| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/06757/и |
| Дугаар | 184/ШШ2024/04002 |
| Огноо | 2024-08-05 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2024/04002
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн би
Нэхэмжлэгч: УБ, Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Г.Бумцэндийн гудамж 46 тоотод байрлах Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /9080821/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: УБ, тоотод байрлах ******* ******* ХХК /*******/-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Э.******* нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... ******* ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр 280,924,133.28 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул алданги 128,651,607 төгрөгөөс татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр буюу дутуу төлсөн шимтгэл 280,924,526.22 төгрөг, алданги 128,651,607 төгрөг нийт 409,576,133.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас дутуу төлсөн шимтгэл 280,924,526.22 төгрөгийг төлж барагдуулсантай холбогдуулж нэхэмжлэгч нь алданги гаргуулах шаардлагаасаа татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Э.******* нар нь өөрсдийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх талаар хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр 409,576,133.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН