Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
Хэргийн индекс | 143/2024/00072/И |
Дугаар | 143/ШШ2024/00178 |
Огноо | 2024-05-01 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 143/ШШ2024/00178
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106 дугаар зүйлийн 106.6, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.******* нь нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-ийн 3 228 619.2 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.******* нь 3 228 619.2 төгрөгийг нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-д төлж хохиролгүй болго гэж шийдвэрийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 607.90 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.*******эс 66 607.90 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Таван толгой түлш ХХК-д олгосугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ