнээс бодит байдал дээр би нарт хашаа байшин, газрыг зарж, тэд худалдаж авсан зүйл огт болоогүй.

Миний үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж, тэд банкнаас зээл авах зорилго нь биелэсэн. Харин зээлээ хугацаанд нь төлөх эсэхэд асуудал үүсэж, нар зээлээ хугацаанд нь төлөхгүй байдлаас болж зээлийн барьцаанд тавьсан хөрөнгийг алдах эрсдэл тулгарсныг, миний бие хөрөнгөө хамгаалахын тулд тэдний авсан 30,000,000 төгрөгийн зээлнээс төлж дуусгасан. Өөрөөр хэлбэл тэд авсан зээлээ төлөөгүй, би төлж дуусгасан юм. Энэ хөрөнгийг худалдлаа гэж нараас нэг ч төгрөг аваагүй, харин ч тэдэнд тусалж зээлээс нь төлөлцөж, зээлд нь зориулан нийт 22,478,724.76 төгрөгийн төлөлт хийж, зээлийг хаасан. Энэ нь өөрийнхөө хөрөнгийг л банкинд алдчих вий гэж бодож төлөлцсөн байдал юм.

нар 2023 оны 09 сард албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан гэж байсан. Гэрлэлт цуцлахдаа эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлүүлсэн гэхээр нь итгэсэн. Хэдийгээр нэр дээр нь шилжсэн өөрийн хөрөнгийн талаар санаа зовж байсан ч дундаасаа гурван хүүхэдтэй, залуу хүмүүс эргээд нийлж магадгүй, эд хөрөнгийн маргаангүй гэж байхад юун түрүүнд хөрөнгийн асуудал яриад яахав, тэртээ тэргүй миний хөрөнгө гэдгийг хоёулаа мэдэж байгаа болохоор хүссэн үедээ дуудаж бичиг баримтаа шилжүүлж авна гэж л бодож явсан.

Гэтэл нь хашаа байшин, газрыг миний өмч хөрөнгө гэдгийг сайн мэдэж байж бидний хамтын амьдралын явцад үүссэн хөрөнгө гэж бодит байдалд нийцэхгүй үндэслэл зааж хамтран өмчлөгчөөс хасуулж, гэр бүлийн гишүүдэд хөрөнгийг хуваасан хэмжээгээр түүнд ноогдох хувийг нь олгуулах гэсэн утга бүхий нэхэмжпэлийн шаардлага гаргаж тус шүүхээр шийдвэрлүүлэх гэж байна.

Иймд иргэн миний бие хуулиар өөрт олгогдсон эрхийг эдэлж, өөрийн өмч, хөрөнгөө хамгаалахаар *******тоотод байрлах *** талбайтай орон сууцны зориулалттай, гэрчилгээний дугаар **** улсын бүртгэлийн****дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гээд байгаа 2018 оны 11 сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжпэлиийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Зохигчид 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

... Нэхэмжлэгч: *****аймаг *****сум ***** баг, ****тоот *****овогт , РД: ****, утас ****

Хариуцагч: ***** аймаг *****сум *** баг, ****** тоотод оршин суух **** овогт ******, РД: *****, утас****

Хариуцагч: **** аймаг **** сум ** баг, ****тоот **** овогт ****, РД: ****, утас *****

Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөгчөөр тогтоолгох тухай

Зохигч дээрх нэхэмжпэлийн шаардлагын тухайд зөвшилцөж, дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:

1.Нэхэмжлэгч ***** нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт*****20,000,000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэв.

2.Хариуцагч ********* нар нь ***** аймгийн ***** сумын **** дүгээр баг, ****** тоотод байрлах *** м.кв талбайтай орон сууцны зориулалттай, гэрчилгээний дугаар *****улсын бүртгэлийн *******дугаартай маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө /газар, хашаа байшин/-ийг нэхэмжлэгч ******** өмчлөлд 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр багтаан шилжүүлнэ.

Дээрх тохиролцоог зохигч сайн дурын үндсэн дээр бусдын дарамт шахалтгүйгээр байгуулж байгаа бөгөөд энэхүү гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

Эвлэрлийн гэрээ байгуулсан: нэхэмжлэгч ******, хариуцагч ****** гэж гарын үсгээ зуржээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигч нь дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 128,975 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 128,975 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.***** нэхэмжлэлтэй ******* холбогдох 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах,худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 128,975 төгрөгийг хариуцагч нараас, үлдэх тал хувь болох 128,975 төгрөгийг төрийн сангийн 100130000941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН