Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2023/0901/З |
Дугаар | 128/ШШ2024/0106 |
Огноо | 2024-02-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 128/ШШ2024/0106
2024 02 01 128/ШШ2024/0106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:“Н м” ХХК /РД:******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ч.Ц-О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:Н.Б
Хариуцагч:Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:А.М нарын хооронд үүссэн, Маргааны төрөл:газрын эрх зүйн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.“Н м” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/***дүгээр тушаалаар Б******* уулын дархан цаазат газрын А******* амны хязгаарлалтын бүсэд 0,4 га газрыг “Аялал жуулчлал”-ын зориулалтаар 5 жилийн хугацаатай газар ашиглах эрх авчээ.
2.2.Нэхэмжлэгч “Н м” ХХК-ийг дээрх тушаалаар газар ашиглах эрх авснаас хойш 8 жилийн дараа, Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газ******* хандан 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар “Санал хүргүүлэх тухай” албан бичгээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр тус компанийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг ирүүлснийг үндэслэн Байгаль, орчин аялал жуулчлалын сайд нь газар ашиглах эрхийг цуцалсан маргаан бүхий тушаалыг гаргажээ.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлд:
"Н м" ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/***дүгээр тушаалаар Б******* уулын дархан цаазат газрын А******* амны хязгаарлалтын бүсэд 0,4 га газар 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болсон. Газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр үйлчлэлийн хугацаа 2020 оны 08 сарын 05-нд дууссан ба Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/***дугаар тушаалаар газар ашиглах эрхийн хугацааг 2025 оны 08 сарын 05 хүртэл 5 жилийн хугацаатай сунгасан.
Гэтэл Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** тоот сонсох ажиллагааны мэдэгдлийг манай компанид хамааралгүй этгээдэд гардуулсныг 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр газар дээр очих явцад олж мэдсэн. Дээрх сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэхдээ Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Захиргааны ерөнхий хуулийн 17, 18 дугаар зүйлд тус тус заасныг баримтлан ажиллаагүй. Тодруулбал, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Н м” ХХК- ийн гүйцэтгэх захирал хөдөө орон нутагт явж байсан бөгөөд компани төлөөлүүлэх эрх бүхий хүн Улаанбаатар хотод байхгүй байсан тул дуудсан шалтгааныг хүнээр дамжуулан Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас утсаар лавлуулсан. Хуулийн мэргэжилтэн гэх /********/-тай холбогдоход тус газар дээр шалгалт хийх гэж байгаа юм заавал хуулиар эрх олгогдсон хүн байх шаардлагагүй шалгалтыг хараад дамжуулах хэрэгтэй байна гэсэн тул төлөөлөх эрхгүй этгээдийг явуулсан. Газар дээр очиход шалгалтын агуулгагүй үйл ажиллагаа байсан нь илэрхий бөгөөд албажуулсан баримт материал өгөхөд нь компаниас төлөөлүүлэх эрхгүй тул хүлээн авах боломжгүй гэдгээ хэлээд явсан боловч албаны дарга гэх хүн дахин утсаар залгаж зөрчил арилгуулах, цэвэрлэгээ хийлгүүлэх мэдэгдэл юмаа гэж худал хэлээд "Сонсох ажиллагааны мэдэгдэл"-ийг үлдээсэн байсан.
Мэдэгдлийг 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн ажлын цаг дуусахаас 2 цагийн өмнө өгсөн ба гүйцэтгэх захирал хөдөө орон нутгаас ирээд танилцахад ажлын нэг бүтэн өдрийн хугацаа байсан ч гэсэн бид хуримтлагдсан барилгын хог хаягдлыг хоёр өдөр, нэг шөнө техникийн хүчээр цэвэрлэж дүрс бичлэг болон фото зургаар тайлан гаргаж хариу тайлбарын хамт дурдсан хугацаа буюу 05 дугаар сарын 01-ний өдөрт багтаан хүргүүлсэн. Гэвч бидний гаргасан тайлб******* нэг ч хариу өгөөгүй ба газар дээр нь үүрэг даалгаврын биелэлтээ үзэж шалгаагүй, нотлох баримтуудыг нягтлалгүйгээр шууд цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн байна. Бодит байдалтай газар дээр нь танилцах, үзэж шалгах ажиллагаа хийлгүйгээр, манай өгсөн тайлбарыг ч нягтлахгүйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь 2023 оны 08 сарын 01-ний өдрийн А/***дугаар тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсанд гомдолтой байх тул захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон үйл ажиллагаа явуулж байгаагүй, газрын төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлж ирсэн юм. Бид тухайн газар дээрээ байгуулах "Аялал жуулчлалын цогцолбор"-ын загвар зургийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газ*******ай зөвшилцөн Улаанбаатар хотын ерөнхий архитектораар батлуулан холбогдох ажлуудыг гүйцэтгэж байсан. 2020 оны 10 дугаар сарын 29-нд Газар ашиглах гэрээ, менежментийн төлөвлөгөөг Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай дүгнэж хангалттай сайн үнэлгээ авсан.
Харин хөрш зэргэлдээ газар ашиглах эрх бүхий "А" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Х" ХХК, "П" ХХК, "С" ХХК, "К" ХХК, "К" ХХК-ууд манай ашиглалтын газар дээр 2021 онд барилгын ажилчдын түр сууц барьж ажилчдаа оруулахын зэрэгцээ "А" ХХК-ын ашиглаж буй газар дээр барьж байгуулах барилгын материалыг манай газ******* буулгаж, хадгалах, барилгын хог хаягдлаа манай газар дээр зайлуулах зэргээр бидний зөвшөөрөлгүйгээр манай газ******* нэвтэрч, байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй үйлдлүүдийг гарган ажил үргэлжлүүлэх боломжийг хязгаарласан тул бид газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөлд хүрсэн. Дээрх компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж бид газраа ашиглах боломжгүй байдалд хүрч, удаа дараа шаардсаны эцэст 2023 оны 3 дугаар сард эдгээр компаниудын хууль бус эзэмшлийг таслан зогсоосон. Мөн тэдний орхиж явсан хог хаягдлыг өөрсдийн хүч хөрөнгөөр цэвэрлэж, газрыг хэвийн байдалд оруулаад байна. Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан Корона вируст халдварын цар тахлын улмаас Монгол Улсын хэмжээнд 2020 оны 2 сарын 13-аас 2021 оны 12 сарын 31- ний өдрийг дуустал Засгийн газрын 18 удаагийн тогтоолоор бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Энэ хугацаанд манай компани аливаа үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн нь давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл юм. Манай улсад дээрх хөл хорио, дэглэм суларсан боловч хил, гаалийг 2023 оны 01 дүгээр сард нээсэн ба энэ хугацаанд машин тээврийг зогсоож төмөр замаар тээвэрлэсэн хугацаанд тээврийн зардал 2 дахин өссөн, хөрөнгө оруулалт, мөнгөний урсгал зогсонги байдалд орсон нь манайх шиг жижиг аж ахуй нэгжүүдэд хүндээр нөлөөлж үйл ажиллагаагаа зогсоох хүртэл нөхцөл байдалд хүрсэн юм. Гэсэн хэдий ч бид өөрсдийн хүч бололцоогоор үйл ажиллагаагаа тасалдуулахгүй явуулж барилга байгууламжтай холбогдох зөвшөөрлүүдийг ном журмын дагуу гаргуулан шат дараалан хэрэгжүүлж ирлээ. Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 1097 дуга*******ай "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай" албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/***дугаар тушаалын хамт 2023 оны 09 сарын 27-ны өдөр “Монгол шуудан” ХК-ийн салбараас хүлээн авсан болно. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх нөхцөлийг зохицуулсан ба манай компанийн хувьд хөрш зэргэлдээ газар дээр барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байсан этгээдүүд нь хашаа нурааж ороод барилгын материалаа хурааж, өөрсдийн ажилчдын тур сууц, агуулах барьсан, ажилчид нь машинаа оруулж тавьснаар зайгүй болгодог зэргээр бидний ажилд хүндрэл учруулж саад болохын зэрэгцээ барилгын хог хаягдлаа их хэмжээгээр авчирч асгаж байсан.
Бид энэ бүх асуудлаар шаардлага тавьж байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй үргэлжлүүлж байсан. Барилгын хог хаягдлыг заримыг нь тухай компаниуд өөрсдөө авч цэвэрлэсэн, үлдээсэн хогийг нь бид өөрсдийн хүч хөрөнгөөр цэвэрлэж, зөөвөрлөсөн билээ. Эдгээр нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан болж байх тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/***дугаар тушаалыг хүчингүй болгож, "Н м" ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэнэ үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлб*******аа: Газар ашиглах эрхийг цуцлах үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй байна. Энэ нь юугаар нотлогдож байна гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 17, 18 дугаар зүйлд тус тус зааснаар мэдэгдэл гардуулах ажиллагаа хийгдээгүй байна.
2. 2022 оны 02 дугаар сараас, 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд “А” клубын туслан гүйцэтгэгч нар 5,6 компани манай хашааг эвдэлж ороод үйл ажиллагаа явуулж байгаа энэ үйлдэл нь хууль бус. Үүнийг та нар яаж нотлоод байгаа юм гээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуугаад байна. Бид хавтаст хэрэгт боломжтой бүх материалаа гаргаж өгсөн. Тодруулбал “Х” ХХК-ийн албан бичиг байна, фото зураг гэх мэт баримт байна. Бид нар тэр газ******* үйл ажиллагаа явуулаагүй бол хаанаас тэр шороо, хогийг хийгээд овоолоод хашаанд хийх юм. Мөн үйл ажиллагаа явуулаагүй бол яаж тэр хашаагаар дүүрсэн их машин байгаа юм. Хариуцагчийн хувьд бусдын буруутай үйлдлээс бол манай компанийг буруутгаж байгаа нь буруу. Ковид19 цар тахал 2 жил гаруй үргэлжилсэн Монгол, Хятадын улс хооронд тээвэрлэлт удааширсан. Үр дагавар нь арилахгүй байсаар 2023 оны эхээр компаниуд жигдэрч байна. Сая бидний шинжлэн судалсан дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэж зааснаар байсан байна. Гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг 2019 оны нэг дутуу гэрээ байдаг. Батлав гэдэг гарын үсэг нь байхгүй учраас яаж форматаасаа аваад хаячихвал яадаг юм. Барилгын түр хашаа нь “Петонон хашаа” өөрөө хүнд жинтэй бас үнэтэй байдаг. Төлбөрийн асуудал гэдэг зүйл байхгүй. Сайдын тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 гэсэн ганц хуулийн заалтыг үндэслэл болгосон. Газрын үр шимээ хүртэж чадахгүй байна. Сонсох ажиллагаа явагдаагүй байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/***дугаар "Газар ашиглах эрхийг цуцлах тухай" тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул “Н м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлб*******:
“Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/***дугаар тушаал нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугааp сарын 05-ны өдрийн А/***дүгээр тушаалаар "Н м" ХХК-д олгогдсон 0,4 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар саналыг үндэслэсэн. Тус саналд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн байна.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1."Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно" гэж заасан. Тус мэдэгдлийг нэхэмжлэгч "Н м" ХХК-д Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гардуулсан ба тус сонсох ажиллагааны хариуг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
Нэхэмжлэгч нь газар ашиглах эрхтэй газ*******аа тодорхой үйл ажиллагаа эрхлээгүй, зориулалтын дагуу ашиглаагүй нь Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналаар тогтоогдсон. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/***дугаар "Газар ашиглах эрхийг цуцлах тухай" тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул "Н м" ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлб*******аа: Гэрээтэй холбоотой асуудал дээр манайхаас шалтгаалсан зүйл байгаагүй. Дээд шүүхийн тайлбараас үзэхэд гэрээ байгуулах нь нэхэмжлэгчийн үүрэг ганцхан биш хариуцагчийн шаардах үүрэг гэж мөн адил тогтоосон байдаг. 2019 оноос хойш 2020 онд шинээр газар ашиглах эрхтэй тушаал гараад энэ хугацаанд танайх газар ашиглах эрхийн гэрчилгээгээ Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хүсэлтэй гаргах эрх нь байсан. Тухайн маргаан бүхий газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй, мөн Петонон хашаа хэрэглэсэн гэдгийг шүүхээс дүгнэлт өгөх байх. Сонсох ажиллагааны мэдэгдлийн талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна холбогдох тайлбарыг хүргүүлсэн гээд байгаа. Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж аваад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би задалж авсан, хугацаатай байсан учраас би задалж авч үзсэн. Тийм учраас би сонсох ажиллагааны мэдэгдлийг мэдсэн гээд байгаа. Тэгэхээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээж аваад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэгдсэн байна. Үүний дагуу 05 дугаар сарын 01-ний өдөр ажлын хугацаа давчуу байсан ч энэ давчуу хугацаанд тухайн газрыг цэвэрлээд ямар нэгэн хог хаягдалгүй болгочхоод байгаа. Нэхэмжлэгч талаас өөрсдөөс нь хамаарах асуудал ерөөсөө байгаагүй. Сонсох ажиллагааны хариу тайлбарыг судлахаар эрх бүхий байгууллагад гардуулаагүй гэдэг гомдол байдаггүй. СД диск судалсан холбоотой маргах асуудал байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ захиргааны хэрэгт “тусгай хамгаалалттай газ******* үүссэн газар ашиглах эрх”-ийг дуусгавар болгосон үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.”Н м” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ****/*** дуга*******ай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээгээр Хан-Уул дүүргийн Б******* уулын дархан цаазат газрын А******* ам нэртэй газ******* аялал, жуулчлалын зориулалтаар 0,4 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олж авч, Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр авчээ. /ХХ-ийн 21-22 дахь тал/
2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/***дугаар тушаалаар уг газрыг ашиглах хугацааг 5 жилээр сунгаж, уг хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөр дуусгавар болохоор байсан гэдэг нь тус компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрчилгээнд хийсэн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 21-22 дахь тал/
2.3.Нэхэмжлэгч ”Н м” ХХК болон хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газраас шүүхэд тус газрыг газар ашиглах гэрээ байгуулсан талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш тул шүүх дүгнэлт өгөх үндэслэлгүй байна.
2.4.”Н м” ХХК нь уг газар дээрээ аялал жуулчлалын цогцолбор барихаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр МЗХ****/**-** дуга*******ай Архитектур төлөвлөлтийн даалгавар авч /ХХ-ийн 101-103 дахь тал/, мөн ондоо Аялал, жуулчлалын цогцолборын загвар зургаа Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулжээ. /ХХ-ийн 55 дахь тал/
2.5.Б******* уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас “Н м” ХХК-д хандан 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаар албан бичгээр “газраа зориулалтаар нь ашиглаагүй” зөрчил гаргасныг мэдэгдэж, газар ашиглах эрхийг цуцлах болсонтой холбогдуулан бичгээр тайлбар гаргах, хариу тайлбар ирүүлээгүй нь газар ашиглах эрхийг цуцлахад саад болохгүй талаар мэдэгдэж, сонсох ажиллагаанд оролцох мэдэгдлийг хүргүүлсэн байна. /ХХ-ийн 131 дэх тал/
2.6.Нэхэмжлэгч “Н м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг сонсох ажиллагааны мэдэгдлийг компанийн захиралд хүргүүлээгүй, надад гардуулсан, би компанийн эрх бүхий этгээд биш учраас Мэдэгдлийг гардан авсанд тооцохгүй, сонсох ажиллагаа явуулаагүй” гэж маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
2.7.Учир нь “Н м” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **/** дугаар албан бичгээр Б******* уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд хандан “... сонсох ажиллагааны мэдэгдлийг манай компанид хамааралгүй этгээдэд гардуулсныг 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр газар дээр очих явцад олж олж мэдэн тайлбар хүргүүлж байгаагаа мэдэгдсэн”, мөн албан бичгээр “... газар ашиглахтай холбоотой тайлбар буюу газ*******ай холбоотой гарсан зардал, барилга барихтай холбоотой агуулахын зориулалттай барилгыг эхлүүлж, одоогийн байдлаар суурийн карказын ажилд ***,***,*** төгрөгийн бодит зардал гаргасан, газрын төлбөрөө төлсөн, барилгын ажлыг 2021 оноос эхлүүлэх гэтэл манай газрын хөрш зэргэлдээ орших газ******* барилга бариулж байгаа компаниуд манай газ******* зөвшөөрөлгүйгээр нэвтэрч өөрийн барилгын ажилчдын түр сууц, барилгын материал зэргийг байрлуулснаас барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон, цар тахлын улмаас барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй болсон, цар тахлын хорио суларсан даруй барилгын ажлаа эхлүүлэх гээд газраа чөлөөлүүлэх, тарьсан хог хаягдлыг зөөж зайлуулсан” гэх тайлбарыг өгсөн байна.
2.8. “Н м” ХХК мөн дээрх тайлбарын хамтаар уг албан бичигтээ “... танай сонсох ажиллагааны мэдэгдэлд манай компанийг ашиглах эрх бүхий газ*******аа хуулиар зөвшөөрөгдөөгүй үйл ажиллагаа явуулсан, газрын төлбөр төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийг дурдсан нь бодит нөхцөлтэй нийцээгүй” гээд, бусад холбогдох тайлбарыг гаргасан байна.
2.9.Ийнхүү “Н м” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **/**дугаар албан бичигт бичнээс үзвэл тус компани нь Б******* уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн сонсох ажиллагааны Мэдэгдэх хуудсыг мэдсэн бөгөөд сонсох ажиллагаанд холбогдуулан тайлбар гаргаж байгаа болох нь уг бичигт дурдсан “танай сонсох ажиллагааны мэдэгдэлд дурдсан үйл баримтууд бодит нөхцөлтэй нийцээгүй” гэснээр нотлогдож байна.
2.10.Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулахдаа сонсох ажиллагааны мэдэгдлийг заавал компанийн гүйцэтгэх удирдлагад гардуулсан байх шаардлагыг тогтоогоогүй, тухайн этгээдэд зохих арга, хэлбэрээр мэдэгдсэн байх шаардлагыг тогтоосон бөгөөд нэхэмжлэгч “Н м” ХХК-ийн Б******* уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн сонсох ажиллагааны Мэдэгдлийг мэдсэн, гардан авсан, хариу тайлбараа бичгээр гаргасан болох нь тус компанийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **/**дугаар албан бичгээр нотлогдсон тул “сонсох ажиллагааг зохих журмаар явуулаагүй” гэх үндэслэлийг нотлогдоогүй гэж үзлээ.
2.11.Үүний дараа Б******* уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газ******* хандсан 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *** дугаар албан бичгээр “газраа зориулалтаар нь ашиглаагүй” зөрчил гаргасныг мэдэгдэж, газар ашиглах эрхийг цуцлах санал хүргүүлсэн байна. /ХХ-ийн 66 дахь тал/
2.12. “Н м” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн **/** дүгээр албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газ******* хандан “сонсох ажиллагааг зохих журмаар явуулаагүй, гаргасан тайлб******* хариу өгөөгүй, үүрэг даалгаврын биелэлтээ үзэж шалгаагүй, нотлох баримтыг нягталж шалгаагүй,хөрш компаниуд манай газ******* барилгын материалаа бидэнд мэдэгдэхгүйгээр буулгасан, зөвшөөрөлгүй нэвтэрч хог хаягдлаа оруулсан” гэх агуулгатай гомдол гаргасан байна. /ХХ-ийн 110-112 дахь тал/
2.13.Мөн түүнчлэн “Н м” ХХК-иас өөрийн эзэмшлийн газ******* зөвшөөрөлгүй нэвтэрч барилгын материал буулгасан “Х” ХХК, “П” ХХК, “С” ХХК” “А” ХХК-д албан бичиг хүргүүлж, газраа чөлөөлүүлсэн гэх албан бичгийг, “Х” ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 23/49 дүгээр албан бичгээр “талбайг чөлөөлж, цэвэрлээг хийсэн” талаар хариу өгсөн бичгийг, “О” ХХК-тай байгуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах болон арилжааны гэрээ” зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /ХХ-ийн 124-130 дахь тал/
2.14.Ингэхдээ дээрх компаниуд ашиглах эрх бүхий газар дээр барилгын материалаа буулгаснаас буюу эдгээрийн буруутай үйл ажиллагааны улмаас газраа зориулалтаар нь ашиглах боломжгүй байсан, Ковид-19 цар тахлын цаг үеийг давагдашгүй хүчин зүйлийн нөхцөлд байсан гэж үзэх ёстой гэж Б******* уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан тайлбараа гаргасан байна. /ХХ-ийн 32-33 дахь тал/
2.15.Уг тайлбарын дараа “Н м” ХХК энэхүү гомдлыг гаргасны дараа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийг цуцлах тухай” А/***дугаар тушаалаар Н м” ХХК-ийн ашиглах Хан-Уул дүүргийн Б******* уулын дархан цаазат газрын А******* ам нэртэй газ******* аялал, жуулчлалын зориулалтаар 0,4 га газрыг ашиглах эрхийг цуцалж, ****/***дуга*******ай гэрчилгээг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна. /ХХ-ийн 63 дахь тал/
2.16.Нэхэмжлэгч нь ашиглах эрх үүссэн уг газар дээрээ барилга байгууламж бариагүй, ямар нэг барилгын ажил эхлээгүй, үйл ажиллагаа явуулаагүй байсан болох нь шүүхийн явуулсан үзлэг, нэхэмжлэгчийн болон хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн маргаан бүхий газрын байдлыг харуулсан фото зураг зэрэг баримтаар нотлогдсон зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо. /ХХ-ийн 38-52 дахь, 84-97 дахь тал/
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд мөн зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэжээ.
3.2.Нэхэмжлэгч “Н м” ХХК нь 2015 оноос Хан-Уул дүүргийн Б******* уулын дархан цаазат газрын А******* ам нэртэй газ******* аялал, жуулчлалын зориулалтаар 0,4 га газрыг ашиглах эрх үүссэн байх бөгөөд ийнхүү 8 жилийн хугацаанд уг газар дээр аялал жуулчлалын цогцолбор барих ажлыг эхлүүлээгүй болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдож байна.
3.3.Нэхэмжлэгч “Н м” ХХК нь газрыг зориулалтаар нь ашиглаж чадаагүй шалтгаанаа 2019 онд үүссэн цар тахалтай холбосон, мөн хөрш этгээдүүд газар дээр нь зөвшөөрөлгүй нэвтэрч барилгын материалаа буулгасан, хог хаягдлаа хаясан” гэж байгааг шүүх үндэслэл бүхий шалтгаан гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.
3.4.Учир нь газар ашиглагч нь өөрт зохих журмын дагуу үүссэн эрхийнхээ дагуу ашиглаж буй газраа хамгаалах, бусдыг хууль бусаар нэвтрүүлэхгүй байх, шаардлагатай бол өөртөө туслах, эрх бүхий этгээдээр албадан чөлөөлүүлэх зэрэг хэрэглэж болох хууль зүйн олон боломж байхад зөвшөөрөлгүй нэвтрээд барилгын материалаа буулгачихсан учраас барилгаа барьж чадаагүй гэх тайлбарыг хууль ёсны, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж шүүх үзэхгүй.
3.5.Нөгөө талаас “Х” ХХК, “П” ХХК, “С” ХХК” “А” ХХК-иуд нь “Н м” ХХК-ийг 8 жилийн турш үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан гэх үйл баримт нотлогдоогүй болно.
3.6.Мөн дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас газраа ашиглаж чадаагүй нь нийтэд илэрхий үйл баримт, хил хаалттай байсан, материалын үнэ өссөн гэж байгааг хүлээн авахгүй.
3.7.Тодруулбал, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй байсан 2015-2020 он хүртэлх 5 жилийн хугацааг “ковидын нөхцөл байдал 2020-2021 онд үүссэн” гэдгээр тооцохгүй орхих боломжгүй, уг хугацаанд газ*******аа үйл ажиллагааг зориулалтын дагуу явуулах боломж байсан гэж үзэж байна.
3.8.Түүнчлэн, дэлхий нийтийг хамарсан цар тахал нь 2020-2021 онуудад иргэн, хуулийн этгээдэд хүндрэл учруулсан нь нийтэд тодорхой боловч нэхэмжлэгчид учирсан давагдашгүй хүчин зүйл гэж үзэж болох төлбөрийн чадваргүй болсон, гэрээ цуцлагдсан бараа материалаа татаж авах боломжгүй хил хаагдсан гэх зэрэг хүчин зүйл нөлөөлсөн талаар нотлох баримт байхгүй, үүнийг нь нотолсон эрх бүхий этгээдийн нотолгоо байхгүй байгаа учраас нэхэмжлэгчийг энэ талаар нотолж чадаагүй гэж шүүх үзсэн.
3.9.Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Б******* уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулаагүй гэж буруутгаж байгаа боловч “Н м” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн **/**дугаар албан бичиг, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 23/04 дүгээр албан бичгээр тус маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон үндэслэл шалтгааныг нэхэмжлэгч мэдсэн, үүнд нь холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргасан болох нь тогтоогдож байгаа тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн холбогдох журмыг зөрчсөн гэж үзэхгүй.
3.10.Нэхэмжлэгчийн шүүхэд нэрлэсэн нотлох баримт болох хөрш компанийн хаясан хог хаягдлууд нь нэхэмжлэгчийг газраа зориулалтаар ашиглаагүй болохыг зөвтгөх үндэслэл биш, мөн түүнчлэн хуурч мэхлэх замаар сонсох ажиллагааны мэдэгдлийг компанид хамаагүй этгээд гэх, энэ хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан нь сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэл биш гэж үзлээ.
3.11.Ийнхүү нэхэмжлэгч нь өөрийн ашиглах эрх бүхий газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй, батлагдсан загвар зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг дагуу барилгын ажил эхлээгүй, түүнчлэн, барилгын инженерчлэлийн ямар нэг зураг төсөл, санхүүгийн төсөв байхгүй зэргээс үзвэл “газрыг зориулалтаар нь ашигласан” гэх үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
3.12.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас нэхэмжлэгч “Н м” ХХК-ийг газрыг 2 жилээс дээш хугацаагаар зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан дагуу газар ашиглах эрхийг цуцалж, гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь уг хуулийн заалтад нийцсэн бөгөөд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хууль бусаар хязгаарласан гэдэг нь нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Н м” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/***дугаар тушаалыг хүчингүй болгуулах, “Н м” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Н м” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ