Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0349/З |
Дугаар | 128/ШШ2024/0125 |
Огноо | 2024-02-07 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2024/0125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Ц.Одмаа, шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК /РД:/,
Хариуцагч: Б,,
Хариуцагч: А, нарын хоорондын Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлт, А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагч А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, хариуцагч Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч A.М, иргэдийн төлөөлөгч Д.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номинзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК-иас Б,, Ад тус тус холбогдуулан Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлт, А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах-аар маргаж байна.
3. Б аялал жуулчлалын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаалаар Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутагт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагуудын техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн байдалтай газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх, ******* голыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг баталсан,
4. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүн Архангай аймагт 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд томилолтоор ажилласан тухай илтгэх хуудсыг гүйцэтгэн Б,ны Төрийн нарийн бичгийн дарга, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, Ой, ус тусгай хамгаалалтай газрын кадастрын хэлтсийн дарга нарт танилцуулсан байна
5. Харин Б,наас 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дугаар дүгнэлтийг гарган, энэхүү дүгнэлтээ 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/ дугаар албан бичгээр А, Газрын тосны газрын даргад хүргүүлжээ.
6. Аын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулах тухай 10/ дугаар албан бичгээр сонсох ажиллагааг мэдэгдэж, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан байна.
7. Улмаар Аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай дугаар дүгнэлтийг үндэслэн А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэрээр Г ХХК-ийн MV- дугаар тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
8. Тус шийдвэрийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10/761 дугаар албан бичгээр Г ХХК-д хүргүүлсэн байх бөгөөд Г ХХК-аас тус шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Гомдол гаргах тухай 23/01 дугаар албан бичгээр А, газрын тосны газрын дарга Л.Бд гомдол гаргажээ.
9. Уг гомдолд А, газрын тосны газрын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Гомдлын хариу хүргүүлэх тухай 1/1432 дугаар албан бичгээр ...2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Тусгай зөвшөөрөл цуцлах тухай дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд танай 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 23/01 дугаартай албан бичгээр ирүүлсэн гомдлын дагуу Кадастрын хэлтсийн даргын 2023 оны дугаар шийдвэрийг хүчингүй болгож, MV- дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг мэдэгдье гэх хариуг хүргүүлжээ.
10. Ийнхүү Г ХХК-иас Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлт, А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гаргажээ.
11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтийн талаар:
1. Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;" тусгай зөвшөөрлийг цуцлахаар зааснаас үзэхэд, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргах уг дүгнэлт нь гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд үүсгэх, тусгай зөвшөөрөл эзэмшигч зөрчил гаргасан болохыг тогтоосон захиргааны акт байна.
2. Б,ны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтээр "Г" ХХК-ийн эзэмшдэг МV- тоот аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв" гэсэн байна.
3. Манай компанийн тусгай зөвшөөрлийг өмнө нь Б,ны 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2019/06 дугаар дүгнэлтийг үндэслэн А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу мөн цуцалж байсан болно.
4. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0365 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалаар манай компанийн аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаар шийдвэр хүчингүй болгож, улмаар А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг маань сэргээж байсан.
5. Ийнхүү хариуцагч Б,наас манай компанийн тусгай зөвшөөрлийг ижил үндэслэлээр, дахин дахин цуцлуулах дүгнэлт гаргаж, түүнийг нь үндэслэн А, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг маань цуцалж байгаа нь манай компанийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж, хохироож байна.
6. Өмнө нь дээрх тусгай зөвшөөрлийг "Д" ХХК, "А" ХХК, "М" ХХК зэрэг компаниуд эзэмшиж байсан бөгөөд бид А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр "Д" ХХК-аас шилжүүлж аваад дөнгөж жил гаруй хугацаа болж байхад тусгай зөвшөөрлийг маань цуцалсан. Одоо бас шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл маань сэргээд хоёр жил гаруй хугацаа болж байхад, мөн үйл ажиллагаагаа ч явуулж эхлээгүй байхад тусгай зөвшөөрлийг маань дахин цуцалсанд туйлын гомдолтой байна.
7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0365 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 427 дугаар магадлалаар Г ХХК нь А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр МV- дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш олборлолт огт явуулаагүй, бд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулаагүй" гэдгийг хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан тодорхой дүгнэж, тогтоосон байдаг.
8. А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 438 дугаар шийдвэрээр аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг маань сэргээснээс хойшхи хугацаанд ч манай компани огт үйл ажиллагаа явуулаагүй. Бид бүхний мэдэж байгаачлан 2021 онд Ковид-19 цар тахлын үе байсан тул манай компани энэ хугацаанд ажиллаж чадаагүй, түүнчлэн 2022 онд ч мөн олборлолт явуулаагүй болно.
А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн талаар:
1. А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт, Б,ны 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтийг үндэслэсэн ба Б,ны энэхүү дүгнэлт нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдож хүчингүй болсноор Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй гэж үзнэ.
2. Өөрөөр хэлбэл, аын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт болох бие даасан захиргааны актыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа бөгөөд уг дүгнэлт хүчингүй болсноор А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэр мөн адил хүчингүй болохоор байна.
3. А, газрын тосны газраас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/ тоот албан бичгээр манай компанид "сонсох ажиллагаа явуулах талаар" мэдэгдсэн ба үүндээ танай тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай Б,ны дүгнэлт гарсан талаар дурдаж сонсох ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр явуулах"-ыг мэдэгдсэн. Үүний дагуу бид сонсох ажиллагаанд оролцож, шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийг сэргээснээс хойш огт үйл ажиллагаа явуулаагүй, бд сөрөг нөлөөлөл үйл ажиллагаа явуулаагүй талаарх баримт материалуудаа гаргаж өгсөн. Мөн 2019 онд 14 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 2022 онд 6 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус тус "Нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай акт" үйлдэж баталгаажуулагдсан баримтаа ч өгсөн болно.
4. Сонсох ажиллагаа дууссанаас хойш А газрын тосны газраас юу болж байгаа талаар асуухад танай тусгай зөвшөөрлийг цуцлахааргүй болсон, энэ талаараа Б, руу албан бичиг явуулсан гэж хэлсэн. Гэтэл Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10/761 тоот албан бичгээр манай компанийн MV- дугаартай аын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Иймд Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлт, А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хэрэг нь өмнө нь шийдвэрлэгдээд давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэгт буцаагдсан бөгөөд анхан шатны шүүх маргааны үйл баримтад тодорхой дүгнэлтүүд хийж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.
Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Б аялал жуулчлалын сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаалаар Архангай аймгийн ******* сум, ******* багт олборлох үйл ажиллагаа одоо явуулж байгаа, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах, техникийн болон геологийн нөхөн сэргээлт хийсэн байдалтай газар дээр нь танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх бүхий ажлын хэсгийг байгуулж, удирдамжийг нь баталсан.
Удирдамжийн хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг нь 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийн 4 хоногийн хугацаанд ажиллаж, тайлан гаргасан ба тайлангийн дүгнэлт хэсэгт ...М ХХК болон Э ХХК зэрэг компаниудын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлтийг яаралтай хийлгэх, мөн нөхөн сэргээлтийг бүрэн хийж дууссаны дараа тодорхой хугацаанд хамгааллын арга хэмжээ авахыг Архангай аймгийн Б аялал жуулчлалын газар болон ******* сумын Засаг даргад үүрэгжүүлэх шаардлагатай гэх дүгнэлт гаргасан ба тухайн тайланд ямар нэгэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал, зөвлөмж тусгасан зүйл байдаггүй.
А газрын тосны газрын Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.З******* болон мэргэжилтэн н.М******* гэх хүмүүс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 3 хоногийн хугацаанд Архангай аймгийн ******* сум, Өвөрхангай аймгийн Б******* сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий 8 компанийн үйл ажиллагаатай танилцаж 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Томилолтоор ажилласан илтгэх хуудас гэсэн баримт бичгийг үйлдсэн.
Тус албан бичгээ А газрын тосны газрын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгээр Банд явуулсан ба уг албан бичигт нэхэмжлэгч Г ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагатай гэх дүгнэлт байдаггүй харин Г ХХК нь тухайн газар үйл ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээлт хийсэн байдалтай байна гэх дүгнэлтийг өгсөн байгаа.
Б сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/6217 дугаар албан бичгээр А газрын тосны газар хандаж Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу албан бичгийг 7 хавсралтын хамт хүргүүлсэн. Тодруулбал аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлт гэх 7 дүгнэлтийг бол хүргүүлсэн. Үүний дагуу А газрын тосны газраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж байна гэж тухайн компанийн удирдлагуудтай уулзаж, тайлбар авсан байдаг. Тайлбар авсны үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа явуулсан бөгөөд Банд А газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 12 дугаар сарын албан бичгээр танай ирүүлсэн албан бичиг нь хуулийн шаардлага хангахгүй байна гэх агуулгыг хүргүүлсэн.
Тухайн компаниудтай уулзаж тайлбар авсан. Үүний хүрээнд аваад үзэхэд Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтад заасны дагуу нутгийн захиргааны байгууллагын саналыг аваагүй байх тул тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдээгүй байна гэх хариуг Банд өгсөн. Үүний дараа шийдвэр гарсан эсэх нь тодорхойгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг гаргасан.
Маргаан бүхий 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг гаргахдаа дурдагдаж байгаа 8 компаниас 2 компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд нэг нь Г ХХК байгаа. Бусад 6 компанийн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй байгаа. Хариуцагч нь Бны дүгнэлтийг судалж үзээд хуулийн шаардлага хангахгүй гэдэг албан бичгийг Банд явуулсан бөгөөд дараа нь ямар нэгэн үйл ажиллагаа хийгдээгүй буюу нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Гэтэл Г ХХК-ийн тусгай зөвшөөрлийг 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрээр цуцалж байгаа нь өөрөө өөрийнхөө байр суурийг үгүйсгэсэн шийдвэр болсон.
Б болон А газрын тосны газрын холбогдох хүмүүс тухайн газар очиж танилцсан, тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэсэн агуулга ажлын хэсгийн тайланд дурдагдаагүй. Үүний хүрээнд нутгийн захиргааны байгууллагын саналыг аваагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон. Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах хэсэгт заасан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах гэж байгаа тохиолдолд заавал нутгийн захиргааны байгууллагын саналыг авах ёстой гэх хуулийн шаардлагыг хариуцагч нар заавал биелүүлнэ гэж үзэж байгаа.
Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Аын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд нутгийн захиргааны байгууллага гэдэгт тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбай байрших сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүнчлэн хуулийн 38, 39 дүгээр зүйлд заасан үүргийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэгч байгаль орчны болон мэргэжлийн хяналтын алба зэргийг хамааруулан үзнэ гэж заасан.
Гэтэл уг хэрэг дээр хариуцагч нар шийдвэр гаргахдаа нутгийн захиргааны байгууллагын саналыг аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын албан бичигт нэхэмжлэгч Г ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй гэх албан бичиг. Мөн Б аялал жуулчлалын газраас Г ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлээгүй гэх албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах хэсэгт заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах хэсэгт саналыг харгалзан гэж оруулсан байгаа тул заавал санал авах шаардлагагүй гэж тайлбарлаж байгаа. Манай зүгээс Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах хэсгийг ойлгохдоо саналыг заавал авах ёстой. Саналын дагуу шийдвэр гаргах эсэх нь хариуцагч нарын эрх хэмжээний асуудал гэж үзэж байгаа.
2019 онд уг үндэслэлээр буюу Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах хэсэгт заасан үндэслэлээр манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тус асуудлаар нэхэмжлэгч компани нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Үйл ажиллагаагаа явуулаагүй байж байхад Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дах хэсэгт заасан үндэслэлээр дахиж тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр гаргаж байгаад гомдолтой байгаа. Өмнөх нөхцөл байдал нь өөрчлөгдөөгүй. Тусгай зөвшөөрөл шүүхийн шийдвэрээр сэргэсний дараа ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад үйл ажиллагаа явуулаагүй байхад адил үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж, компанийг айл ажиллагаагаа явуулах боломжоор хангахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан үндэслэл болон миний сая тайлбарласан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. гэв.
13. Хариуцагч А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэг: Архангай аймгийн ******* сумын нутагт орших "Ө" нэртэй 539.59 га талбай бүхий аын ашиглалтын МВ- дугаартай тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны байгууллага анх 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгожээ.
Дээр дурдсан аын ашиглалтын МВ- дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 2012 оны 194 тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй 539.85 га, ойн сантай 86.75 га, 2015 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 211.08 га давхцалтай байна.
Хоёр: Б, Аялал жуулчлалын яамнаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/ дугаартай албан бичгээр 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар бүхий "Аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай" дүгнэлтийг манай байгууллагад ирүүлжээ. Уг дүгнэлтэд "Г" ХХК-ийн эзэмшиж байсан аын ашиглалтын МВ- дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэж үзэв" гэсэн байна.
Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан" бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан.
Дээрх хуулийн заалтыг үндэслэн манай байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэр гарсан.
Гурав: Уг дүгнэлтийн дагуу Захиргааны Ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг үндэслэн сонсох ажиллагаа явуулахаар "Г" ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10/ дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн мөн оны 12 дугаар сарын 07-ны өдөр сонсох ажиллагааг явуулсан байна.
Иймд "Г" ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
14. Хариуцагч Аын газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхээс буцаж ирээд нотлох баримт цуглуулсан. Нэхэмжлэгч Г ХХК нь манай компани үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарлаж байна. Тухайн газар үйл ажиллагаа явуулж байсан өмнөх асуудал нь ч гэсэн Г ХХК-д хамааралтай. Тусгай зөвшөөрөл шилжүүлэн аваад үйл ажиллагаа явуулаагүй байж болно. Гэхдээ тусгай зөвшөөрөл шилжүүлж авахдаа нотолгоо гэж гаргаж өгдөг. Үүгээр хуулиар олгосон бүх үүрэг хариуцлагыг хүлээж биелүүлнэ буюу тус үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй байсан ч гэсэн тухайн газар өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан талбай учраас нөхөн сэргээлтийг хийх үүрэгтэй.
Нутгийн захиргааны байгууллагаас санал аваагүй гэж тайлбарлаж байна. 2019 онд орон нутаг нь саналаа өгч байсан. Тодруулбал, Архангай аймгийн *******ийн гол дагуу байгаа тусгай зөвшөөрлийг цуцлуулъя. Тухайн нутгийн иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу амьд явах, малаа бэлчээх талбайгүй боллоо. Мөн бд маш их хортой нөлөө үзүүлж байна. Ийм учраас энэ тусгай зөвшөөрлүүдийг цуцалж өгнө үү гэх агуулга бүхий Банд хүсэлт өгч байсан. Үүний дагуу Бнаас дүгнэлт гарсан. Уг дүгнэлт нь уначихсан. Дараагийн гарсан акт нь тухайн санал дээрээ үндэслэсэн. Иймд дүгнэлтийг дахиж авах тухай зүйл байхгүй. 2019 онд дүгнэлтийг нь авсан, огт санал өгч байгаагүй зүйл байхгүй.
Тухайн тусгай зөвшөөрөл нь өөрөө Монгол улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй 539,85 га талбайгаар давхацсан, ойн сантай 86,75 га талбайгаар давхцалтай, 2015 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 211,08 га талбайгаар давхцалтай. Өөрөөр хэлбэл давхцалгүй талбай байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх сэргэх боломж байхгүй. Үйл ажиллагаа явуулах боломж байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
15. Хариуцагч Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Аын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай дүгнэлт-ийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 заалтыг тус тус үндэслэн Г******* ХХК-ийн эзэмшдэг MV- тоот аын тусгай зөвшөөрөл бүхий талбайг БОАЖ-ын сайдын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/ тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, Аын газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичгийг үндэслэн цуцлах нь зүйтэй гэх ажлын хэсэг дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Аын газрын тосны газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичгээр MV- дугаар тусгай зөвшөөрөл эзэмшдэг У******* ХХК-ний үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6-д заасны дагуу бд хортой нөлөөллийг үзүүлж байгаа нь эрсдэлтэй, 15.1.1-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны тэнцлийг хангах, бд учирч болох хохирлоос урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгуулах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах эрхийн хүрээнд Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн байна.
Иймд Аын тухай хуулийн 56 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг цуцлах 56.1.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална: 56.1.5-д заасны дагуу холбогдох дүгнэлтийг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
16. Хариуцагч Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч A.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тус дүгнэлт нь Аын тухай хуулийн 56.1.5 болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3.2.6, 15.1.1 дэх хэсэг дээр заасныг үндэслэсэн.
Тус зүйл заалтын нэхэмжлэгч талаас гол маргаж байгаа асуудал нь тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа эсвэл нөхөн сэргээх, бай нөхөн сэргээх, мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргийг биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дүгнэлт гаргасан гэж заасан. Уг тус зохицуулалтын хүрээнд Бнаас тухайн дүгнэлтийг гаргасан.
Нэхэмжлэгч талаас уг заалтыг тайлбарлахдаа заавал нутгийн захиргааны байгууллагын саналыг авах нь зүйтэй гэж тайлбарладаг. Гэтэл тус хуульд нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан үзнэ гэж зааснаас заавал санал авах ёстой гэж заагаагүй. Энэ талаар ерөөсөө тайлбарлаагүй. Байгаль орчны тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй. Мөн 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэдэг талаараа нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна. Иймд Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Тус дүгнэлтийг үндэслэж А газрын тосны газраас тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхээ шийдвэрлэх ёстой. Тухайн дүгнэлтийн дагуу цуцална гэсэн зохицуулалт байхгүй. Тэгэхээр тухайн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн үйл ажиллагаа явуулаагүй гэдэг талаараа дурдсан. Мөн тухайн газар нь усны энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа. Иймд хангалттай цуцлах үндэслэлтэй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Г ХХК-иас Б,, Ад тус тус холбогдуулан Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлт болон А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...Ажлын хэсгээс тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргаагүй, А газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын албан бичгээр ...нутгийн захиргааны байгууллагын саналыг аваагүй байна гэсэн атлаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг гаргасан нь хууль бус, цуцлах үндэслэл бүрдээгүй байсан, цуцлах тохиолдолд заавал нутгийн захиргааны байгууллагын саналыг авах ёстой гэж тодорхойлсныг хариуцагч А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...ашиглалтын МВ- дугаартай тусгай зөвшөөрлийн талбай нь гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай, эрх бүхий байгууллагаас дугаар бүхий дүгнэлт ирүүлсэн тул ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан, 2019 онд орон нутаг нь саналаа өгч байсан тухайн санал дээр үндэслэсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх сэргэх боломжгүй... гэж, Бны итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хуульд нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан үзнэ гэж зааснаас заавал санал авах ёстой гэж заагаагүй гэж тайлбарлан тус тус маргав.
2. Нэхэмжлэгчийн гаргасан Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Хариуцагч Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт нь Б аялал жуулчлалын сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлт болон А газрын тосны газрын даргын 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1/4449 тоот албан бичгийг болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус үндэслэн гарсан байна.
2.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:, 2.6-д "бд хортой нөлөөлөх" гэдэгт б, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарна гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1.2-т байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тогтвортой ашиглах, бд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх шийдвэр, дүрэм, журам баталж биелэлтийг хангуулах, 1.3-д байгаль орчныг хамгаалах, түүний баялгийн нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын удирдлага, бодлогын төлөвлөлт, зохицуулалтыг хариуцаж, байгаль орчны чадавхын хэм хэмжээ, стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тооцох аргачлалыг батлах гэж, Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:, 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан; гэж тус тус заасан.
2.3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, тухайлбал Архангай аймгийн Засаг даргын А/473 дугаар захирамжийн дагуу томилогдсон Ажлын хэсгийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр актад ...Г ХХК-ийн MV- тоот ашиглалтын талбай дээр нөхөн сэргээлт хийсэн, тус нөхөн сэргээлт хийсэн талбайг аймгийн Засаг даргын А/473 дугаар захирамжийн дагуу томилогдсон Ажлын хэсэг хүлээн авав... гэж, Б аялал жуулчлалын сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2022 оны 5 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд Архангай аймагт томилолтоор ажилласан тухай Илтгэх хуудсанд Г ХХК нь MV- дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, талбайн хэмжээ 539,59 га, газрын нэр Ө, эвдэрсэн газрын хэмжээ 35 га, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбай 19 га, зайлшгүй нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбай 16 га, биологийн нөхөн сэргээлт хийх талбай 0 га,...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар ирүүлсэн, нөхөн сэргээлтийн барьцаанд 2018 онд 200,000 төгрөг байршуулсан... гэж тэмдэглэн цаашид авч хэрэгжүүлэх санал-д нөхөн сэргээлтийн ажлыг шуурхай хийлгүүлэх, нөхөн сэргээлт хийсний дараа тухайн газрыг хууль бус алт олборлогчдоос хамгаалах ажлыг Экологийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулах гэж дурдсан байна.
2.4. Түүнчлэн А газрын тосны газрын ахлах мэргэжилтнээр удирдуулсан Ажлын хэсгийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Архангай аймгийн ******* суманд томилолтоор ажилласан тухай Илтгэх хуудсанд ...газар дээр нь танилцахад нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх явцад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ажлын хэсэг ирж усан бууг лацдаж, нөхөн сэргээлтийн ажлыг зогсоосон байдалтай байв, иргэн н.А*******түрээсээр ажиллаж байгаа,...уурхайн дарга н.Б******* 2022 оны 05 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 20-ны хүртэл 5.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн, одоогоор шүүрлийн усаа соруулж байна..,уурхайн талбайд бичиг баримт байхгүй, эксковатор-3ш, бульдозер-3ш, хүнд даацын машин-8ш, бензиний машин 1ш, усан буу 1-ш байв, тус компанийн кемп, олборлолт явагдсан хэсэг, нөхөн сэргээлт хийсэн талбай, усан буу, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын лац зэргийг харуулав гэж тэмдэглэн, тус компанийг Бичиг баримтын бүрдэл хангаагүй, 1 ширхэг усан бууг Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас лацдан үйл ажиллагааг хязгаарласан... гэж дүгнэсэн болох нь тус тус тогтоогдов.
2.5. Дээрхи хуулийн заалтууд болон үйл баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Г ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ бд хортой нөлөө учруулж болзошгүй ямар үйл ажиллагааг явуулсан болох, тухайн үйл ажиллагаа нь ямар учраас ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахад хүргэж буйг Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтээр хангалттай тогтоогоогүй, энэ үндэслэлээр хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй, уг дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.6. Тодруулбал, Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлж буй үйл ажиллагаа бд хортой нөлөөлж байгаа, эсхүл байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх талаар нутгийн захиргааны байгууллагаас санал ирүүлсэн нөхцөлд тухайн саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дурдсан асуудлуудаар нь мэргэжлийн дүгнэлт гаргах, уг дүгнэлтийг үндэслэн А газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрлийг нь цуцлахаар зохицуулсан байна.
2.7. Гэтэл Б, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгчийг бд хортой нөлөөлөл үзүүлж байгаа, эсхүл байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй гэх аль үндэслэлд хамааруулж байгаа нь тодорхойгүй, мөн Б аялал жуулчлалын сайдын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/ дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс энэ талаар ямар нэгэн дүгнэлт гаргаагүй, нутгийн захиргааны байгууллагаас ямар нэгэн санал гаргаж ирүүлээгүй байхад нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна.
2.8. Түүнчлэн Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтийн талаар А, Газрын тосны газраас ...Аын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтэд нутгийн захиргааны байгууллагын саналын талаар тодорхой дурдаагүй,...MV- тоот тусгай зөвшөөрлийг Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан нутгийн захиргааны байгууллагын саналгүйгээр гаргасан дүгнэлтийг үндэслэн цуцлах хууль зүйн боломжгүй байгаа...-г тодорхойлж тусгай зөвшөөрөл цуцлуулах дүгнэлтийг хуульд нийцүүлэн гаргаж ирүүлэх-ийг хүсэлт болгосон боловч Б, нь А газрын тосны газарт уг ажиллагааг гүйцээж хийгээгүй байхад өмнөх зөрчилтэй байдлаа засалгүйгээр нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан болох нь тогтоогдсон болно.
2.9. Тухайлбал, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 03/370 дугаар албан бичигт ...MV- тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлээгүй-г, Архангай аймгийн Б, аялал жуулчлалын газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 119 дүгээр албан бичигт Тус байгууллага нь танай байгууллагын эзэмшилд байсан аын ашиглалтын MV- дугаар бүхий тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагуудад хүргүүлээгүй болно... гэж тус тус дурдсанаас үзвэл Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан цуцлах тухай санал-ыг нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлээгүй гэж үзэхээр байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан ...2019 оны саналыг үндэслэсэн, нутгийн захиргааны саналыг харгалзсан гэх тайлбарууд үндэслэлгүй.
2.10. Өөрөөр хэлбэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 болон 3-д зааснаар хариуцагч Б, нь ерөнхий чиг үүргийн яам буюу байгаль орчныг хамгаалах төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах эрх бүхий этгээд болохын хувьд нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан үзэлгүйгээр шууд нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй.
2.11. Иймд хариуцагч Б, нэхэмжлэгч Г ХХК-ийг бд хортой нөлөөлж байгаа, эсхүл байгаль орчныг нөхөн сэргээх болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан ямар үүргээ биелүүлээгүй болохыг хангалттай бүрэн тогтоогоогүй, тусгай зөвшөөрөл цуцлахтай холбогдуулан нутгийн захиргааны байгууллагын саналыг аваагүй атлаа маргаан бүхий акт болох 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн тоот дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
3. Нэхэмжлэгчийн гаргасан А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1. Хариуцагч А,ас 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг гаргахдаа Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 болон Б, аялал жуулчлалын сайдын 01/ дугаар албан бичгээр ирүүлсэн Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлтийг тус тус үндэслэсэн байна.
3.2. Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.5-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч бд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэж тус тус заасан.
3.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл Архангай аймгийн Засаг дарга болон тус аймгийн Б, аялал жуулчлалын газар нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасанчлан нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын бд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй этгээд мөн боловч нэхэмжлэгч компанийн MV- тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах талаар ямар нэгэн хүсэлт, санал гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон.
3.4. Гэтэл хариуцагч А, нь Г ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Аын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл байдал бодитоор тогтоогдсон эсэхийг нягталж шалгалгүй, маргаан бүхий акт болох 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлтийг зохих хууль тогтоомжид нийцэхгүй, эрх зүйн зөрчилтэй болохыг мэдэж энэ талаар хүсэлт гаргаж байсан атлаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэр гаргаж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй, шүүх энэ шийдвэрийн өмнөх хэсэгт хариуцагч Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй талаар дүгнэсэн тул уг хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан дугаар шийдвэр нь өөрөө хууль бус.
3.5. Тухайлбал, хариуцагч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг биелүүлээгүйгээс уг захиргааны акт бодит нөхцөлд тохироогүй, зорилгодоо нийцээгүй, уг хууль бус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3.6. Хариуцагч А газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Маргаан бүхий тусгай зөвшөөрөл нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан гол мөрний урсац бүрэлдэх эхтэй 539,85 га, ойн сантай 86.75 га, 2015 оны 189 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй 211.08 га талбай давхцалтай тул нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй гэх тайлбар гаргасан боловч энэ нь тусдаа өөр эрх зүйн харилцаа болохын хувьд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийснээр энэхүү шийдвэрийг гаргасныг, мөн шүүхийн энэ шийдвэрээр иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй, шүүхийн энэ шийдвэрээр хангагдаж байгааг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, Аын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б,ны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дүгээр дүгнэлт болон А, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ