Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 184/ШШ2024/03128

 

 

 

 

 

 

 

 

2024 06 04

 

 

 

 

 

 

184/ШШ2024/03128

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ би

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, ********** 19 тоотод байрлах ********** ХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********** хороо, ********** 1 гудамж, 6 тоотод оршин суух, Дандий-**********ын ********** /РД:************/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ********** хороо, ********** 1 гудамж, 6 тоот хаягт оршин суух **********гийн ********** /РД:************/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,337,270.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч Дандий-********** овогтой **********, ********** овогтой ********** нар нь Худалдаа, хөгжлийн банк (хуучнаар Улаанбаатар хотын банк)-тай 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр №ЦЗГОЗО 1/200512 Цалингийн зээлийн гэрээ-г байгуулан 4,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Талуудын хооронд байгуулагдсан №ЦЗГ0301/200512 тоот Цалингийн зээлийн гэрээ дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 4,337,270.92 төгрөгийг гаргуулж, **********анд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ********** ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

... Худалдаа хөгжлийи банкны нэхэмжлэлтэй хариуцагч Д. **********д холбогдох иргэний хэрзг тус шүүхэд хяиагдаж байна. Шүухийн ажиллагааны явиад хариуцагч Д. ********** нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,337,270.92 тегрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь нэхэмждэлээеээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********** ХК нь хариуцагч Д.**********, А.********** нарт холбогдуулан зээлийн гэрээний 4,337,270.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, болон бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзлыг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус заажээ.

 

Иймд ********** ХК-ийн нэхэмжлэлтэй, Д.**********, А.********** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,337,270.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ********** ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.**********, А.********** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,337,270.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84,346.33 төгрөгийг улсын орлогод үлдээн, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 42,174 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********** ХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ