Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2024/03244

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ....................,

Хариуцагч: .................../-д холбогдох,

 63,580,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******аагийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э -ийн захирал Б.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э нь А -тай 2019 оноос хойш Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд 2023 онд хамтран ажиллахаар Бетон зуурмаг худалдах, худалдан авах тээвэрлэлт нийлүүлэлтийн гэрээ байгуулан М300 маркийн бетон зуурмагийг 1 м.куб тутмын үнэ 320,000 төгрөгөөр нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд 2023 оны 03 сарын 13-ны өдөр ******* барилгын 3 давхрын цутгалт болох 194 м.куб М300 маркийн бетон зуурмагийг нийт 22 удаагийн тээвэрлэлтээр А -ийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн захиалгаар нийлүүлсэн. Тохиролцоо ёсоор 2023 оны 03 сарын 09-ний өдөр төлбөрийг барагдуулах байсан. 2023 оны 03 сарын 13-ны өдрийн 25/23 тоот албан бичигтээ А  нь 2023 оны 03 сарын 20-ний өдөр төлөхөөр илэрхийлсэн. Мөн Э -д А  нь 2022 онд Бетон зуурмаг нийлүүлсэн бөгөөд 2022 онд нийт 1112 м3 бетон зуурмаг нийлүүлсэн боло******* нийт төлбөр тооцооноос 1,500,000 төгрөгийн төлбөр тооцоог 2023 оны тооцоотой нийлүүлээд төлнө гэсэн боло******* одоог хүртэл төлөөгүй байна. Иймд А -аас 2022 оны үлдэгдэл тооцоо болох 1,500,000 төгрөг. Мөн 2023 оны 03 сарын 13-ны захиалгын төлбөр болох 62,080,000 төгрөг, нийт 63,580,000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 4-31-р тал.   

Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: Байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э хариуцагч А -д холбогдуулан “2022 онд худалдсан бетон зуурмагийн үнийн үлдэгдэлд 1,500,000 төгрөг, 2023 онд худалдсан бетон зуурмагийн үнэд 62,080,000 төгрөг, нийт 63,580,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х*******аад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийг зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Э болон А  нарын хооронд 2022 оны 07 сарын 01-ний өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд худалдагч тал болох Э бетон зуурмаг худалдах, худалдан авагч тал болох А  үнийг төлөхөөр тохирсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-24-27/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Э 2022.05.05-нд 1,950,000 төгрөг, 2022.05.17-нд 10,960,000 төгрөг, 2022.06.07-нд 171,860,000 төгрөг, 2022.06.18-нд 64,740,000 төгрөг, 2022.08.02-нд 49,490,000 төгрөг, нийт 299,000,000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг А -д хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогдож байна. /хх-9/

Дээрх 299,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч талын тайлбар тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр тогтоогдож байх ба хариуцагч тал маргаагүй, няцаасан баримт өгөөгүй тул хариуцагчаас 1,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э 2023.03.13-нд 22 удаагийн тээвэрлэлтээр 194 м.куб бетон зуурмагийг, 1 м.кубийг 320,000 төгрөгөөр тооцож, нийт 62,080,000 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг А -д хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэрэгт авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа, Э -ийн А -дд бетон зуурмаг нийлүүлсэн падаанд үндэслэн гаргасан миксер машины бүртгэл, бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримтууд зэргээр тогтоогдож байна. /хх-10-22/

А  2023 онд худалдан авсан бетон зуурмагийн үнэ 62,080,000 төгрөгийг төлснөө баримтаар нотлоогүй, маргаагүй байх тул хариуцагчаас 62,080,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.

Дээр дурдсанаас худалдан авагч А  худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авсан барааны хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

Иймд хариуцагч А -аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 63,580,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э******* ч******* ХХК-д олгов.

Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 475,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,580,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 475,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А -аас 63,580,000 /жаран гурван сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э -д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 11 сарын 27-ны өдөр 2231102151619 тоот нэхэмжлэхийн дагуу төлсөн 475,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 475,850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           ДАРГАЛАГЧ              Д.БАТЦЭЦЭГ